
Монголчууд зун цагийг хамгийн ихээр хүсч, хүлээсэн өдрүүд үргэлжилж байна. Ойрд хүйтний эрч илүүтэй чангарч, хот хөдөөгүй зутарч, туйлдлаа

Нүүрс олборлолт, экспорт, боомтын нүүрсний тээвэрлэлт, төлбөртэй холбогдсон хэргийг мөрдөн шалгах явцад 15 яллагдагчид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авснаас одоогоор 7 яллагдагч цагдан хоригдож байна.

Калифорнин мужийн Монтерей Парк хотын нэгэн бизнес рүү халдаж, энэ үеэр есөн хүн амиа алдсан тухай орон нутгийн цагдаагийн газраас мэдээллээ.

ндсэн мэдээлэл: Хамаа бүхий үг Хүрлийн үеийн археологийн дурсгалууд, Буган чулуун хөшөө Төрөл Тахилгын байгууламж Түүхэн эрин үе Хүрлийн үе Он цаг НТӨ II-I мянган Салбар Археологи Хүрлийн үеийн тахилгын онгон Хүрлийн үеийн тахил, тайлгын байгууламж. Хавтгай чулуугаар дөрвөлжлөн үйлдсэн хашлага, зарим тохиолдолд хашлаганы дунд хөшөө чулуу босгосон дурсгал манай улсын нутаг дэвсгэрт нийтлэг тохиолддог. Энэ өвөрмөц дурсгалын судалгаа хомс, он цаг, үүрэг зориулалт төдий л тодорхой бус боловч өнөөг хүртэл хийгдсэн судалгааны үр дүнд хүрлийн үед холбогдохыг тогтоогоод байна. Энэхүү дурсгалыг бүр XIX зууны сүүлчээс судлаачид илрүүлэн олж хэвлэн нийтэлж эхэлсэн байна

БИЛГИЙН ТООЛЛЫН 2 2023.01.23 / ДАВАА ГАРАГ ӨВЛИЙН АДАГ ХАРАГЧИН ҮХЭР САРЫН ХОЁР ХАР ЦАГААГЧИН МОГОЙ ӨДӨР

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөө маргаашдаа говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарахыг анхааруулж байна. 2023 оны 01-р сарын 22-ны 20 цагаас 2023 оны 01-р сарын 23-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ: Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, өдөртөө баруун аймгуудын нутгийн баруун хойд, говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна

Ядуурлаас гарсан Хятадын нэг хүнд ногдох цэвэр орлого 2022 онд 14.3 хувиар өссөн байна. Энэ нь 2021 оныхтой харьцуулахад 14,342 юань (ойролцоогоор 2,118.4 ам.доллар) болсон гэж БНХАУ-ын Хөдөө тосгоны хөгжлийн асуудал хариуцсан төрийн захиргааны газраас мэдээлэв.

МЭДЭГДЭЛ Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуулийг Засгийн газраас санаачлан боловсруулж, УИХ холбогдох хуулиудыг зөрчин яаран баталсан нь улс төрийн эрх мэдэл хэрэгжүүлэгч, хууль тогтоогч, төрийн албан тушаалтнуудын нэр хүндийг хамгаалах, үүний тулд иргэдийн үзэл бодол, хэвлэл мэдээллийн агуулгыг хянах зорилготой, Үндсэн хуулийн үзэл санаа, Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулиас ухарсан үйлдэл хэмээн үзэж, Монголын Сэтгүүлчдийн нэгдсэн Эвлэл мэргэжлийн эрх ашгийг хамгаалах үүрэг бүхий байгууллагын хувьд эрс эсэргүүцэж байна. Тус хууль олон нийтийг цахим гэмт хэрэг, тэр дундаа хүүхдийн эрх, аюулгүй байдал, нийгмийн хэв журмыг хамгаалах, оюуны өмчийн зөрчлөөс сэргийлэх зорилготой хэмээн тайлбарлаж байгаа ч санаачлагчдын зүгээс хуулийн үндэслэл, хэрэгцээ шаардлагадаа дурдсан сөрөг үзэгдлүүдийг шийдвэрлэх арга замыг биш иргэдийн чөлөөт үзэл бодол, шүүмжлэл, мэдээллийн агуулгыг хянах замыг хуульчилж байгаа нь илэрхий байна. Эрх мэдэлтэн, албан тушаалтнууд, тодорхой бүлгийн нэр хүндийг бодитой шүүмжлэлээс хамгаалах замаар эрх мэдэл, албан тушаалын ард үйлдэгддэг авлига, ашиг сонирхлын гэмт хэргийг нуун дарагдуулах, иргэний үзэл бодолтой байх, мэдээлэл хүлээн авах, хайх эрх, хэвлэн нийтлэх эрх чөлөөг боогдуулах зэрэг Үндсэн хуулийн үзэл санаа, ардчиллаас ухарсан сөрөг үр дагаврууд энэхүү хуулийн хэрэгжилтийг даган бий болохоор байгаа нь ноцтой юм

Өчигдөр Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуулийг УИХ-аас баталсан. Гэрлийн хурдаар батлагдсан энэ хууль үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх Үндсэн хуулиар олгосон эрхийг зөрчсөн гэж олон нийтийн зүгээс шүүмжилж буй. Тэгвэл хууль батлагдсантай холбогдуулан экс ерөнхийлөгч Ц.Элбэгдорж байр сууриа цахим хаягаараа дамжуулан илэрхийлэв.