УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Байгаль орчныг хамгаалах тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн
М.Оюунчимэг: Туул гол бохирдлоороо дэлхийд тэргүүлж байгаа талаар хэллээ. Тэрээр "Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас хийсэн судалгаагаар дэлхий дээрх хамгийн их бохирдолтой долоон голын тавдугаарт Туул гол орсон. Үүний шалтгаан нь уул уурхай, гол дагуух боловсруулах үйлдвэрүүд. Туул голын бохирдлыг бууруулах чиглэлээр ямар ажил хийж байна вэ" гэсэн юм. Байгаль орчин, аялал жуулчлалын яамны удирдлагууд түүний асуултад хариулахдаа "Туул голын дагуу хийсэн шалгалтын дүнг жич танилцуулна" гэлээ.
Сэтгэгдэл бичих