Парисын гол нүүр царай болох Эйфелийн цамхаг 6 метрээр өндөр болжээ


Шинэбат
3-р сарын 17
16 цаг 34 минут

Францын нийслэл Парис хотын гол нүүр царай болох Эйфелийн цамхаг 6 метрээр өндөр болжээ. Тэгвэл энэ нь Эйфелийн цамхагийн орой дээр суурилуулсан шинэ радио-антеннаас болж өндөр нь нэмэгдсэн байна. 

Парис хотын эрх баригчид Эйфелийн цамхаг дээр радио-антенн байрлуулахыг зөвшөөрчээ. Улмаар нисдэг тэрэгний тусламжтай Парис хотын гол билэг тэмдэг болох Эйфелийн цамхаг дээр шинэ антенн суурилуулсан байна. Антенн суурилуулах бэлтгэл ажил бараг нэг жил үргэлжилж, харин ажиллагаа ердөө 15 минут болжээ.

Шинэ антенны тусламжтай Парис хотын хүрээнд тоон радио сигнал дамжуулах хүчин чадлыг нэмэгдүүлж байгаа юм. Цамхаг дээр шинэ антенн суурилуулснаар Эйфелийн цамхагийн өндөр 330 метр болжээ. 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ


Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих IREPORT.MN © 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.