2024 онд Монгол Улсын төмөр замын сүлжээгээр 45.5 сая.тонн ачаа тээвэрлэхээр зорилт дэвшүүлсэн.
Үүнээс “Тавантолгой төмөр зам” ХХК нь 2024 онд 6 сая тонн ачаа тээвэрлэхээр зорилт тавьжээ.
Тус компани 2024 оны 2 дугаар сарын 29-ний байдлаар “Тавантолгой-Гашуунсухайт”, “Тавантолгой-Зүүнбаян” чиглэлийн төмөр замаар 378.1 мянган тонн ачаа тээвэрлэсэн байна.
Энэ нь Тавантолгой – Гашуунсухайт чиглэлд 2024 оны хоёрдугаар сард “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн экспортын нүүрс тээвэрлэлтийг төлөвлөсөн хэмжээнээс давуулан 106.7%-аар биелүүлсэн гэсэн үг.
Сэтгэгдэл бичих