Баян-Өлгий аймгийн нутаг дэвсгэрт байрлах Хаан банкны салбарыг галдан шатаахыг завдсан хэрэг гарчээ.
Тодруулбал, тус аймгийн төвд байрлах Хаан банкны үүдэнд байсан АТМ-д нүүрэндээ баг зүүсэн этгээд орж, гал тавиад зугтжээ.
Хэргийг Баян-Өлгий аймгийн цагдаагийн хэлтэст шалгаж, сэжигтнийг эрэн хайж байна.
Сэтгэгдэл бичих