- Оросууд хоёрдугаар сарын 24-нд Украин руу довтлов.
- Москва Украинд халдан довтолсноо "тусгай ажиллагаа" хэмээн нэрлэв.
- НҮБ-ын Олон улсын эрүүгийн шүүх Украин дахь түрэмгийллээ нэн даруй зогсоохыг ОХУ-аас шаардсан;
- Гэсэн хэдий ч Киевийн эргэн тойронд ширүүн тулалдаан үргэлжилж, Оросын цэргүүд Украины нийслэл рүү хэд хэдэн чиглэлээр давшиж байна.
- Тус улсын өмнөд хэсэгт Мариуполь бүслэгдсэн хэвээр байна. Украины эрх баригчдын мэдээлснээр тус хотын 2 мянга гаруй оршин суугч дайны хөлд амь үрэгджээ. Тэд гол төлөв Оросын армийнхны бөмбөгдөлт буудлагад өртсөн байна.
- Москва, Киевийн төлөөлөгчдийн хооронд видео хэлэлцээр үргэлжилж байна. Украины төвийг сахих статусыг арми болон тэнгисийн цэргийн хүчнийг нь хэвээр үлдээх нөхцөлтэйгээр хэлэлцэж байна гэж хоёр тал мэдэгдэв.
- Энэ дайны үеэр 43 эмнэлэг болон эмнэлгийн байгууламжууд буудлагад өртсөн гэж ДЭМБ мэдэгдэв.
Эх сурвалж: ВВС
Сэтгэгдэл бичих