Шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор, сэтгүүл зүй судлаач Л.Норовсүрэнтэй ярилцлаа. -Монгол Улсад анхны тогтмол хэвлэл гарч сэтгүүл зүйн эх суурь тавигдсанаас хойш 110 жил улирчээ. Та түүхийг нь судалдаг хүний хувьд өнгөрсөн хугацаанд сэтгүүл зүйн салбар ямар замыг туулж өнөөдрийг хүрсэн талаар дүгнэж ярина уу? -1913 оны гуравдугаар сарын 6-нд соён гэгээрүүлэгч эрдэмтэн Ж.Цэвээний үүсгэн байгуулсан “Шинэ толь хэмээх бичиг” сонин гарснаар Монгол Улсад үндэсний сэтгүүл зүй үүссэн гэж үздэг
~ Огноо: 3-6, 7:41 ~ Сэтгэгдлийн тоо: 0Тодруулбал, Замын-Үүд, Баянхошуу, Булган, Ханги, Гашуунсухайт, Шивээхүрэн, Бургастай, Бичигт, Хавирга зэрэг авто замын боомт нэгдүгээр сарын 22, 23, 24-нд амарна.
~ Огноо: 1-21, 16:05 ~ Сэтгэгдлийн тоо: 0Олон жил тамхи татсан хүн бронхит, ханиалга цаашлаад уушгины хорт хавдартай болдог. Үүнээс сэргийлэх хамгийн сайн арга бол мэдээж тамхинаас гарах
~ Огноо: 1-21, 14:50 ~ Сэтгэгдлийн тоо: 02023 оны 01 дүгээр сарын 22-ноос 01 дүгээр сарын 26-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв: 22-нд баруун аймгуудын нутгийн өмнөд, төв болон говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 25-нд нутгийн баруун хойд хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи 22-нд говь, тал, хээрийн нутгаар, 25-нд Алтайн салбар уулсаар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ
~ Огноо: 1-21, 14:20 ~ Сэтгэгдлийн тоо: 0МЭДЭГДЭЛ Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуулийг Засгийн газраас санаачлан боловсруулж, УИХ холбогдох хуулиудыг зөрчин яаран баталсан нь улс төрийн эрх мэдэл хэрэгжүүлэгч, хууль тогтоогч, төрийн албан тушаалтнуудын нэр хүндийг хамгаалах, үүний тулд иргэдийн үзэл бодол, хэвлэл мэдээллийн агуулгыг хянах зорилготой, Үндсэн хуулийн үзэл санаа, Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулиас ухарсан үйлдэл хэмээн үзэж, Монголын Сэтгүүлчдийн нэгдсэн Эвлэл мэргэжлийн эрх ашгийг хамгаалах үүрэг бүхий байгууллагын хувьд эрс эсэргүүцэж байна. Тус хууль олон нийтийг цахим гэмт хэрэг, тэр дундаа хүүхдийн эрх, аюулгүй байдал, нийгмийн хэв журмыг хамгаалах, оюуны өмчийн зөрчлөөс сэргийлэх зорилготой хэмээн тайлбарлаж байгаа ч санаачлагчдын зүгээс хуулийн үндэслэл, хэрэгцээ шаардлагадаа дурдсан сөрөг үзэгдлүүдийг шийдвэрлэх арга замыг биш иргэдийн чөлөөт үзэл бодол, шүүмжлэл, мэдээллийн агуулгыг хянах замыг хуульчилж байгаа нь илэрхий байна. Эрх мэдэлтэн, албан тушаалтнууд, тодорхой бүлгийн нэр хүндийг бодитой шүүмжлэлээс хамгаалах замаар эрх мэдэл, албан тушаалын ард үйлдэгддэг авлига, ашиг сонирхлын гэмт хэргийг нуун дарагдуулах, иргэний үзэл бодолтой байх, мэдээлэл хүлээн авах, хайх эрх, хэвлэн нийтлэх эрх чөлөөг боогдуулах зэрэг Үндсэн хуулийн үзэл санаа, ардчиллаас ухарсан сөрөг үр дагаврууд энэхүү хуулийн хэрэгжилтийг даган бий болохоор байгаа нь ноцтой юм
~ Огноо: 1-21, 12:40 ~ Сэтгэгдлийн тоо: 0Тус хөдөлгөөн зохион байгуулалтыг хийснээр ХААИС-ийн уулзварын тээврийн хэрэгсэл нэвтрүүлэх чадвар 35,7 хувиар нэмэгдэж, уулын зам дахь баруунаас зүүн, зүүнээс баруун чиглэсэн тээврийн хэрэгслийн дундаж хурд өсөх юм.
~ Огноо: 1-21, 11:50 ~ Сэтгэгдлийн тоо: 0БНХАУ-тай хиллэдэг Хавирга-Ар хашаат боомт өчигдөр нээгдэж ачаа тээвэр, шалган нэвтрүүлэх цэг хэвийн горимд шилжжээ. Уг боомтоор цахилгаан бараа, бусад том оврын тоног төхөөрөмж, барилгын материал, өргөн хэрэглээний бараа зэрэг бүтээгдэхүүнийг тээвэрлэх юм. Дорнод аймаг дахь Хавирга-Ар хашаат боомтын ажиллах цагийн хуваарийн тухайд нэгдүгээр сарын 20-нд ажиллаад БНХАУ-ын цагаан сарын баяртай холбогдуулан 21-24-ний өдрүүдэд амарна. Харин нэгдүгээр сарын 25-ны өдрөөс эхлэн хилээр нэвтрэх ачаа тээврийн зорчих хөдөлгөөн хэвийн явагдаж эхлэх аж
~ Огноо: 1-21, 11:10 ~ Сэтгэгдлийн тоо: 0Түүхий нүүрс хэрэглэдэг зуухнуудыг үе шаттайгаар хийн түлш рүү шилжүүлнэ Улаанбаатар хотод 2018 оноос өмнө 3000 гаруй уурын зуух байсан. Эдгээр уурын зуухнуудыг үе шаттайгаар буулгаж, газ ашиглах, төвийн шугамд холбох арга хэмжээг авсан байна
~ Огноо: 1-21, 10:30 ~ Сэтгэгдлийн тоо: 0Төрийн соёрхолт дуучин Д.Болдын "B production" олон залуу артист хамрагдаж, уран бүтээл хийдэг. Гаднаас нь Д.Болдыг авьяасыг хайдаг, хайгаад олсноо өнгөлж хөгжүүлдэг, карьерт хүргэдэг үнэ цэнэтэй уран бүтээлч гэж хардаг. Гэвч олон залуусын босгыг нь алхахыг мөрөөддөг B продакшны тогоон доторх асуудлыг "NS" хамтлагийн гишүүн Н.Энэрэлсайхан мэдээллээ
~ Огноо: 1-21, 10:23 ~ Сэтгэгдлийн тоо: 2Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс ханиад томуугийн тархалттай холбоотой дараах зөвлөмж мэдээллийг өгч байна. Энэ оны нэгдүгээр сарын 20-ны байдлаар ХӨСҮТ 200 нэмэлт ор дэлгээд байна. Сүүлийн 21 хоногийн байдлаар томуугийн дэгдэлт өссөн хандлагатай байгаа
~ Огноо: 1-21, 9:38 ~ Сэтгэгдлийн тоо: 0Өөрөөр хэлбэл, "...Хөгжлийн банкны хэргийг НПГ-аас шилжүүлсэн ч холбогдогчдыг нь цуг аваачих ёстой" гэсэн ШЕЗ-ийн тогтоол байдаг юм байна. Тэр тогтоол уг хэргийг гацаачихаад байна. Тэгэхээр 80 хүн, дөрвөн хуулийн этгээд тус шүүх дээр "цуглаж" байж хэргийг шүүгч нарт хуваарилна гэсэн үг. Гэвч энэ тогтоол нь амьдрал дээр хэрэгжих, тэр тусмаа Хөгжлийн банкны хэрэгт үйлчлэх боломжгүй юм. Хамгийн гол нь Шүүхийн тухай хууль, бусад хууль тогтоомжоор шүүхийн хараат бус байдалд халдаж, шүүн таслах үйл ажиллагааг ноцтой зөрчиж буй аж. Тэр тусмаа тухайн зорилтот хэргийг "гацаах"-д зориулж гаргасан гэж үзэж ч болохоор байна.
~ Огноо: 1-21, 9:34 ~ Сэтгэгдлийн тоо: 0Худалдан авах давс, бодисоо тогтмол шинжлүүлдэг тогтолцоо руу шилжинэ Хэвлэлийн хурлын төгсгөлд давс, бодисын найрлагатай холбоотой асуултад хариулт өгсөн юм. Тодруулбал, хог хаягдал ихтэй, шороог нь шүүгээгүй, эсвэл гүехэн газраас шүүсэн буюу мөстсөн давс нийлүүлсэн гэж УБЗАА-наас үзэж байгаа аж
~ Огноо: 1-21, 9:27 ~ Сэтгэгдлийн тоо: 0Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: 21-нд нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурч, 22-ноос ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарахыг анхааруулж байна. 2023 оны 01-р сарын 20-ны 20 цагаас 2023 оны 01-р сарын 21-ний 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ: Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, өдөртөө баруун аймгуудын ихэнх нутаг, төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна
~ Огноо: 1-21, 7:30 ~ Сэтгэгдлийн тоо: 0Нүүрсний хэрэгт холбогдуулан нэр бүхий 17 хүний нэрийг АТГ-аас өнгөрөгч арванхоёрдугаар сарын 13-нд олон нийтэд зарласан билээ. Тэдний долоо нь УИХ-ын гишүүн байснаас зарим нь эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах саналыг НПГт гаргасан.Үндсэндээ 50 гаруй хүн нүүрсний хэрэгт холбогдон шалгагдаж байна
~ Огноо: 1-19, 15:23 ~ Сэтгэгдлийн тоо: 0Өчигдөр буюу 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирлын шууд нэвтрүүлэг шинэчлэгдсэн журмын дагуу явагдлаа
~ Огноо: 1-19, 10:23 ~ Сэтгэгдлийн тоо: 0Өнгөрсөн онд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодисыг хууль бусаар ашиглах 359 хэрэгт прокуророос хяналт тавьж, 210 яллагдагчид холбогдох 188 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхээр шийдүүлжээ. Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэрэгт холбогдсон 236 хүний 0.8 хувь нь 45-аас дээш, 5.2 хувь нь 17 хүртэл, 14.8 хувь нь 31-44 настай бол 79.2 хувь нь 18-30 насныхан байна
~ Огноо: 1-19, 10:09 ~ Сэтгэгдлийн тоо: 0Д.Наранжаргал: “Монгол Эм Импэкс Концерн” зах зээлийн судалгаагаа хийхгүй байна. Эмийн сонголт дээрээ бодох хэрэгтэй -Монголд элэгний В, С вирусийн эсрэг үйлчилгээтэй эмийн үнэ олон улс жишиг үнээс хамаагүй өндөр байна - Монгол Улс элэгний хорт хавдар үүсгэгч гепатитын С вирусийн халдвар өндөртэй орны нэг
~ Огноо: 1-19, 6:55 ~ Сэтгэгдлийн тоо: 11Нийслэлийн гудамж, замын хөдөлгөөнд ачааны автомашиныг цагийн хязгаарлалтайгаар оролцуулах түр зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо. Түр зөвшөөрөл авах иргэн, аж ахуйн нэгж байгууллага нь www.smartcar.mn болон www.e-mongolia.mn веб сайтаар дамжуулан цахимаар хүсэлтээ илгээх боломжтой
~ Огноо: 1-18, 12:59 ~ Сэтгэгдлийн тоо: 0“Угаартсаар байх уу, Улаанбаатарчууд аа” нээлттэй хэлэлцүүлэг АШУҮИС-д өнгөрсөн даваа гаригт болж өндөрлөлөө. Тус хэлэлцүүлэгт нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газар, Хавдар судлалын үндэсний төв (ХСҮТ), Хүний эрхийн үндэсний комисс, Нийслэлийн онцгой байдлын газар, Үндэсний аюулгүй байдлын зөвлөл болон бусад холбогдох байгууллагын төлөөллүүд оролцсон юм
~ Огноо: 1-18, 10:42 ~ Сэтгэгдлийн тоо: 0Шинжлэх ухааны салбар, эрдэм шинжилгээний хүрээлэнгүүдэд залуу боловсон хүчин орж ирэхээ больсон. Зар тавиад ирдэггүй. Ирсэн ганц нэг нь 1-2 жил ажиллаад цалингаа голоод шилжээд явдаг. Монголын баялаг хулгайн замаар вагон вагоноор давж байгаатай адил залуус онгоц онгоцоор гадаад руу явж байна. Энэ бол улс оронд хохиролтой. Хор хохирлын Монгол Улс хөгжил дэвшлээрээ амсана. Алийн болгон хөдөлмөрчдийн бүсийг чангалах юм бэ. Төр итгэх итгэлгүй боллоо. Энэ байдлаараа явбал 04-р сарын 01-ээс ажил хаялт болно. Цагаан сараас өмнө цалин нэмэхийг шаардаж байна” гэлээ.
~ Огноо: 1-17, 13:01 ~ Сэтгэгдлийн тоо: 12023 онд хийх нийтийн тээврийн парк шинэчлэлийн хүрээнд өнөөдрийн байдлаар 117 автобус Улаанбаатар хотод орж ирээд байна. Эдгээрээс эхний 30 автобусны тоноглолыг хийн, бэлтгэл ажлыг бүрэн хангаж, үйлчилгээнд гаргалаа. Тодруулбал, Нийслэлийн Нийтийн тээврийн газраас зургаан чиглэлд тус бүр таван автобусыг тээврийн хэрэгслийн хүртээмжийг нэмэгдүүлэхээр үйлчилгээнд гаргаад байна
~ Огноо: 1-16, 16:51 ~ Сэтгэгдлийн тоо: 0Их Британийн “Телеграф” сонин Монгол улсын Эрт илрүүлэг урьдчилан сэргийлэх үзлэгийг онцолж Эрүүл Мэндийн дэд сайд С.Энхболдтой 2023 оны 1 сарын 4 өдөр ярилцсан ба ярилцлага тус сонинд 1 сарын 12 өдөр нийтэлснийг орчуулан хүргэж байна. Эх бичвэрийг дараах линкээр үзнэ үү. https://www.telegraph.co.uk/global-health/science-and-disease/mongolia-screen-entire-population-hidden-diseases-ambitious/ - Эрүүл мэндийн дэд сайд С.Энхболд Засгийн газрын энэхүү хөтөлбөрийн нэг зорилго нь өвчнийг эрт илрүүлж, хожуу өндөр зардал гаргахаас сэргийлэх юм гэдгийг ярианы эхэнд онцоллоо. Монгол улс 12 сарын дотор бүх хүн амаа урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулах өвөрмөц хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Телеграф сонинд Эрүүл мэндийн дэд сайд С.Энхболд өгсөн ярилцлагадаа жил бүр хийх энэхүү үзлэг нь иргэдийн эрүүл мэндийн боловсролыг нэмэгдүүлэн, өвчнийг эрт илрүүлэн бага зардлаар эмчлэх боломжийг олгоно
~ Огноо: 1-16, 15:57 ~ Сэтгэгдлийн тоо: 0Монгол Улсын хэмжээнд худалдаа үйлчилгээ эрхэлдэг /Да Хүрээ, Сандэй, Дүнжингарав, Хархорин, Мөнгөн Завьяа, Нарантуул болон орон нутагт үйл ажиллагаа явуулдаг хүнсний дэлгүүрүүдийн худалдагч зэрэг/ иргэдийн гар утсыг “...Утсаараа нэг яриулаач, утсаа өгч байгаач, таны утаснаас мөнгөө шилжүүлчихье...” зэргээр худал хэлэн авч улмаар утсаа өгсөн иргэдийн гар утсанд тусгай программ суулгаж гэмт хэрэг үйлдэхдээ ашиглаж байсан иргэн М, Г, М гэх этгээдүүдийг цагдаагийн байгууллагаас баривчиллаа.
~ Огноо: 1-16, 14:11 ~ Сэтгэгдлийн тоо: 1Өнгөрсөн 14 хоногийн гэмт хэргийн нөхцөл байдлын талаар Нийслэлийн Цагдаагийн удирдах газрын дэд бөгөөд Нийтийн хэв журам хамгаалах газрын дарга, хурандаа Б.Оюутболд “15,213 дуудлага, мэдээлэл ирсэн нь 10.2 хувиар буурсан үзүүлэлт. Үүнээс гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 2604 ирсэн нь 0.5 хувиар өссөн гэсэн үг
~ Огноо: 1-16, 13:40 ~ Сэтгэгдлийн тоо: 0Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс эрүүгийн 772 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 12 хэргийг шүүхэд шилжүүлэх, 9 хэргийг хаах саналтай прокурорт хүргүүлж, 4 хэргийг нэгтгэн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 747 хэрэг шалгагдаж байна.
~ Огноо: 1-16, 11:36 ~ Сэтгэгдлийн тоо: 0Энэ онд хүүхдийн мөнгийг 1,139.2 мянган хүүхэд буюу нийт хүүхдийн 91%-д 100 мянган төгрөгөөр үргэлжлүүлэн олгохоор хуульчилсан. Иргэд хүүхдийн мөнгөн тэтгэмжид хамрагдах хүсэлт гаргах шаардлагагүй хэмээн ХНХЯ
~ Огноо: 1-16, 9:37 ~ Сэтгэгдлийн тоо: 0Ховд аймгийн Мянгад суманд 53 настай иргэн Ц хоёр сартай зээгээ малын тэжээлээр дарж амийг нь хөнөөсөн байж болзошгүй гэх мэдээлэл гарсан. Ховд аймгийн Цагдаагийн газрын дэд дарга Ц.Ууганбаатар Ховд.мн сайтад өгсөн мэдээлэлдээ “Хүүхдийн ээж нь оюутан, эцэг гэх хүн нь өөр газар ажиллаж амьдардаг нөхцөл байдал урьдчилсан байдлаар тогтоогдсон
~ Огноо: 1-13, 17:23 ~ Сэтгэгдлийн тоо: 3Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 238 дугаар зарлигаар Улсын дээд шүүхийн шүүгчээр томилогдсон Мөнхөөгийн Пүрэвсүрэнг УДШ-ийн нийт шүүгчийн 2023 оны 1 дүгээр сарын 4-ний өдрийн хуралдаанаас Эрүүгийн хэргийн танхимд хуваарилсан байна. Шүүхийн ерөнхий зөвлөлөөс 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Мөнхөөгийн Пүрэвсүрэн, Бадамдоогийн Ганболд нарыг Монгол Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын шүүгчээр, Нэргүйн Батчимэгийг Монгол Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын шүүгчээр нэр дэвшүүлж, томилуулах саналаа Монгол Улсын Их Хуралд танилцуулснаар Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлсэн юм. Монгол Улсын Ерөнхийлөгч Шүүхийн ерөнхий зөвлөлийн өргөн мэдүүлсэн саналын дагуу М.Пүрэвсүрэнг Улсын дээд шүүхийн шүүгчээр томилсон
~ Огноо: 1-13, 16:12 ~ Сэтгэгдлийн тоо: 0Төрийн улс төрийн албан тушаалд ажилласан хугацааг төрийн захиргааны албан тушаалын зохиох ангилалд ажилласан хугацаанд дүйцүүлэн тооцох журмыг батлах тухай Засгийн газрын 01 дүгээр сарын 05-ны тогтоол гарсан
~ Огноо: 1-13, 15:27 ~ Сэтгэгдлийн тоо: 0Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр нэгдүгээр сарын эхний арав хоногийн байдлаар манай орны ихэнх гол мөрөн, нуурын мөсний зузаан 5-65 см нэмэгдсэн хэдий ч нуурын толио болон голын нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй байна.
~ Огноо: 1-12, 16:11 ~ Сэтгэгдлийн тоо: 0ргэн, аж ахуйн нэгж байгууллагууд орчны 50 метр хүртэлх зам, талбайг цэвэрлэх үүрэгтэй гэв. Хотын Ерөнхий менежер М.Баяраа дараах мэдээллийг өглөө: -Халтиргаа гулгаанаас сэргийлэх зорилгоор маргааш буюу нэгдүгээр сарын 13-нд "Ердөө 90 минут" бүх нийтийн их цэвэрлэгээг зохион байгуулна. Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудыг бүх нийтийн их цэвэрлэгээнд идэвхтэй оролцохыг уриалж байна
~ Огноо: 1-12, 14:56 ~ Сэтгэгдлийн тоо: 0Нийслэлийн Хот тохижилтын газраас нэгдүгээр сарын 13-ны Баасан гарагт бүх нийтийн их цэвэрлэгээг зохион байгуулах гэж байгаа билээ
~ Огноо: 1-12, 14:01 ~ Сэтгэгдлийн тоо: 0Авлигатай тэмцэх газрын Судалгаа шинжилгээний алба нь 2023 оны 1 дүгээр сарын 2-6-ны өдрүүдэд иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн 50 өргөдөл, гомдлыг хүлээн авч, харьяалах чиг үүргийн нэгжид хүргүүллээ. Хүлээн авсан өргөдөл, гомдол, мэдээллийн 68 хувь нь авлигын гэмт хэргийн шинжтэй бөгөөд хүний нөөц, томилгоо, тусгай зөвшөөрөлтэй холбоотой гомдол давамгайлж байв
~ Огноо: 1-12, 11:21 ~ Сэтгэгдлийн тоо: 0Хөвсгөл аймгийн Төв музейд арслан зааны 120 см урттай, 19 кг жинтэй соёоны үзүүр хэсэг хадгалагдаж байна
~ Огноо: 1-11, 16:00 ~ Сэтгэгдлийн тоо: 0Цэргийн төв эмнэлгийн дарга, хурандаа Б.Энх-Од Өмнөд Суданд энхийг сахиулах үйл ажиллагаанд оролцсон Монголын 9 алба хаагчаас хумхаа өвчний вирус илэрсэн. Нэг хүн нас барсан гэх мэдээллийг өнгөрсөн долоо хоногт өгсөн
~ Огноо: 1-11, 15:27 ~ Сэтгэгдлийн тоо: 0Улаанбаатар хотод иргэд, зорчигч олноор төвлөрсөн байршил дахь нийтийн бие засах газрууд, мөн ажиллах цагийн хуваарийнх нь талаар Хот тохижилтын газар ОНӨААТҮГ-ын Шуурхай үйлчилгээний албаны дарга Г.Оргилбаатараас тодрууллаа. -Нийслэлийн хэмжээнд нийтийн бие засах газар хэд байна вэ? -Улаанбаатарт иргэд олноор төвлөрсөн 19 байршилд нийтийн бие засах газар цагийн хуваарийн дагуу ажиллаж байна. Үүнээс хоёр байршил дахь нийтийн бие засах газрын цэвэрлэгээ, үйлчилгээ, хяналтыг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хувийн хэвшил хариуцдаг. -Ямар цагийн хуваариар ажиллаж байна вэ? -Цагийн хуваарийн хувьд Сүхбаатарын талбай, МУБИС, Баруун дөрвөн зам зэрэг төвийн долоон байршил дахь нийтийн бие засах газрууд өдөр бүр 09:00-20:00 цагийн хооронд, захын дүүргүүдэд байдаг нь 09:00-18:00 цагийн хооронд ажилладаг
~ Огноо: 1-11, 14:10 ~ Сэтгэгдлийн тоо: 0ЭМЯ-наас оношийн дөрвөн бүлгийн зургаан өвчнийг оношлох, эмчлэх технологийг УНТЭ, ХСҮТ, ЭХЭМҮТ-д нэвтрүүлж нутагшуулах шатандаа явж байна. Үүнд цусны үүдэл эс, ясны чөмгийг донороос өвчтөнд шилжүүлэн суулгах эмчилгээ, хүнд хэлбэрийн зүрх судасны гажгийн үеийн мэс засал, зүрхний хавхлагуудын өөрчлөлт болон ишеми өвчний улмаас агших чадвар 25 хувиас доош болсон тохиолдлын эмчилгээ зэргийг УНТЭ-ийн Цусны эмгэг, чөмөг шилжүүлэн суулгах төв, Зүрх судасны төвүүд дээр төвлөрүүлэн хийж эхэлсэн бөгөөд эмч мэргэжилтнүүдийг бодлогоор Франц, БНСУ-д суралцуулж, АНУ, Япон, БНСУ-ын мэргэжлийн багуудын алсын зайн дэмжлэгтэй хийж эхэлсэн.Цусны үүдэл эс, ясны чөмгийг донороос өвчтөнд шилжүүлэн суулгах эмчилгээг хийхийн тулд 2021 онд ЭМЯ-наас 1.9 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг эмчилгээний ариун орчин нөхцлийг бүрдүүлэх, тоног төхөөрөмжийн хангалтад зарцуулсан бол 600 сая төгрөгөөр өндөр хүчин чадалтай лабораторийн NGS технологийг нэвтрүүлсэн. Монголд эмчлүүлэх боломжгүй байсан хүнд хэлбэрийн зүрх судасны гажгийн үеийн мэс засал, зүрхний хавхлагуудын өөрчлөлт болон ишеми өвчний улмаас агших чадвар 25 хувиас доош болсон тохиолдлын эмчилгээг нэвтрүүлэхийн тулд УНТЭ-ийн Зүрх судасны төвд хөрөнгө оруулалтаар Би-план ангиографийн аппарат, ЭКМО аппаратуудыг шийдвэрлэж, эмч мэргэжилтнүүдийг гадаад улсад дунд болон богино хугацааны сургалтад системтэй суралцуулсны үр дүнд дөрвөн тохиолдлыг амжилттай хийгээд байна.Дутуу нярайн торлогийн эмгэгийн улмаас торлог ховхрох үеийн торлог шилэнцэрийн мэс засал, хүүхдийн хавсарсан хөх, хүнд хэлбэрийн зүрх судасны гажгийн үеийн мэс засал, ихэр жирэмсний үед ургаас урагт цус юүлэгдэх хам шинжийн үеийн лазер эмчилгээ, мэдрэлийн ёзоор тайрах ризотомын мэс заслуудыг ЭХЭМҮТ-д нэвтрүүлжээ
~ Огноо: 1-11, 10:27 ~ Сэтгэгдлийн тоо: 0Энэ сарын 11-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 12-нд ихэнх нутгаар, 13-нд говь болон зүүн аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурч, 12-ноос ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарахыг Цаг уур, орчны хүрээлэнгийн газар онцгойлон анхаарууллаа. Энэ сарын 11-13-нд Алтайн салбар уулс болон говь, тал, хээрийн нутгаар хүчтэй салхи, шороон шуургатай байна. 2023 оны 1 дүгээр сарын 12-16-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв танилцуулж байна. Энэ сарын 12-нд баруун аймгуудын нутгийн зүүн, говь аймгуудын нутгийн баруун хэсэг, төв, зүүн аймгуудын ихэнх нутаг, 13-нд төвийн аймгуудын нутгийн зарим газраар, говь болон зүүн аймгуудын ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна
~ Огноо: 1-11, 10:18 ~ Сэтгэгдлийн тоо: 0ХӨСҮТ-өөс томуугийн дэгдэлт, ковидын халдварын тархалт болон Сүхбаатар аймагт галзуу өвчний эсрэг тарилгын оронд сүрьеэгийн вакциныг 9 иргэнд өндөр тунгаар хийсэн асуудлуудын талаар өнөөдөр /2023.01.10/ мэдээлэл өглөө. Эрүүл мэндийн сайдын томуугийн дэгдэлтийн үеэр эмнэлгийн орны ачааллыг зохицуулах тухай тушаалын дагуу ажиллаж байгаа гэдгийг ХӨСҮТ-өөс илэрхийлээд одоогоор 619 ор нэмж дэлгээд байна гэв. Цар тахлын хувьд 2023 оны нэгдүгээр долоо хоногт нийт 63 шинэ тохиолдол бүртгэгдсэн. Сүүлийн өдрүүдэд өдөрт батлагдаж байгаа тохиолдлын тоо 10-аас бага болсон
~ Огноо: 1-10, 11:47 ~ Сэтгэгдлийн тоо: 0Монгол улсын хүн амын нас баралтын тэргүүлэх шалтгаанд зүрх судасны өвчлөл сүүлийн 10 гаруй жил тэргүүлсээр байна. Уг үзүүлэлтийг бууруулахын тулд судсан дотуурх оношилгоо эмчилгээ буюу ангиографийн тусламж, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх шаардлага бий
~ Огноо: 1-10, 11:27 ~ Сэтгэгдлийн тоо: 0Улсын хэмжээнд нийт нутгийн 70 гаруй хувь цастай байна
~ Огноо: 1-10, 10:28 ~ Сэтгэгдлийн тоо: 1Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн мөнгө олгох энэ сарын хуваарийг Хөдөлмөр, Халамжийн Үйлчилгээний Ерөнхий Газраас танилцууллаа. Тухайлбал,
~ Огноо: 1-10, 10:05 ~ Сэтгэгдлийн тоо: 0Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын нийтийн төв номын сан нь иргэдэд боловсрол, соёл, мэдээллийн үйлчилгээг хүргэхээс гадна номын сан, ном зүйн хүртээмжтэй үйлчилгээг хүргэхэд онцгой анхаардаг. Энэ хүрээнд 2004 оноос эхлэн харааны бэрхшээлтэй иргэдэд зориулсан уншлагын танхимыг нээн ажиллуулж байгаа бөгөөд цахим брайл төхөөрөмж болон “сонсдог” номын сангийн үйлчилгээг үзүүлж байна. Улаанбаатар хотын нийтийн төв номын сан харааны бэрхшээлтэй хүмүүст зориулсан 200 гаруй төрлийн 5000 гаруй монгол брайл номтой
~ Огноо: 1-9, 15:15 ~ Сэтгэгдлийн тоо: 0Хуралдаанаар Ардчилсан намын дарга гэх С.Эрдэнээс ирүүлсэн “Ардчилсан намын Үндсэн дүрмийн нэмэлт, өөрчлөлтийг бүртгүүлэх тухай” өргөдөл болон Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны дэгд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Олон улсын Эрүүгийн шүүхийн шүүгчийн сонгуульд шүүгч нэр дэвшүүлэх асуудлыг тус тус хэлэлцэнэ.
~ Огноо: 1-9, 12:26 ~ Сэтгэгдлийн тоо: 0Нийслэлийн утаа утгаа алдаж, иргэд нийтээрээ утаандаа угаартсаар дэндлээ. Улаанбаатарын утаа чинь “Зайсанд хүртэл үнэртээд” удлаа. Нийслэлийн дүүргүүдийн эрүүл мэндийн төвүүд утаанаас үүдэлтэй ханиадандаа дарлуулсан хүүхдүүдээр дүүрч, коридорт нь гишгэх зайгүй шахам дүүрч, уйлж, чарласан хүүхдийн дуу хадсаар байна
~ Огноо: 1-9, 10:29 ~ Сэтгэгдлийн тоо: 2"УБТЗ-ын албан тушаалтан "Б" болон хамаарал бүхий этгээдүүдийн гэрээс нийт ₮7.3 тэрбумыг хураан авч, түүнийг баривчилсан" талаар ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар мэдээлсэн. Тэгвэл яллагдагч "Б"-г шүүхийн зөвшөөрөлгүй сэжигтнээр баривчилсан тухай баримт прокурорын санал болон хавтаст хэрэгт байхгүй
~ Огноо: 1-9, 9:42 ~ Сэтгэгдлийн тоо: 02023 оны 01 дүгээр сарын 09-нөөс 01 дүгээр сарын 13-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв: 9-нд Монгол-Алтайн уулархаг нутгаар, 10-нд Монгол-Алтай, Хангайн уулархаг нутгаар ялимгүй цас орно. 11-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, 12-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна
~ Огноо: 1-8, 14:05 ~ Сэтгэгдлийн тоо: 048 цагийн хугацаатай цагдан хоригдсон УБТЗ-ын Тээвэр зохион байгуулалтын албаны орлогч дарга С.Батдөлийг үргэлжлүүлэн хорих саналыг ЭЦГ-аас гаргасан ч Баянгол дүүргийн шүүгч Г.Золбоо өмгөөлөгч байхгүй гэсэн үндэслэлээр суллаад буй.
~ Огноо: 1-8, 13:00 ~ Сэтгэгдлийн тоо: 0Эрүүгийн цагдаагийн албанаас 2023 оны нэгдүгээр сарын 5-6-нд шилжих шөнө УБТЗ-ын Тээвэр зохион байгуулалтын албаны орлогч дарга С.Батдөлийг баривчилсан. Энэ талаар 6-ны өдөр ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар “...Өнгөрсөн шөнө Эрүүгийн цагдаагийн албанаас хойшлуулшгүй ажиллагаа явуулж, УБТЗ-ын албан тушаалтан Б гэх хүний гэрээс болон түүний хамаарал бүхий этгээдүүдийн гэрээс нийтдээ 7.3 тэрбум төгрөгийн хураан авсан
~ Огноо: 1-8, 10:56 ~ Сэтгэгдлийн тоо: 0ЧИХРИЙН ӨВЧНИЙ ХҮНДРЭЛЭЭС СЭРГИЙЛЭХ АРГА Чихрийн өвчин нь ямарч өвдөлтгүй байдаг тул эхэн үед нь өвчтөнүүд өвчтэй гэдгээ сайн ойлгодоггүй. Хэдэн жилийн дараа хүндрэл гарч эхлэхэд аюултай өвчнөөр өвчилснөө ойлгох тохиолдол элбэг байдаг
~ Огноо: 1-8, 9:40 ~ Сэтгэгдлийн тоо: 1Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Ойрын 2 хоногтоо ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна. 2023 оны 01-р сарын 07-ны 20 цагаас 2023 оны 01-р сарын 08-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ: Хур тунадас: Ихэнх нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи: Нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь, талын нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Агаарын температур: Шөнөдөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Байдраг, Тэс, Үүр голын хөндийгөөр -31...-36 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Эг, Орхон, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр -25...-30 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр -5...-10 градус, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн хойд болон зүүн хэсгээр -11...-16 градус, бусад нутгаар -18...-23 градус, өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр -22...-27 градус, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Ерөө, Хэрлэн, Туул, Онон, Улз, Халх голын хөндийгөөр -14...-19 градус хүйтэн, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн баруун хэсгээр -1...+4 градус дулаан, Орхон голын сав газар, говийн бүс нутгийн зүүн хэсгээр -2...-7 градус, бусад нутгаар -8...-13 градус хүйтэн байна. УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Цас орохгүй
~ Огноо: 1-8, 8:40 ~ Сэтгэгдлийн тоо: 0Сүхбаатар аймгийн нэгдсэн эмнэлгийн эмч нар галзуу өвчний эсрэг вакциныг сүрьеэгийн вакцинтай андуурч 9 иргэнд тарьсан талаар Эрүүл мэндийн сайд С.Чинзориг мэдээлэл өгөв. Эрүүл мэндийн сайд С.ЧИНЗОРИГ "Эрүүл мэндийн яаманд 2023 онынНэгдүгээр сарын 05-ны 13.00 цагт Сүхбаатар аймагт нохойд хазуулсан есөн иргэнд галзуугийн вакцины оронд сүрьеэгийн вакцин хийж, иргэдийн эрүүл мэндэд ноцтой сөрөг үр дагавар үзүүлэхүйц явдал болсонд ард түмнээсээ уучлалт хүсч байна.
~ Огноо: 1-6, 19:30 ~ Сэтгэгдлийн тоо: 0Иймд иргэд фэйсбүүк орчинд өөрийн аюулгүй байдлаа хангаж, шаардлагагүй тохиолдолд, нэр хаяг тодорхойгүй, хуурамч фэйсбүүк хэрэглэгчтэй ямар нэг байдлаар харилцахгүй байх, хувийн мэдээллээ бусдад өгөхгүй, урьдчилгаа хэлбэрээр мөнгө шилжүүлэхгүй байхыг Цагдаагийн байгууллагаас анхааруулж байна
~ Огноо: 1-6, 16:44 ~ Сэтгэгдлийн тоо: 0Хот тохижилтын газар ОНӨААТҮГ-т тулгамддаг асуудлын талаар тус газрын дарга Б.Мөнхцэцэг “Явган хүний замуудыг маш олон материалаар хийснээс болж асуудал үүсдэг. Тухайлбал, Зүүн салааны явган хүний замын хавтанг асфальтаар хийсэн, цэвэрлэхэд төвөгтэй, үйрсэн
~ Огноо: 1-6, 16:04 ~ Сэтгэгдлийн тоо: 1БНХАУ цар тахалтай тэмцэх хорио цээрийн дэглэмээ бууруулж, 01-р сарын 8-ны өдрөөс хуурай замын хилийн боомтоор олон улсын зорчигч тээврийн хөдөлгөөнийг сэргээхээр болсон. Үүнтэй холбогдуулан Эрээн хотод зорчих Монгол иргэдийг хүлээн авах 22 зочид буудлын жагсаалт, үнийн саналыг Хятадын талаас өгсөн байна.
~ Огноо: 1-6, 16:03 ~ Сэтгэгдлийн тоо: 0УБТЗ-ын Тээвэр зохион байгуулалтын албаны орлогч даргa С.Батдөлийн гэр, түүний хамаарал бүхий этгээдийн объектоос 10 тэрбум төгрөг хураан авсан талаар бид өмнө нь мэдээлсэн. Тэгвэл энэ талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар мэдээлэл өглөө. Тэрбээр "Эрүүгийн цагдаагийн газраас урьд шөнө хойшлуулшгүй ажиллагаа явуулж, УБТЗ-ын албан тушаалтны гэр болон хамаарал бүхий этгээдүүдийн гэрт нэгжлэг хийж бэлэн 7.3 тэрбум төгрөг, 4 тэрбумаар үнэлэгдэх үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ хураан авсан
~ Огноо: 1-6, 14:48 ~ Сэтгэгдлийн тоо: 02023 оны 1 дүгээр сарын 7-11-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв танилцуулж байна. Энэ сарын 7, 8-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, 9-нд Монгол-Алтайн уулархаг нутгаар цас орж, явган шуурга шуурна
~ Огноо: 1-6, 13:31 ~ Сэтгэгдлийн тоо: 0УБТЗ-ын эрх бүхий албан тушаалтны гэр болон хамаарал бүхий этгээдийн гэрт хуулийнхан нэгжлэг хийж, нэгжлэгийн үеэр 7.3 тэрбум төгрөг бэлнээр олдсон талаар бид мэдээлсэн. Тиймээс уг бэлэн мөнгийг хураан авч, уг эрх бүхий албан тушаалтныг ЭЦГ-аас саатуулж, цагдан хориод байгаа юм. Тэгвэл тус албан тушаалтан нь УБТЗ-ын Тээвэр зохион байгуулалтын албаны орлогч дарга С.Батдөл гэгч аж
~ Огноо: 1-6, 12:18 ~ Сэтгэгдлийн тоо: 0Эрүүгийн хэргийн мөрдөгч С, түүний мөрдөж байсан хэрэгт өмгөөлөгчөөр ажиллаж байсан А нар хэрэгт хүсэлт гаргах асуудлаар санал зөрөлдөж, цагдаагийн хэлтсийн байранд маргалдах үед мөрдөгч нь өмгөөлөгчийг “архи үнэртүүлж маргасан” гэх шалтгаанаар биечлэн чиглэл, тушаал өгч албадан эрүүлжүүлжээ. Анхан шатны шүүх С-ыг Эрүүгийн хуулийн 13.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрх бүхий албан тушаалтан хуульд заасан үндэслэл, журмыг зөрчиж хүний эрх чөлөөнд халдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцжээ. Харин давж заалдах шатны шүүх согтуурлын зэргээ шалгуулахаас зайлсхийсэн А-ыг цагдаагийн алба хаагчийн шаардлагыг биелүүлээгүй, эсэргүүцсэн, саад учруулсан тул шаардлагыг албадан гүйцэтгэсэн, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ зөрчил гаргасан этгээдийг согтолтын хэмжээ хамаарахгүй эрүүлжүүлэх байранд хүргэх хэм хэмжээг хэрэгжүүлж хуулийн дагуу ажилласан гэж үзэж, С-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон байна. Дээд шүүхэд прокурор эсэргүүцэл, хохирогч гомдол гаргасан бөгөөд шүүгдэгчийн өмгөөлөгч “хууль бусаар баривчлах, саатуулах гэмт хэрэгт хууль тогтоомж зөрчиж, эрүүлжүүлсэн үйлдэл хамаарахгүй тул хэргийг хэрэгсэхгүй болгосон давж заалдах шатны шүүхийг магадлалыг дэмжиж байна” гэжээ. Хяналтын шатны шүүх давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгох замаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээхдээ дараах дүгнэлтийг хийсэн байна. Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн этгээдийг албадан эрүүлжүүлэх тухай хуульд өөрийн үйлдлийг удирдан хянах чадваргүй болтлоо согтсоны улмаас хаана байгаагаа болон очих газраа мэдэхгүй болсон, гудамж талбай, олон нийтийн газар ухаангүй унасан, энэ байдлаас болж өөрөө осол гэмтэл, гэмт хэрэг, зөрчилд өртөж болзошгүй болсон этгээдийг эрүүлжүүлэх байранд хүргэхээр заасан тул А-д холбогдуулан зөвхөн согтуурсан үндэслэлээр албадан эрүүлжүүлэх ажиллагааг явуулах үндэслэл үгүйсгэгдэж байсан. Харин А нь согтуурахын зэрэгцээ гэмт хэрэг, зөрчилд холбогдсон бол Цагдаагийн албаны тухай хуульд зааснаар урьдчилан сэргийлэх, таслан зогсоох зорилгоор цагдаагийн албан хаагч шаардлага тавьж улмаар биелүүлээгүй эсэргүүцсэн бол албадан гүйцэтгэхээс гадна зөрчлийг нотлох баримт бүрдүүлэх зорилгоор согтолт харгалзахгүй эрүүлжүүлэх байранд хүргэж болох журамтай. Согтууруулах ундаа хэрэглэсэн гэмт хэрэг, зөрчилд холбогдсон этгээдийг нотлох баримт бүрдүүлэх, холбогдсон хэрэг, зөрчлийн талаар тайлбар авах зорилгоор эрүүлжүүлж буй нь согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн этгээдийг хамгаалах, тусламж үзүүлэх зорилгоор эрүүлжүүлэх үйл ажиллагаанаас ялгаатай
~ Огноо: 1-6, 11:53 ~ Сэтгэгдлийн тоо: 0“УБТЗ” ХНХ-ийн эрх бүхий албан тушаалтан, түүний хамаарал бүхий этгээдийн гэрээс 7.3 тэрбум төгрөг илрүүлсэн байна Засгийн газрын шинээр томилогдсон гишүүд өчигдөр УИХ-ын чуулганд тангараг өргөн үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “ Нүүрсний дараа төмөр замын компаниуд дээр Засгийн газар онцгой анхаарал хандуулна. Тээвэр логистик, боомт, төмөр замтай холбоотой дарга нарт хандаж хэлэхэд болгоомжтой байгаарай
~ Огноо: 1-6, 11:32 ~ Сэтгэгдлийн тоо: 0Хотын зам аль ч хэсэгтээ мөсөн каток шиг л болж. Хаашаа ч харсан нэгнийхээ араас мөргөж эд хөрөнгөө сүйтгэсэн жолооч нар аваарын гэрлээ анивчуулаад зогсож байна
~ Огноо: 1-6, 11:12 ~ Сэтгэгдлийн тоо: 0Хүүхдийн мөнгөн тэтгэмжийг энэ сарын 20-ны өдрөөс олгоно. Хүүхдийн мөнгийг халамжийн үйлчилгээ болгож зорилтот бүлэгт чиглүүлэх зорилгоор УИХ-аас “Нийгмийн халамжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай” хуулийг 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр баталсан. Мөн Монгол Улсын 2023 оны Төсвийн тухай хуульд хүүхдийн мөнгийг 1139.2 мянган хүүхэд буюу нийт хүүхдийн 91 хувьд 100 мянган төгрөгөөр үргэлжлүүлэн олгохоор тооцон 1367.0 тэрбум төгрөг баталсан. Засгийн газраас төрийн байгууллагуудын үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлж, төрд цугларсан их өгөгдлийг төрийн бодлого шийдвэрт ашиглах, төрийн байгууллагуудын хооронд мэдээлэл солилцох эрх зүйн орчин бүрдсэн учраас төрийн байгууллагын мэдээлэлд суурилан өрхийн амьжиргааг үнэлж хүүхдийн мөнгөн тэтгэмжид хамрагдах хүүхдийг тодорхойлох юм
~ Огноо: 1-6, 9:35 ~ Сэтгэгдлийн тоо: 0Өмнөд Суданд үүрэг гүйцэтгээд ирсэн Монголын энхийг сахиулагчид хумхаа өвчний халдвар авсан, нэг хүн нас барсан гэх мэдээллийн талаар Батлан хамгаалахын яам болон Цэргийн төв эмнэлгээс мэдээлэл өглөө. Цэргийн төв эмнэлгийн дарга, хурандаа Б.Энх-Од "Ажиллагааны өмнөх бэлтгэлээс эхлэн дуусаад ирэх хүртэлх албан хаагчдын эрүүл мэндийг бид байнга хянадаг. Өнгөрсөн 21 жилийн хугацаанд тодорхой хэмжээнд хумхаа өвчний халдвар гарч байсан. Гэхдээ энэ өвчнөөр нас барсан тохиолдол гарч байгаагүй.
~ Огноо: 1-5, 16:58 ~ Сэтгэгдлийн тоо: 0Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хороонд 150 хүүхдийн ортой цэцэрлэгийн барилга угсралтын ажил дуусч, бяцхан сурагчдаа хүлээн авахад бэлэн болжээ. Тус цэцэрлэгийг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2022 оны жилийн эцэст байгуулсан бөгөөд тун удахгүй хамрах хүрээний хүүхдүүдээ бүртгэж эхэлнэ. Цэцэрлэгийн орчинг олон улсын стандартад нийцсэн тоглоомын талбай, тоног төхөөрөмжөөр тохижуулаад байна
~ Огноо: 1-5, 11:07 ~ Сэтгэгдлийн тоо: 0АНУ-д сүүлийн үед давамгайлан тархах болоод байгаа коронавирусний “омикрон” хувилбарын “XBB.1.5” дэд хувилбарын халдварлах чадвар хамгийн өндөрт тооцогдож байгаа ч хүндээр өвчлүүлдэггүй бололтой байна гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/ мэдээлжээ. ДЭМБ-ын халдварт өвчний тархвар судлаач Мария Ван Керхове хэлсэн үгэндээ, дэлхий даяарх эрүүл мэндийн салбарын мэргэжилтнүүд уг дэд хувилбар АНУ-ын зүүн хойд нутагт хурдацтай тархаж байгаад санаа зовниж байгааг тэмдэглэжээ. АНУ-д “XBB.1.5”-аар халдварласан хүмүүсийн тоо ойролцоогоор хоёр долоо хоног тутам хоёр дахин нэмэгдсэнээр давамгайлан тархаж буй хувилбарын тоонд ороод байгаа юм. М.Керхове Швейцарын Женев хотноо хэвлэлийн бага хурлын үеэр сэтгүүлчдэд мэдээлэл өгөх үеэрээ, “XBB.1.5” нь одоогоор илэрсэн дэд хувилбаруудаас халдварлах чадвар нь хамгийн өндөр байгааг онцлоод, энэ нь дэд хувилбарын мутациуд вирусийг эсэд нэвтрэх, амархан үржих нөхцөлийг бүрдүүлсэнтэй холбоотой хэмээн тайлбарлажээ. “Одоогоор “XBB.1.5” нь 29 оронд илрээд байгаа ч цаашид өргөн хүрээг хамран тархаж болзошгүй байна
~ Огноо: 1-5, 10:17 ~ Сэтгэгдлийн тоо: 0Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга М.Баяраа халтиргаа, гулгаанаас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд зам, талбайн цас, мөс цэвэрлэх ажлын явцыг шалгаж, газар дээр нь ажиллалаа. Тэрбээр “Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн ажлыг аваад халтиргаа, гулгаанаас сэргийлэх, зам, талбайн цас, мөсийг цэвэрлэхэд онцгой анхаарал хандуулж байна. Энэ хүрээнд давс, бодисын нөөц бүрдүүлж, татан авалт хийж байгаа
~ Огноо: 1-4, 15:49 ~ Сэтгэгдлийн тоо: 0Иймд 4-р улирлын буюу 2022.10.01-ээс 2022.12.31-ийг хүртэл худалдан авалт хийсэн баримтаа нэгдүгээр сарын 8-ны 23:59:59 цагаас өмнө ebarimt системд бүртгүүлэхийг сануулж байна. Мөн НӨАТ-ын буцаан олголтоороо тээврийн хэрэгсэл, үл хөдлөх хөрөнгө, газар, авто зам ашигласан татваруудаа төлөх боломж юм.
~ Огноо: 1-4, 12:07 ~ Сэтгэгдлийн тоо: 0-УИХ-ын 2020 оны сонгуульд АН ялагдал хүлээж, парламентад 11-н суудал авсныг бүгд мэдэж байгаа. Намын дүрэм болоод зарчмын дагуу сонгуулийн маргаашаас хариуцлагын асуудал яригдах ёстой. Дээрээс нь намын шинэчлэл, зохион байгуулалт, бодло
~ Огноо: 1-4, 9:53 ~ Сэтгэгдлийн тоо: 0Баатарын НЯМСҮРЭН “Зууны мэдээ” сонин “Урлан” буландаа угсаатны зүйн гэр музейг санаачлагч О.Маш-Эрдэнийг урьсан юм. Тэрбээр угсаатны зүйн холбогдолтой ховор нандин эд зүйлийг цуглуулсаар иржээ
~ Огноо: 1-4, 9:49 ~ Сэтгэгдлийн тоо: 1Хүчтэй хөдлөлийн талаарх мэдээлэл: Газар хөдлөлт болсон хугацаа (Улаанбаатарын цагаар) : 2023-01-03 14:59:06 Газар зүйн байршил (Өргөрөг, Уртраг) : 47.23 92.18
~ Огноо: 1-3, 15:38 ~ Сэтгэгдлийн тоо: 0Хан-Уул дүүргийн Нэгдсэн эмнэлгийн эмч, сувилагч, эмнэлгийн ажилтан алба хаагчдын амралтын өрөөг тохижууллаа. Социал демократ Монголын залуучуудын холбоо 25 жилийн ойн хүрээнд "Гэрэлтэх эхлэл" төслийг эхлүүлж эрүүл мэндийн салбарыг дэмжих, хүн ардын эрүүл мэндийн төлөө цаг наргүй зүтгэдэг эмч, эмнэлгийн ажилтан алба хаагчдад дэмжлэг үзүүлэх, ажиллах орчныг ая тухтай болгох ажлыг улс орон даяар хийж байна. Энэ хүрээнд Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлгийн эмч, сувилагч, эмнэлгийн ажилтан алба хаагчдын амралтын өрөөг тохижуулан хүлээлгэн өгөв
~ Огноо: 1-3, 15:36 ~ Сэтгэгдлийн тоо: 02020 онд эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээний санхүүжилт, нэг иргэнээр тооцсон тарифыг бодит өртөгтэй уялдуулан шинэчилж, өрхийн эрүүл мэндийн төвийн нэг иргэнээр тооцсон төлбөрийн хэмжээг 15,000 төгрөг байсныг 30,000 төгрөг болгосон аж. Тэгвэл 2022 онд ЭМДҮЗ-ийн 05 дугаар тогтоолоор нэг иргэнээр тооцох санхүүжилтийг хүн амын эрсдэлийн бүлгээс шалтгаалан 42,652-106,632 болгон нэмэгдүүлжээ
~ Огноо: 1-3, 14:39 ~ Сэтгэгдлийн тоо: 0Г.Ялалт: Харьяа дүүрэг, хорооноосоо хол байгаа иргэд цэргийн бүртгэлээ цахимаар хийлгэх боломжтой Нийтэлсэн огноо: 2023-01-03 10:55 Цэргийн албаны тухай хуулийн 34 дүгээр зүйл, Батлан хамгаалахын сайдын 2017 оны A/331 дүгээр тушаалаар баталсан Цэргийн бүртгэл явуулах журам, Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу 2023 оны нэгдүгээр сарын 4-20-ны өдрүүдэд нийслэлийн хэмжээнд цэргийн бүртгэл үргэлжилнэ. Үүнтэй холбогдуулан НЗДГ-аас хэвлэлийн хурал зарлаж, мэдээлэл өглөө
~ Огноо: 1-3, 11:38 ~ Сэтгэгдлийн тоо: 0Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааныг 2023 оны 1 дүгээр сарын 4-ний өдөр товлолоо. Хуралдаанаар шинээр томилогдсон шүүгчийг танхимд хуваарилах асуудлыг хэлэлцэнэ.
~ Огноо: 1-3, 10:02 ~ Сэтгэгдлийн тоо: 0Хөвсгөл аймагт өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор жил бүр зохион байгуулдаг “Мөсний баяр-2023” гуравдугаар сарын 1-5-ны өдөр болно. Энэ жилийн Мөсний баярыг Байгаль орчин аялал жуулчлалын яам зохион байгуулна. Анх 2000 онд “Далай ээж” хэмээн хүндлэн нэрлэдэг Хөвсгөл нуурыг хамгаалах, өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор Хөвсгөлийн тусгай хамгаалалттай газрын байгаль орчны байцаагчаар ажиллаж байсан Д.Лхагвацогт, Ж.Төмөрсүх нарын санаачилгаар “Сантын өвөр” гэдэг газар Мөсний баяр хийж, арваад чаргатай морины уралдаанд нутгийн иргэд оролцож байсан
~ Огноо: 1-3, 10:00 ~ Сэтгэгдлийн тоо: 0Нийслэлийн Засаг даргын захирамжаар арванхоёрдугаар сарын 28-нд Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын алба /УБЗАА/-ны даргаар М.Баярааг томиллоо. Тэрбээр 1995 онд нийслэлийн 18-р дунд сургууль, 2000 онд БНХАУ-ын Багшийн их сургууль, 2004 онд Японы Киорин их сургууль, 2012 онд Санхүү эдийн засгийн их сургуулийг тус тус төгссөн. Гадаад хэлний багш, санхүүгийн удирдлагын бакалавр, олон улсын хөгжлийн мэргэжлээр магистр зэрэгтэй юм
~ Огноо: 1-3, 9:24 ~ Сэтгэгдлийн тоо: 0\ Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс эрүүгийн 749 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 5 хэргийг шүүхэд шилжүүлэх, 2 хэргийг хаах, 1 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлж, 1 хэргийг нэгтгэн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 740 хэрэг шалгагдаж байна
~ Огноо: 1-3, 8:48 ~ Сэтгэгдлийн тоо: 009.00 цагт: “Миллениум плаза” төвд Эрүүл мэндийн хөгжлийн төв, БНХАУ-ын Өвөр Монголын Олон улсын Монгол эмнэлэг хамтран зохион байгуулах олон улсын “УЛАМЖЛАЛТ АНАГААХ УХААНЫ ЭМЧ НАРЫН МЭРГЭЖИЛ ДЭЭШЛҮҮЛЭХ ЭМНЭЛ ЗҮЙН СУРГАЛТ”-ын нээлт бо
~ Огноо: 1-3, 8:17 ~ Сэтгэгдлийн тоо: 0Татвартай холбоотойгоор энэ оны эхний өдрөөс хоёр хуулийн өөрчлөлт хэрэгжиж эхэлж байна. Энэ нь Хувь хүний орлогын албан татвар (ХХОАТ)-ын өөрчлөлт болон Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын хуулийн шинэчилсэн журам юм. ХХОАТ-ын хуулийн өөрчлөлтөөр цалин, хөлсний орлого дээр татварын шатлал тогтоосныг Татварын ерөнхий газрын дарга Б.Заяабал дуулгаж байна
~ Огноо: 1-2, 15:01 ~ Сэтгэгдлийн тоо: 0Мөн энэ үеэр Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны даргаар М.Баярааг томилсныг удирдах ажилтнуудад танилцуулав. Тэрбээр “Ажлаа аваад халтиргаа, гулгаа, хогны асуудалд анхааран ажиллаж байна
~ Огноо: 1-2, 13:05 ~ Сэтгэгдлийн тоо: 0Хүүхдийн мөнгө бэлнээр авах хүсэлтээ өнгөрсөн жилээс эхлэн И-Баримт аппликейшн, И-Халамж системээр явуулдаг болсон. 2023 онд хүүхдийн мөнгө авах хүсэлтээ илгээх цонх дээрх цахим системүүдэд нээгджээ. Жишээ нь та ehalamj.mn сайтад өөрийн бүртгэлээр нэвтэрнэ
~ Огноо: 1-2, 10:04 ~ Сэтгэгдлийн тоо: 0Төв аймгийн Сэргэлэн сумын Хөшиг багийн "Манзуширын хийд" гэдэг газар 2023 оны нэгдүгээр сарын 1-ний өдрийн 11:00 цагийн орчим иргэн Г, О нар Богдхан уулын оргил Цэцээ гүний чиглэлд алхахаар явжээ. Гэвч буцах замдаа төөрч, иргэн О-ын бие нь өвдөж явж чадахгүй болсон тухай дуудлагыг мөн өдрийн 18:50 цагт онцгой байдлын алба хүлээн авсан
~ Огноо: 1-2, 9:56 ~ Сэтгэгдлийн тоо: 2Цар тахлын хугацаанд хэрэгжиж байсан хуулийн хоригуудын хугацаа дууссанаар аж ахуй нэгж, иргэд бүсээ чангалах шаардлага тулгарч байна. Тухайлбал, иргэд ипотекийн зээлээ төлж эхлэх бол Төрийн хэмнэлтийн хууль чангарч, халамжийг бууруулах арга хэмжээ хэрэгжих болж буй
~ Огноо: 1-2, 9:52 ~ Сэтгэгдлийн тоо: 0-Ийм тооны машин нүүрсэн яндангүй хотын хөдөлгөөнд оролцож, хар тугалга тэргүүтэй 200 төрлийн хорт бодис агаарт ялгаруулсаар байна - Хүний сэтгэцэд өөрчлөлт оруулахаас эхлээд бүхий л эд эрхтэнд нөлөөлдөг хар тугалга тэргүүтэй 200 гаруй төрлийн хорт бодис ялгаруулахаас сэргийлдэг нүүрсэн яндан буюу катализаторыг приус машинаас нь салган авч худалдаалах, цаашлаад БНХАУ руу гаргах явдал тасрахгүй байна. Хотын замын хөдөлгөөнд оролцож байгаа “Prius” маркийн автомашины нүүрсэн яндан үнэд хүрч, автомашиныг хилээр оруулж ирэхдээ янданг нь тайлаад авчихдаг, мөнгөний төлөө унаж яваа машиныхаа янданг тайлаад зарчихдаг, эсвэл бусдын машинаас тонож дээрэмддэг бүлгүүд бий болоод удаж байна. Цагдаагийн байгууллагад “Нүүрсэн яндангаа хулгайд алдлаа” гэсэн 829 дуудлага иржээ
~ Огноо: 1-2, 9:36 ~ Сэтгэгдлийн тоо: 0БНХАУ-ыг зорих иргэд нисэхээсээ өмнө 48 цагийн дотор нуклейн хүчлийн шинжилгээ өгөх шаардлагатай бөгөөд сөрөг хариу гарсан зорчигч Хятад руу явах боломжтой. Хэрэв зорчигчийн шинжилгээний хариу эерэг гарсан бол сөрөг болсны дараа зорчих боломжтой.
~ Огноо: 1-2, 9:14 ~ Сэтгэгдлийн тоо: 2Энэ жил Монгол Улс Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 111 жилийн ой тохиож байна. Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд зааснаар 12-р сарын 29-нд бүх нийтээр амарна" гэж заасан байдаг. Монгол Улсын түүхэнд үргэлжилсэн Манж Чин улсын 200 гаруй жилийн ноёрхлыг 1911 оны 12 сарын 29-ны өдөр эцэс болгон монголчууд үндэсний тусгаар тогтонолоо зарлан тунхагласан билээ.
~ Огноо: 12-26, 9:58 ~ Сэтгэгдлийн тоо: 0Улсын хэмжээнд мөрдөх хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2023 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн нэг цагт 3,273 төгрөг 81 мөнгө, сард 550,000 төгрөг б
~ Огноо: 12-26, 9:42 ~ Сэтгэгдлийн тоо: 0Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулга 2023 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ. Энэхүү хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийг хүчингүйд тооцно. Хуулийн онцлох заалтууд: Согтууруулах ундаа худалдах зөвшөөрөл эзэмшигчээс бусад этгээд цахим орчин, холбооны хэрэгсэл, өөртөө үйлчлэх автомат машин ашиглан согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх, хаягаар хүргэхийг хориглоно. Бусдыг согтууруулах ундаа хэрэглэхийг шаардахыг хориглоно
~ Огноо: 12-26, 9:40 ~ Сэтгэгдлийн тоо: 0Нийслэлийн Засаг даргын нэрэмжит “Харшийн сүлд модны наадам” өнөөдөр боллоо. Тус наадмыг НЗДТГ, Олон улсын хүүхдийн Найрамдал цогцолбортой хамтран 10 дахь жилдээ зохион байгуулж байгаа юм
~ Огноо: 12-25, 13:01 ~ Сэтгэгдлийн тоо: 0Улсын Онцгой комиссын дарга, Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, УИХ-ын гишүүн Ж.Батжаргал, Ц.Туваан болон бусад холбогдох албаныхан өвөлжилт хүндэрч буй аймаг, сумуудад ажиллаж байна. Энэ ажлын хүрээнд Төв аймгийн Эрдэнэ суманд ажиллаж, тус сумын 1 дүгээр багийн малчин өрх н.Даваасүрэнгийн аж байдалтай танилцжээ.
~ Огноо: 12-23, 14:35 ~ Сэтгэгдлийн тоо: 0Оюутны дотуур байр, үйлчилгээний төвийн хүрэлцээ хангамжийг нэмэгдүүлэх, ая тухтай орчинд сурах, амьдрах, ажиллах нөхцөлийг сайжруулах хүрээнд МУИС-ийн багш, оюутанд үйлчлэх төв ашиглалтад орлоо. Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороонд байрлах энэхүү төв нь зоогийн газар, худалдаа, үйлчилгээний танхимууд, йог, фитнесийн өрөө, хурлын танхимтай бөгөөд багш, оюутнуудын амрах, суралцах, цагаа зөв боловсон өнгөрүүлэх нөхцөлийг бүрдүүлжээ
~ Огноо: 12-23, 11:34 ~ Сэтгэгдлийн тоо: 1