Америкийн сэтгүүлч Киевийн ойролцоо амь үрэгджээ


Админ
3-р сарын 14
8 цаг 20 минут

Ням гарагт Киевээс холгүй орших Ирпин хотод Америкийн сэтгүүлч Брент Рено Оросын цэргүүдийн гарт амиа алдаж, түүнтэй хамт байсан өөр хоёр сэтгүүлч шархдаж, эмнэлэгт хүргэгджээ.

Энэ дайнд хэвлэл мэдээллийн ажилтан амиа алдсан анхны тохиолдол энэ болж байна. Киевийн цагдаагийн газрын дарга Андрей Небитовын хэлснээр тэд Оросын цэргүүдийн бай болсон байна.

Рено  "Нью Йорк Таймс" сонины  ажилтны үнэмлэхтэй байжээ. NYT-ийн орлогч редактор Клифф Леви албан ёсны мэдэгдэлдээ тус сонинтой  урьд нь хамтран ажиллаж байсан Брент Рено нас барсанд гүнээ харамсаж байгаагаа илэрхийлсэн ч түүнийг хэзээ ч NYT-ийн ажилтан байгаагүй бөгөөд Украинд тус сонины редакцийн даалгавраар ирээгүй гэдгийг онцолсон байна.  Түүнээс олдсон хэвлэлийн ажилтны үнэмлэхний хугацаа 2015 онд дууссан байжээ.

Сэтгүүлч Украины дайны сурвалжлагыг  ямар  хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлж байсан  нь одоогоор тодорхойгүй байгаа ч тэрээр баримтат кино найруулагч гэдгээрээ алдартай бөгөөд өөрийн санаачилгаар дайны бүсэд очсон байж магадгүй юм.

Цагаан ордон энэ мэдээний талаар тайлбар хийээсээ өмнө  сэтгүүлч амь үрэгдсэн бүх нөхцөл байдлын талаар олж мэдэх бодолтой байгаагаа мэдэгдэв.

Эх сурвалж: ВВС



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



202.179.25.160zochin   • 2022, 3 сарын 14. 11 цаг 54 минут

Um amgalan boltugai.



Шинэ мэдээ


Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих IREPORT.MN © 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.