УКРАИН:Гуравдугаар сарын 14.Өдрийн гол үйл явдал


Админ
3-р сарын 14
10 цаг 03 минут

- Украин, Оросын хоёр тал хэлэлцээ хийх төлөвлөгөөгөө даваа гарагт баталгаажуулсан ч Украины тал видео холболтоор хэлэлцээ үргэлжилж байна гэж мэдэгдэв.

-Ням гарагийн өглөө Оросын агаар-сансрын хүчин  Украины баруун хэсэгт Польшийн хилээс 25 километрийн зайд орших Яворовын сургуулилтын талбай руу далавчит пуужингаар довтолжээ.

- Украины эрх баригчдын мэдээлснээр  энэ үеэр 35 хүн нас баржээ. Харин ОХУ-ын Батлан ​​хамгаалах яам 180-аас цөөнгүй гадаадын хөлсний цэргүүд алагдсан гэж мэдэгдсэн. Амиа алдсан хүмүүсийн дунд  гадаадын иргэн байсан гэдгийг  Украины эрх баригчид хараахан батлаагүй байна. Байлдааны ажиллагаа эхлэхээс өмнө АНУ-аас ирсэн сургагч багш нар энэ бэлтгэлийн талбайд ажиллаж байжээ.

- ОХУ-ын  хотуудад дайны эсрэг  жагсаал цуглаан үргэлжсээр байна. Жагсаалд оролцогчдоос 900 гаруй хүнийг баривчилсан гэж OVD-Info  мэдээлэв.

- Америкийн сэтгүүлч, баримтат киноны зохиолч Брент Рено Киевийн ойролцоох Ирпен хотод алагджээ. Тэнд тэрээр "Time" сэтгүүлд зориулсан төслийн зураг авалтыг хийж байжээ.

- Украин Чернобылийн атомын цахилгаан станцыг цахилгаанаар хангадаг өндөр хүчдэлийн шугамыг сэргээв. Гуравдугаар сарын 9-нд болсон тулалдааны үеэр уг шугамыг устгасан бөгөөд түүнээс хойш  станцын цацраг идэвхт бодис хөргөх системийг нөөц  генератороор ажиллуулж байсан юм. Атомын цахилгаан станц  Оросын цэргүүдийн хяналтад хэвээр байна.

- ОХУ-ын Сангийн сайд Антон Силуанов ОХУ-ын Төв банкны гадаад валютын нөөцийн хэдэн хувийг  царцаасныг анх удаа зарлалаа.  Түүний хэлснээр нийт  640 тэрбумаас 300 орчим тэрбум долларыг царцааж байгаа аж. Үлдсэн хөрөнгө нь алт, үнэт цаас хэлбэрээр хадгалагдаж байна. Харин Хятадын юаниар илэрхийлэгдсэн нөөцийг доллараар хурдан зарахад хэцүү байдаг гэжээ.

- Өнгөрсөн Ням гараг Орос дахь McDonald's ресторануудын сүүлчийн өдөр байв.  Эргэн сануулбал 1990 онд Москвад анхны McDonald's нээгдсэн нь Орос улс дэлхийд нээлттэй болж байгаагийн  бэлгэдэл болсон  онцгой үйл явдал гэгдэж байв.

 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



192.82.69.236Mini oros ah   • 2022, 3 сарын 14. 10 цаг 12 минут

Eh oronch mongol uzel bol orsiig tuushtai demjih yum natsist ukrainiig huuhed hugshidgui huis temtreh heregtei



Шинэ мэдээ


Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих IREPORT.MN © 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.