Москвагийн санал болгосон Австри, Швед загвар ба Украины төвийг сахих статусын эргэн тойронд 


Админ
3-р сарын 17
7 цаг 35 минут

Москва Украиныг  Швед эсвэл Австрийн жишгээр өөрийн армитай, цэрэггүй улс болгон өөрчлөх санааг авч үзэхэд бэлэн байна гэж Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков мэдэгдэв.
Яриа хэлэлцээний үеэр Киев ийм санал тавьсан тухай Оросын төлөөлөгчдийн тэргүүн В.Мединский мэдэгдсэн юм.

"Энэ  асуудал одоо үнэхээр яригдаж байгаа, үүнийг жинхэнэ буулт гэж үзэж болох хувилбар" гэж Песков тодотгожээ.

Харин хэлэлцээрт оролцож буй Оросын талын төлөөлөгчдийн тэргүүн  Мединскийн Киев Украиныг цэрэггүй улс болгох Австри эсвэл Шведийн хувилбарыг санал болгож байна гэсэн мэдэгдэлд Украины хэлэлцээрт оролцож буй төлөөлөгчдийн гишүүн  Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргын зөвлөх Михаил Подоляк.хариулт өгчээ. 

Тэрээр "Украин одоо ОХУ-тай шууд дайны байдалд байна. Тиймээс загвар нь Австри эсвэл Шведийнх биш,  харин зөвхөн "Украйных" байж болох бөгөөд тэр нь хууль ёсны дагуу баталгаажсан "Аюулгүй байдлын баталгаа юм" гэдгийг онцолжээ.

Подолякын хэлснээр энэ "зөвхөн Украиных" гэж тодотгосон загвар нь дараах гуулгыг хадгалсан байх ёстой ажээ. Үүнд: 

Украины аюулгүй байдлын баталгааны үр нөлөө нь мөргөлдөөн гарсан тохиолдолд Украины агаарын орон зайг далавчит пуужингаас бүрхэн хамгаалах хатуу бөгөөд шууд баталгаа бидэнд хэрэгтэй.
Дайны эхэн үеэс л Киев барууны орнуудаас Украины нутаг дэвсгэрийн “агаарын орон зайг хаах” шаардлага тавьсан ч бүтэлгүйтсэн. Тэд НАТО болон ОХУ-ын хооронд шууд сөргөлдөөнд хүргэж болзошгүй гэж болгоомжилж энэ алхмаас татгалзаж байна.

Украинд ямар нэг гадны халдлага үйлдэх тохиолдолд аюулгүй байдлын баталгаанд гарын үсэг зурсан талууд өнөөдрийнх шиг халдан довтлогчдын талд зогсохгүй, харин Украины талд идэвхтэй оролцож, шаардлагатай хэмжээний цэрэг зэвсгийн яаралтай хангамжийг албан ёсоор үзүүлдэг байх ёстой гэв.

Ерөнхийлөгч Владимир Зеленский болон түүний багийнхан Украиныг төвийг сахисан статустай болгох асуудлыг албан ёсоор хэлэлцэхэд бэлэн гэдгээ мэдэгдсэн.  Тус улсын одоогийн Үндсэн хуулийн оршил хэсэгт НАТО-д элсэх хүсэл зорилгын талаар тусгасан байгаа. Үүний зэрэгцээ Киевийн үзэж байгаагаар, Украин төвийг сахисан статустай болох үед түүний аюулгүй байдлыг өмнө нь нэрлэж байгаагүй параметрүүд,  зарим өөр баталгааны системээр хамгаалах ёстой гэжээ.

Украины төлөөлөгчдийн өөр нэг гишүүн Дээд Рада дахь Ерөнхийлөгчийн намын бүлгийн дарга Давид Арахамия "Украинская правда"-д өгсөн Мединскийн мэдэгдлийн талаар хэлэхдээ "Бид хэлэлцээрийн талаар тайлбар хийхгүй байгаа.  Хоёр тал ийм тохиролцоотой байсан. Хэрэв  гэрээ хүчингүй болвол бид ч гэсэн бас тайлбар хийхээс өөр аргагүй болно" гэдгийг сануулав. 

Мөргөлдөөнийг зохицуулах Украин-Оросын дөрөв дэх удаагийн хэлэлцээ лхагва гарагт үргэлжилсэн. "Хэлэлцээрийн үйл явц маш хэцүү бөгөөд сунжирч байна. Санал зөрөлдөөн ч бас бий. Гэхдээ буулт хийх орон зай байгаа нь гарцаагүй" гэж Подоляк  бичжээ.

Эх сурвалж: Риа новости, Лента.ру. ВВС

 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ


Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих IREPORT.MN © 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.