ТУРКМЕНИСТАН: Ерөнхийлөгчийн хүүг Ерөнхийлөгчөөр сонгов


Admin
3-р сарын 16
10 цаг 55 минут

Сердар Бердымухамедов Туркменистаны ерөнхийлөгчөөр сонгогдлоо. Сонгогчдын 72,97 хувь нь түүний төлөө саналаа өгсөн байна. Бердымухамедов тус улсын одоогийн одоогийн төрийн тэргүүн Гурбангулы Бердымухамедовын хүү юм. 

Тус улсад бүртгэлтэй нийт 3,460,080 сонгогчийн 3,362,052 нь санал өгсөн нь 97,17 хувийн ирцтэй явагдлаа гэдгийг "Туркменистан-Өнөөдөр" сонинд мэдээлжээ. 

Ерөнхийлөгчийн сонгуульд есөн хүн нэр дэвшснээс санал хураалтын дүнгээр Туркменстаны Сайд нарын танхимын орлогч дарга Сердар Бердымухамедов 72.97 хувийн санад авч бусдыгаа тэргүүлсэн гэжээ. 

Сердар Бердымухамедов 1981 оны 9-р сарын 22-нд Туркменистан ССР-ийн  Ашхабад хотод төрсөн. 2007 оноос хойш тус улсын төрийн  тэргүүний албыг хашиж байгаа Туркмений ерөнхийлөгч Гурбангулы Бердымухамедовын ганц хүү аж.

Тэрээр 2001 онд Сердар Бердымухамедов С.А.Ниязовын нэрэмжит Туркменистаны Хөдөө аж ахуйн их сургуулийг инженер-технологич мэргэжлээр, 2011 онд ОХУ-ын ГХЯ-ны Дипломат академийг олон улсын харилцааны мэргэжлээр төгссөн.

2021 оны хоёрдугаар сараас рлыш тэрээр өөрийн эцэг Ерөнхийлөгч Гурбангулы Бердымухамедовын тэргүүлдэг Засгийн газрын  орлогчсайдаар ажиллаж байгаа юм. 

2022 оны 2-р сарын 11-нд Ерөнхийлөгч 64 настай Гурбангулы Бердымухамедов парламентын дээд танхимын хуралдаан дээр залуу удирдагчдад зам тавьж өгөхөөр шийдсэнээ мэдэгдэж маргааш нь Ерөнхийлөгчийн ээлжит бус сонгуулийг гуравдугаар сарын 12-нд явуулахаар товлож байв. 

 

 

 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ


Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих IREPORT.MN © 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.