Орос Хятадаас ямар тусламж хүссэн бэ


Админ
3-р сарын 15
13 цаг 49 минут

Вашингтон дахь нэрээ нууцалсан  мэдээллийн эх сурвалжууд Орос Хятадаас тусламж хүссэн талаар мэдээлсэн ч нарийн ширийн мэдээллийг хүргээгүй. Тухайлбал ямар төрлийн тусламж хүссэн бэ гэхчлэн.  Энэ талаар Америкийн албаныхан олон нийтэд ярьдаггүй.  Харин ийм мэдээллийг Орос, Хятадын албаныхан  эрс үгүйсгэж байгаа.

Гэвч CNN-ийн хоёр эх сурвалж цэрэг армийнхныг цаг тухайд нь хоол хүнсээр хангах боломжгүй болсон нөхцөлд  урт хугацааны хүнсний бүтээгдэхүүн болох хуурай хоол нийлүүлэхийг Орос Хятадаас хүссэн тухай  мэдээлэв.

"Financial Times"-ын мэдээлснээр Орост Хятадын зенитийн пуужингийн систем, нисгэгчгүй төхөөрөмж /дрон/ тагнуулын төхөөрөмж, хуягт машин, ложистикийн дэмжлэг хэрэгтэй байгаа тухай мэдээлжээ. 

Түүнчлэн Нью Йорк Таймс сонинд Хятадын нисгэгчгүй төхөөрөмж, тагнуулын дэмжлэг авах хүсэлтийг дурдсан байна.

 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ


Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих IREPORT.MN © 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.