Ван И: ОХУ, Европын холбоо хэлэлцээрийн ширээнд яаралтай суух хэрэгтэй


Шинэбат
3-р сарын 15
13 цаг 31 минут

БНХАУ-ын Гадаад харилцааны сайд Ван И ОХУ, Европын холбоо Украины асуудлаар яриа хэлэлцээрийг яаралтай эхлүүлэх шаардлагатай гэж мэдэгдлээ. “Украины асуудлын гол шалтгаан болох Европын аюулгүй байдлыг хангахын тулд Европын холбоо, ОХУ-тай яаралтай хэлэлцээрийн ширээнд суух шаардлагатай. Тивийн хэмжээнд аюулгүй байдлыг хангах үр дүнтэй, уян хатан тогтолцоог бүрдүүлэх зайлшгүй шаардлагатай учир яриа хэлэлцээр эхлүүлэхийг хоёр талд уриалж байна” гэж тэрээр мэдэгдэлдээ дурджээ.

Өнгөрсөн сарын 24-нөөс Украины нутагт дүрэлзсэн дайны гал нь баруун талаас бүслэх байдлаар Европ тив даяар тархан байршсан УАЦЭ-ийн цэргийн баазууд гэсэн санааг ОХУ хоёрдмол утгагүй илэрхийлсээр ирсэн. Бээжин мөн ингэж үзэж байгааг энэ удаагийн байр суурь нь нотоллоо.   

 

                                                                                            Эх Сурвалж: Eagle.mn



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ


Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих IREPORT.MN © 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.