Украин дахь тусгай ажиллагаа хэзээ дуусах вэ гэсэн асуултад Кремль хариулав


Админ
3-р сарын 15
10 цаг 16 минут

ОХУ-ын Украин дахь тусгай ажиллагаа дуусах хугацааг зарлаагүй гэж Песков мэдэгдэв.

Украин дахь Оросын тусгай ажиллагаа дуусгавар болох эцсийн хугацааг зарлаагүй байна гэж Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков холбогдох асуудлаар тайлбар хийхдээ мэдэгдэв.

Украин дахь тусгай ажиллагаа төлөвлөгөөний дагуу явагдаж байна. Төлөвлөгөө бүрэн хэмжээгээр хэрэгжсэн үед тусгай ажиллагаа дуусна гэж Песков хэлэв.

Мөн тэрээр"Орос улс Украинд цэргийн тусгай ажиллагаа явуулах бие даасан нөөцтэй" гэж батлав.

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин  цэргийн ажиллагаа эхлэх үед Украины хотууд, тэр дундаа Киевийг яаравчлан дайрахгүй байхыг Зэвсэгт хүчинд даалгасныг Кремлийн хэвлэлийн төлөөлөгч тэмдэглэв. Гэсэн хэдий ч "Украины үндсэрхэг үзэлтнүүд"-ийг орон сууцны хорооллуудыг галын цэгийн зориулалтаар тоноглосон гэж буруутгав.

Гуравдугаар сарын 5-нд Путин Украинд тусгай ажиллагаа явуулах шийдвэр гаргасан нь хэцүү шийдвэр байсан гэдгийг тэр нэмж  тодотгожээ.

Эх сурвалж: Лента.ру. ВВС



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



192.82.75.95иргэн   • 2022, 3 сарын 16. 11 цаг 45 минут

Орон сууцны байруудыг байлдааны талбар болгож, энгийн номхон ард иргэдийг бамбай болгон ашиглаж, түүнийгээ эсрэгээр нь сурталчилдаг дайны энэ тактик хэзээ хэн боловсруулж лалын шашны эсрэг байлдаж байсныг мэдэх хүн олон бий дээ. Америк сургагч гнарын сургалтын арга .

202.55.188.44Zpchin   • 2022, 3 сарын 15. 13 цаг 54 минут

Ukrainiig nam buulgaj gemee ni benh taivan togtono



Шинэ мэдээ


Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих IREPORT.MN © 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.