ОХУ БНХАУ-аас тусламж гуйлаа


Шинэбат
3-р сарын 14
15 цаг 09 минут

Өмнө нь АНУ-ын анхааруулж байсанчлан ОХУ барууны орнуудын тавьсан хоригийг даван туулахын тулд Бээжингээс эдийн засгийн тусламж гуйжээ. АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден өмнө нь энэ “авралын тойрог” үүсэх магадлалтай гэж үзээд ОХУ-д туслахгүй байхыг Бээжинд анхааруулж байсан юм.   

ОХУ барууны орнуудын хоригоос болж 300 тэрбум ам.долларын мөнгөн орлогоо алдаж, 640 гаруй тэрбум ам.долларын хөрөнгөө царцаалгаад байгаа юм. ОХУ-ын Сангийн сайд Антон Силуанов Бээжинд хандаж хийсэн мэдэгдэлдээ "Бид валютын нөөцийнхөө тодорхой хэсгийг БНХАУ-ын юаниар хадгалдаг. БНХАУ хоригт нэгдсэн тохиолдолд энэ хэмжээ улам нэмэгдэх болно. Барууны орнууд БНХАУ-д дарамт үзүүлж байгааг бид мэдэж байгаа. Гэхдээ бид харилцаагаа бодоод цаашид хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэх, барууны ертөнцөд хаагдсан боломжуудыг харилцан нээж улам өргөжүүлэх боломжтой” гэсэн байна.  



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ


Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих IREPORT.MN © 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.