Улаанбаатар хотод үүссэн халиа тошинг арилгах, шар усны үерээс урьдчилан сэргийлэх ажил болон мал аж ахуйн хаваржилтын нөхцөл байдал, хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар Нийслэлийн Онцгой комиссоос мэдээлэл өглөө. Энэ чиглэлээр арга хэмжээ хэрэгжүүлэх 17 байгууллага бүхий Шуурхай бүлэг байгуулагдан, ажиллаж буй. Улаанбаатар хотын хүн ам жилд 40 мянгаар нэмэгдэж байгаагаас 75 хувь нь хөдөө орон нутгаас шилжин ирж, үерт автах эрсдэл бүхий гол, сайр, жалга судгийн дагуу суурьшин, гэр хорооллыг тэлж, үерийн эрсдэлд өртөх байдлыг нэмэгдүүлж байна
НИТХ-ын 2013 оны тогтоолоор Сонгинохайрхан дүүргийн 5, 6, 7 дугаар хороо, Ханын материал орчмын 130 га газрыг Гэр хорооллын газрыг дахин төлөвлөлтийн төслийн байршлаар тогтоосон. Тухайн жилдээ “Жи Ди” ХХК-ийг төсөл хэрэгжүүлэгчээр батламжилсан ч 2018 онд төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцалжээ
Цаг уурын байгууллагаас гурваас тавдугаар саруудын цаг агаарын урьдчилсан төлөвийг гаргалаа. Агаарын дундаж температур: III сард нутгийн баруун хэсгээр олон жилийн дунджаас дулаан, Сэлэнгэ, Төв, зүүн аймгуудын нутгаар олон жилийн дунджаас хүйтэн, IV дугаар сард нутгийн баруун хэсэгт олон жилийн дунджаас дулаан, бусад нутгаар олон жилийн дунджийн орчим байх төлөвтэй байна. V сард нийт нутгаар олон жилийн дунджийн орчим байх төлөвтэй байна. Хур тунадас: IV сард төв болон зүүн аймгуудын нутаг, Дундговь, Дорноговийн ихэнх нутгаар олон жилийн дунджаас ахиу, III, IV сард баруун аймгуудын нутгаар олон жилийн дунджаас бага, бусад үеүдэд олон жилийн дунджийн орчим байх төлөвтэй байна. III сарын агаарын дундаж температур Баян-Өлгий, Ховд, Говь-Алтайн нутаг, Баянхонгорын өмнөд, Өмнөговийн баруун хэсгээр олон жилийн дунджаас дулаан, Сэлэнгэ, Төв, Хэнтий, Дорнод, Сүхбаатарын нутаг, Булганы зүүн хэсгээр олон жилийн дунджаас хүйтэн, бусад нутгаар олон жилийн дунджийн орчим байх төлөвтэй байна
УОК-ын шуурхай штаб болон ХХААХҮЯ мах бэлтгэн нийлүүлэгч аж ахуй нэгжүүдтэй хамтран өвөлжилт хүндэрсэн Сүхбаатар, Дорнод аймгийн зарим сумдаас мал худалдан авах ажлыг зохион байгуулж байна. Тухайн аймгуудын тодорхой цэгт малчдын гараас дундын зуучлалгүй амьд мал худалдан авах ажлын хоёрдугаар сарын 2-ны өдрийг хүртэл зохион байгуулах юм. Хөдөө аж ахуйн биржид урьдчилан мал зарах захиалга өгсөн малчдын малыг худалдан авахын зэрэгцээ мал ачих цэгүүдийн цасанд боогдсон замыг чөлөөлөх, өвс, тэжээл, түлш шатахууны тээвэрлэлтийг саадгүй хүргэн, мал тээвэрлэх ажлыг зохион байгуулан ажиллаж байна. Сүхбаатар аймгийн хэмжээнд 9 сум төмөр зуд, 4 сум цагаан зудын байдалтай байна
Нийслэлийн нутаг дэвсгэрт иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, газар ашиглалтыг сайжруулах, авто замын түгжрэлийг бууруулах, явган хүний зам, ногоон байгууламж, нийтийн эзэмшлийн зам, талбайг нэмэгдүүлэх зорилгоор хууль, журам зөрчсөн, стандартын бус хашаа, хайсыг 2021 оноос буулгаж эхэлсэн. Уг ажил 2024 онд ч мөн үргэлжлэх бөгөөд энэ хүрээнд Баянзүрх дүүргийн 26, 36 дугаар хороонд орц, гарцыг нэмэгдүүлэх зорилгоор 40 гаруй сууц өмчлөгчдийн холбоо /СӨХ/-нд зөрчлийг арилгах мэдэгдэл хүргүүлээд байна. Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзориг: -Ашиглаж, эзэмшиж байгаа газраа дур мэдэн нэмэгдүүлж, нийтийн эзэмшлийн талбайд зохих зөвшөөрөлгүй хашаа, хайс барьсан зөрчлийг арилгах, газар чөлөөлөх арга хэмжээний хүрээнд одоогийн байдлаар 33,300 метр гаруй хашааг буулгаж, 7480 орчим хашаанд стандарт мөрдүүлээд байна
2020 оны сонгуулийн үеэр УИХ-ын гишүүн Г.Амартүвшинг Нидерланд улсын иргэн, давхар иргэншилтэй гэж “Ард”-ын Ч.Ганхуяг мэдэгдэн шуугиан тарьж байсан. Монголчуудын дунд сенсаци болоод мартагдсан сэдвийн нэг. Тэгвэл саяхнаас Ц.Элбэгдоржийг ерөнхийлөгч байх үед Г.Амартүвшинг Монгол Улсын харьяатаас гаргасан тухай мэдээллүүд цахим орчинд дахин нийтлэгдэх болов. Шуугиан дэгдээгээд мартагдсан уг асуудлыг УИХ-ын гишүүн Г.Амартүвшингээс тодрууллаа.
70 дахь удаагийн “Дэлхийн мисс” тэмцээний сүүлийн шатны шалгаруулалт АНУ-ын Пуэрто Рико аралд өнөөдөр эхэллээ. Тус тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцож буй А.Бөртэ-Үжин “Авьяаслаг мисс” шалгаруулалтад тэргүүлснээр сүүлийн шатны шалгаруулалтын тайзнаа уран нугаралтын үзүүлбэрээ толилуулжээ. Түүнчлэн тэмцээний шилдэг 40 оролцогчийн нэг болсон байна. Үндэсний ялагч Ану овогтой Бөртэ-Үжин нь Соёл урлагийн их сургуулийн Бүжгийн урлагийн сургуулийг бүжгийн багш найруулагч мэргэжлээр төгсчээ
Өдөр тутмын сонинуудын холбооноос зохион байгуулсан “Түгжрэлийн шийдэл” хэлэлцүүлэг амжилттай болж өндөрлөлөө. Хэлэлцүүлэгт Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар, Нийслэлийн Засаг даргын Авто замын түгжрэлийг бууруулах болон зам, тээврийн асуудал хариуцсан орлогч Б.Одсүрэн тэргүүтэй нийслэлийн холбогдох газрын удирдлагууд оролцсон юм
Нийслэлийн 97 дугаар сургуулийн хоёрдугаар ангийн сурагч багшдаа зодуулсан талаар хүүхдийн ээж цахим хуудсандаа бичсэн. Энэ хэрэгтэй холбоотойгоор тус сургуулийн Ёс зүйн зөвлөл хуралдаж Л.Цэрэнбадам багшийг ажлаас нь чөлөөлөх шийдвэрийг гаргасан юм.
Амны хаалттай дасгал хөдөлгөөн хийх үед хүний амьсгалж буй хүчилтөрөгчийн хэмжээ багассанаар хүчилтөрөгчийн дутагдалд орж амь насаа алдах аюултай. Одоогоос жилийн өмнө Японы Осака мужийн Такацука хотын бага сургуулийн 5-р ангийн сурагч биеийн тамирын хичээл дээр амны хаалттайгаа гүйж яваад ухаан алдаж, эмнэлэгт хүргэгдсэнийхээ дараа нас барсан байна. Мөн хоёр жилийн өмнө Хятадад биеийн тамирын хичээл дээр амны хаалттайгаа гүйж байсан гурван хүүхэд ухаан алдаж, улмаар амь насаа алдсан харамсалтай тохиолдол гарчээ. Иймд дараах зөвлөмжийг ОБЕГ-аас хүргэлээ.
Баян-Өлгий аймгийн нутаг дэвсгэрт байрлах Хаан банкны салбарыг галдан шатаахыг завдсан хэрэг гарчээ.
Нийслэлийн 97 дугаар сургуулийн хоёрдугаар ангийн сурагч багшдаа зодуулсан талаар хүүхдийн ээж цахим хуудсандаа бичсэн. Энэ хэрэгтэй холбоотойгоор тус сургуулийн Ёс зүйн зөвлөл хуралдаж Л.Цэрэнбадам багшийг ажлаас нь чөлөөлөх шийдвэрийг гаргасан юм. Сургуулийн захиргааны зүгээс тухайн багш өөрөө өргөдөл өгсөн гэх мэдээллийг олон нийтэд өгсөн
Авлигатай тэмцэх газарт иргэнээс ирүүлсэн “Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр дэх “Хангарьд сити-2” хотхонд иргэн, аж ахуйн нэгжүүд зохих зөвшөөрөлгүй болон холбогдох хууль тогтоомжид нийцэхгүй үйлдвэрлэл, үйлчилгээ явуулж байхад харьяалах нутаг дэвсгэрийн хууль хяналтын байгууллага, албан тушаалтан нь хяналт шалгалт явуулж зөрчлийг таслан зогсоохгүй хууль бусаар худалдаа үйлчилгээ эрхэлж байгаа аж ахуйн нэгж, байгууллагад давуу байдал үүсгэж байна” гэх мэдээллийн дагуу тус газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсээс хяналт шалгалт явууллаа.
НЗДТГ-ын үйл ажиллагаанд олон улсын чанарын менежментийн тогтолцоо MNS ISO 9001:2016 стандарт, MNS ISO 9001 стандартыг орон нутгийн засаг захиргаанд хэрэглэх арга зүйн заавар ISO 18091:2020 стандарт нэвтрүүлэх зөвлөх үйлчилгээ үзүүлэх гэрээг байгууллаа. Ёслолын ажиллагаанд ЗГХЭГ-ын Орон нутгийн удирдлага, зохицуулалтын газрын дарга П.Зоригтбаатар, НЗДТГ-ын дарга Т.Оюунчимэг, Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Ү.Ганболд, Хүний нөөцийн удирдлагын хэлтсийн дарга Б.Загарсүрэн, Конрад-Аденауэр-Сангийн суурин төлөөлөгч Виктор Франк, “Менежмент ба ур чадварын хүрээлэн” ТББ-ын захирал Т.Мөнгөнбөгж болон албаны хүмүүс оролцсон юм. Гэрээг НЗДТГ-ын дарга Т.Оюунчимэг, Конрад-Аденауэр-Сангийн суурин төлөөлөгч Виктор Франк, ”Менежмент ба ур чадварын хүрээлэн” ТББ-ын захирал Т.Мөнгөнбөгж нар үзэглэсэн. Зөвлөх үйлчилгээний захиалагчаар НЗДТГ, санхүүжүүлэгчээр Монгол Улс дахь Конрад-Аденауэр-Сан, гүйцэтгэгчээр ”Менежмент ба ур чадварын хүрээлэн” ТББ ажиллах юм
Өдөр тутмын сонинуудын холбооноос “Түгжрэлийн шийдэл” хэлэлцүүлэг зохион байгуулж байна. Хэлэлцүүлэгт Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар, Нийслэлийн Засаг даргын Авто замын түгжрэлийг бууруулах болон зам, тээврийн асуудал хариуцсан орлогч Б.Одсүрэн тэргүүтэй нийслэлийн холбогдох газрын удирдлагууд оролцсон юм
Авлигатай тэмцэх газрын Судалгаа шинжилгээний алба нь 2022 оны 3 дугаар сарын 7-11-ний өдрүүдэд иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн 35 өргөдөл, гомдлыг хүлээн авч, харьяалах чиг үүргийн нэгжид хүргүүллээ. Хүлээн авсан өргөдөл, гомдол, мэдээллийн 71.4 хувь нь авлигын гэмт хэргийн шинжтэй бөгөөд тусгай зөвшөөрөл, хүний нөөцийн томилгоотой холбоотой гомдол давамгайлж байв
Бага насны хүүхдүүдийн дунд амьсгалын замын өвчлөл, хүндрэл их байгаатай холбогдуулан гуравдугаар сарын 11-нээс дөрөвдүгээр сарын 1 хүртэл хугацаанд өрх, тосгоны Эрүүл мэндийн төв бямба гарагт 10.00-17.00 цагт, дүүргийн Эрүүл мэндийн төвийн хүүхдийн кабинет ажлын өдрүүдэд 08:30-22:00, ням гарагт 10:00-17:00 цаг хүртэл уртасгасан цагаар ажиллаж байна.
Нийслэлийн Засаг даргын Угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх, эрсдэлээс хамгаалах зарим арга хэмжээний тухай захирамж гарсан. Захирамжийн хэрэгжилт болон угаарын хийн хордлогоос хэрхэн урьдчилан сэргийлэх талаар Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газрын Бодлогын хэрэгжилтийн хэлтсийн дарга Ц.Цолмонгоос тодрууллаа. -Улирал солигдох үед угаарын хийн хордлого нэмэгддэг
ЭЕШ-д бэлтгэж буй хүүхэд, залуусыг дэмжих зорилготой "NextGen2022" хөтөлбөр хэрэгжиж эхэллээ УИХ-ын гишүүн Г.Амартүвшингийн санаачилгаар “Амар сан” ТББ Монгол Улсын ирээдүй болсон хүүхэд, залуусын боловсролыг дэмжиж, мэргэжлээ зөв сонгоход нь дэмжлэг үзүүлэх зорилгоор "NextGen2022" хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. ХУД-ийн ЕБС-ийн төгсөх ангийн сурагчид болон ЭЕШ-д бэлтгэж буй залуусыг олны хүндэтгэлийг хүлээсэн салбартаа амжилттай ажиллаж буй чадварлаг багш нар, менторууд болон сэтгэл судлаачидтай уулзуулж ЭЕШ-д бэлтгэх аргачлал, заавар зөвлөмж өгч, өөрийн туршлагаасаа хуваалцдаг нь “NextGen” хөтөлбөрийн онцлог юм. Хоёр дахь жилдээ зохион байгуулагдаж буй “NextGen” хөтөлбөр өчигдөр буюу 2022.03.16-нд албан ёсоор нээлтээ хийсэн. Нээлтийн үйл ажиллагаанд Хан-Уул дүүргийн 18 ЕБС, 4 МСҮТ-ийн оюутан сурагчдын төлөөлөл болсон 150 гаруй хүүхэд, залуус оролцлоо