админ

Сэтгүүлч

Нийт мэдээ: 4699
Монголчууд аа, дулаан арал худалдаж авъя

Монголчууд зун цагийг хамгийн ихээр хүсч, хүлээсэн өдрүүд үргэлжилж байна. Ойрд хүйтний эрч илүүтэй чангарч, хот хөдөөгүй зутарч, туйлдлаа

~ Огноо: 1-23, 10:20    ~ Сэтгэгдэл: 0
АТГ: Нэгжлэгийн ажиллагааны явцад илэрсэн 630 сая төгрөг, 230 мянган ам.долларыг хураан авлаа

Нүүрс олборлолт, экспорт, боомтын нүүрсний тээвэрлэлт, төлбөртэй холбогдсон хэргийг мөрдөн шалгах явцад 15 яллагдагчид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авснаас одоогоор 7 яллагдагч цагдан хоригдож байна. 

~ Огноо: 1-23, 10:14    ~ Сэтгэгдэл: 0
Лос-Анжелес хотод буудалцаан болж есөн хүн амиа алджээ

Калифорнин мужийн Монтерей Парк хотын нэгэн бизнес рүү халдаж, энэ үеэр есөн хүн амиа алдсан тухай орон нутгийн цагдаагийн газраас мэдээллээ. 

~ Огноо: 1-23, 8:48    ~ Сэтгэгдэл: 0
К.Хипкинс Шинэ Зеландын шинэ Ерөнхий сайдаар сонгогдов

Шинэ Зеландын Хөдөлмөрийн нам Крис Хипкинсийг намын шинэ дарга, тус улсын 41 дэх Ерөнхий сайдаар батламжиллаа. Энэ тухай К.Хипкинс ням гарагт хийсэн хэвлэлийн бага хурал дээр мэдэгдэв.

~ Огноо: 1-23, 7:46    ~ Сэтгэгдэл: 0
Ерөнхий сайд асан Борис Жонсон Украинд дахин зочлов

Их Британийн Ерөнхий сайд асан Борис Жонсон Украинд иржээ. Энэ бол түүний хоёрдугаар сарын 24-нөөс хойш анх удаа  албан бусаар  Украинд ирж байгаа нь энэ юм. Тодруулбал, тэрээр Ерөнхий сайдаасаа огцорсон 9-р сараас хойш парламентын гишүүнээс өөр албан тушаал хашаагүй байгаа юм.  

~ Огноо: 1-23, 7:40    ~ Сэтгэгдэл: 0
Түүхэн товчоон: Хүрлийн үеийн тахилгын онгон

ндсэн мэдээлэл: Хамаа бүхий үг Хүрлийн үеийн археологийн дурсгалууд, Буган чулуун хөшөө Төрөл Тахилгын байгууламж Түүхэн эрин үе Хүрлийн үе Он цаг НТӨ II-I мянган Салбар Археологи Хүрлийн үеийн тахилгын онгон Хүрлийн үеийн тахил, тайлгын байгууламж.     Хавтгай чулуугаар дөрвөлжлөн үйлдсэн хашлага, зарим тохиолдолд хашлаганы дунд хөшөө чулуу босгосон дурсгал манай улсын нутаг дэвсгэрт нийтлэг тохиолддог. Энэ өвөрмөц дурсгалын судалгаа хомс, он цаг, үүрэг зориулалт төдий л тодорхой бус боловч өнөөг хүртэл хийгдсэн судалгааны үр дүнд хүрлийн үед холбогдохыг тогтоогоод байна.    Энэхүү дурсгалыг бүр XIX зууны сүүлчээс судлаачид илрүүлэн олж хэвлэн нийтэлж эхэлсэн байна

~ Огноо: 1-23, 6:40    ~ Сэтгэгдэл: 0
Энэ өдрийн зурхай

БИЛГИЙН ТООЛЛЫН 2 2023.01.23 / ДАВАА ГАРАГ ӨВЛИЙН АДАГ ХАРАГЧИН ҮХЭР САРЫН ХОЁР ХАР ЦАГААГЧИН МОГОЙ ӨДӨР 

~ Огноо: 1-23, 6:35    ~ Сэтгэгдэл: 0
Цаг агаарын урьдчилсан мэдээ

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөө маргаашдаа говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарахыг анхааруулж байна. 2023 оны 01-р сарын 22-ны 20 цагаас 2023 оны 01-р сарын 23-ны 20 цаг хүртэлх  цаг агаарын урьдчилсан мэдээ: Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, өдөртөө баруун аймгуудын нутгийн баруун хойд, говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна

~ Огноо: 1-23, 6:30    ~ Сэтгэгдэл: 0
Хятадад ядуурлаас гарсан иргэдийн цэвэр орлого 2022 онд14.3 хувиар өсчээ 

Ядуурлаас гарсан Хятадын нэг хүнд ногдох цэвэр орлого 2022 онд 14.3 хувиар өссөн байна. Энэ нь 2021 оныхтой харьцуулахад 14,342 юань (ойролцоогоор 2,118.4 ам.доллар) болсон гэж БНХАУ-ын Хөдөө тосгоны хөгжлийн асуудал хариуцсан төрийн захиргааны газраас мэдээлэв.

~ Огноо: 1-22, 8:38    ~ Сэтгэгдэл: 1
Назарбаев зүрхний хагалгаанд оржээ

Казахстаны ерөнхийлөгч асан Нурсултан Назарбаев зүрхний мэс засал хийлгэж, хагалгаа амжилттай болсон талаар тус улсын тэргүүн асаны хэвлэлийн нарийн бичгийн дарга Айдос Укибай мэдээллээ.

~ Огноо: 1-22, 7:50    ~ Сэтгэгдэл: 0
Герман Украинд танк нийлүүлэх шийдвэрээ хойшлуулав

Герман улс "Ирвэс" байлдааны танкуудаа Украин руу илгээх эсэхээ хараахан шийдээгүй байна. Батлан ​​хамгаалахын сайд Борис Писториус баасан гарагт Германы Рамштайн хотод Америк, Европын түншүүдтэй уулзсаныхаа дараа "Украиинд танк нийлүүлэх хангалттай шалтгаан байгаа, бас эсэргүүцэх мөн тийм  шалтгаан бий" гэж хэлжээ.

~ Огноо: 1-22, 7:30    ~ Сэтгэгдэл: 0
Хятадтай хиллэдэг авто замын боомтууд 01-р сарын 22-24-нд амарна

Тодруулбал, Замын-Үүд, Баянхошуу, Булган, Ханги, Гашуунсухайт, Шивээхүрэн, Бургастай, Бичигт, Хавирга зэрэг авто замын боомт нэгдүгээр сарын 22, 23, 24-нд амарна.

~ Огноо: 1-21, 16:05    ~ Сэтгэгдэл: 0
Уушги цэвэрлэх арга

Олон жил тамхи татсан хүн бронхит, ханиалга цаашлаад уушгины хорт хавдартай болдог. Үүнээс сэргийлэх хамгийн сайн арга бол мэдээж тамхинаас гарах

~ Огноо: 1-21, 14:50    ~ Сэтгэгдэл: 0
Цас орж, цасан шуурга шуурна

2023 оны 01 дүгээр сарын 22-ноос 01 дүгээр сарын 26-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв: 22-нд баруун аймгуудын нутгийн өмнөд, төв болон говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 25-нд нутгийн баруун хойд хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи 22-нд говь, тал, хээрийн нутгаар, 25-нд Алтайн салбар уулсаар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ

~ Огноо: 1-21, 14:20    ~ Сэтгэгдэл: 0
Улаан армийн ЧВК Вагнер (1)

Украинд оросын цэрэг улайран байлдана. Ёстой нэг үхэх сэхэхээ үзэж байна. Шийдвэрлэх ямар ч операц хийдэггүй. Сталинград, Курскэд эргэлт хийдэг шиг үйлдлийг хүлээгээд нэмэр алга. Учир нь ОРОСЫН АРМИ задран салах явцдаа байна. Яг одоо Орост 4 арми зэрэгцэн байгаа тухай барууны судлаачид бичдэг: 1) Армийн генерал С.Шойгугийн удирддаг БХЯ-ны мэдлийн ОХУ-ын Зэвсэгт хүчин, Оросын албан ёсны арми; 2) Армийн генерал В.Золотовын командалдаг Росгварди; 3) Хурандаа генерал Р.Кадыровын командалдаг Чеченийн арми; 4) Орос, Донецк, Луганскийн Улсын гурван удаагийн баатар Е.Пригожины командалдаг ЧВК Вагнер гэх хөлсний арми. Дөрвүүлээ Украинд үүрэг гүйцэтгэж байна.

~ Огноо: 1-21, 13:33    ~ Сэтгэгдэл: 0
МСНЭ: Ерөнхийлөгч бүрэн эрхийнхээ хүрээнд хориг тавихыг шаардаж байна

МЭДЭГДЭЛ Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуулийг Засгийн газраас санаачлан боловсруулж, УИХ холбогдох хуулиудыг зөрчин яаран баталсан нь улс төрийн эрх мэдэл хэрэгжүүлэгч, хууль тогтоогч, төрийн албан тушаалтнуудын нэр хүндийг хамгаалах, үүний тулд иргэдийн үзэл бодол, хэвлэл мэдээллийн агуулгыг хянах зорилготой, Үндсэн хуулийн үзэл санаа, Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулиас ухарсан үйлдэл хэмээн үзэж, Монголын Сэтгүүлчдийн нэгдсэн Эвлэл мэргэжлийн эрх ашгийг хамгаалах үүрэг бүхий байгууллагын хувьд эрс эсэргүүцэж байна. Тус хууль олон нийтийг цахим гэмт хэрэг, тэр дундаа хүүхдийн эрх, аюулгүй байдал, нийгмийн хэв журмыг хамгаалах, оюуны өмчийн зөрчлөөс сэргийлэх зорилготой хэмээн тайлбарлаж байгаа ч санаачлагчдын зүгээс хуулийн үндэслэл, хэрэгцээ шаардлагадаа дурдсан сөрөг үзэгдлүүдийг шийдвэрлэх арга замыг биш иргэдийн чөлөөт үзэл бодол, шүүмжлэл, мэдээллийн агуулгыг хянах замыг хуульчилж байгаа нь илэрхий байна. Эрх мэдэлтэн, албан тушаалтнууд, тодорхой бүлгийн нэр хүндийг бодитой шүүмжлэлээс хамгаалах замаар эрх мэдэл, албан тушаалын ард үйлдэгддэг авлига, ашиг сонирхлын гэмт хэргийг нуун дарагдуулах, иргэний үзэл бодолтой байх, мэдээлэл хүлээн авах, хайх эрх, хэвлэн нийтлэх эрх чөлөөг боогдуулах зэрэг Үндсэн хуулийн үзэл санаа, ардчиллаас ухарсан сөрөг үр дагаврууд энэхүү хуулийн хэрэгжилтийг даган бий болохоор байгаа нь ноцтой юм

~ Огноо: 1-21, 12:40    ~ Сэтгэгдэл: 0
Ван Вэньбинь: Хятадын хилээр орж гарах иргэдийн тоо нэмэгдсээр байна

Сүүлийн үед Хятадын нийгмийн үйлдвэрлэл, амьдрал бүрэн хэвийн байдалдаа орж, Хятадын иргэдийн гадаадад аялах хүсэл илт нэмэгдэн, аялал жуулчлалын үйл ажиллагааг сэргээх нөхцөл байдал улам сайжирч байна” гэжээ.

~ Огноо: 1-21, 12:38    ~ Сэтгэгдэл: 0
Ц.Элбэгдорж: Монголын аврал бол Монгол хүний эрх

Өчигдөр Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуулийг УИХ-аас баталсан. Гэрлийн хурдаар батлагдсан энэ хууль үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх Үндсэн хуулиар олгосон эрхийг зөрчсөн гэж олон нийтийн зүгээс шүүмжилж буй. Тэгвэл хууль батлагдсантай холбогдуулан экс ерөнхийлөгч Ц.Элбэгдорж байр сууриа цахим хаягаараа дамжуулан илэрхийлэв.

~ Огноо: 1-21, 12:04    ~ Сэтгэгдэл: 2
Зайсан тойруугийн хөдөлгөөн зохион байгуулалтад дараах байдлаар өөрчлөлт оров

Тус хөдөлгөөн зохион байгуулалтыг хийснээр ХААИС-ийн уулзварын тээврийн хэрэгсэл нэвтрүүлэх чадвар 35,7 хувиар нэмэгдэж, уулын зам дахь баруунаас зүүн, зүүнээс баруун чиглэсэн тээврийн хэрэгслийн дундаж хурд өсөх юм.

~ Огноо: 1-21, 11:50    ~ Сэтгэгдэл: 0
Сар шинийн баярын үзэсгэлэн худалдаатай холбогдуулан нийтийн тээврийн чиглэлд өөрчлөлт орлоо

БНХАУ-тай хиллэдэг Хавирга-Ар хашаат боомт өчигдөр нээгдэж ачаа тээвэр, шалган нэвтрүүлэх цэг хэвийн горимд шилжжээ.  Уг боомтоор цахилгаан бараа, бусад том оврын тоног төхөөрөмж, барилгын материал, өргөн хэрэглээний бараа зэрэг бүтээгдэхүүнийг тээвэрлэх юм.   Дорнод аймаг дахь Хавирга-Ар хашаат боомтын ажиллах цагийн хуваарийн тухайд нэгдүгээр сарын 20-нд ажиллаад БНХАУ-ын цагаан сарын баяртай холбогдуулан 21-24-ний өдрүүдэд амарна.   Харин нэгдүгээр сарын 25-ны өдрөөс эхлэн хилээр нэвтрэх ачаа тээврийн зорчих хөдөлгөөн хэвийн явагдаж эхлэх аж

~ Огноо: 1-21, 11:10    ~ Сэтгэгдэл: 0
Дараагийн 20 мэдээ