![]() | Н.УуганбаярНийт мэдээ: 289 |
Хөгжлийн банкнаас ноолуурын үйлдвэрийн үйл ажиллагааг өргөтгөх, төслийг санхүүжүүлэх зорилгоор 4 тэрбум төгрөгийг 12 хувийн хүүтэй зээл авсан "Пи Си Вай" ХХК-ийн хувьцаа эзэмшигч Б.Гантүлхүүр нь холбогдоогүй байгаа бөгөөд түүнийг эрэн сурвалжлах болжээ.
~ Огноо: 1-18, 16:39 ~ Сэтгэгдэл: 0Хөгжлийн банкны хулгай, тус банкнаас авсан зээлээ зориулалтын дагуу ашигласан эсэх талаар нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсгол Төрийн ордонд болж байна. Тус нээлттэй сонсголд Хөгжлийн банкны удирдлага, удирдлагаар ажиллаж байсан хүмүүс, тус банкнаас зээл авсан аж ахуй нэгжүүдийн төлөөллүүд, УИХ-ын гишүүд, АТГ зэрэг холбогдох албаны хүмүүс оролцож байна.
~ Огноо: 1-16, 11:22 ~ Сэтгэгдэл: 4УБТЗ-ын вагон хуваарилалтын асуудал олон жилийн туршид маргаан дагуулсан сэдэв байсаар ирсэн. Ялангуяа, тээврийн захиалга нэмэгдсэн сүүлийн жилүүдэд энэ сэдэв улам хүчтэй яригдаж, ачаа тээврийн ачааллаас үүдэн төмөр замын удирдлагууд вагон зардаг, дараалал дайруулдаг гэх хардлага, сэрдлэг олон нийтийн дунд үүсээд удлаа. Цаг хугацааны хувьд өнгөрсөн жилүүдэд ч, энэ жил ч мөн ялгаагүй тээврийн эрэлт, хэрэгцээ өндөр байгаа гэдгийг дурдах нь зөв байх
~ Огноо: 1-13, 16:54 ~ Сэтгэгдэл: 0Монгол Улсын ардчилсан шинэ Үндсэн хууль батлагдсаны 31 жилийн ой өнөөдөр тохиож байна. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын анхны Ерөнхийлөгч, Үндсэн хуулийн төсөл боловсруулах Ажлын хэсгийн ахлагч, 1992 оны Үндсэн хуулийг боловсруулж, батлуулахад түүхэн үүрэг гүйцэтгэсэн Чингис хаан одонт Пунсалмаагийн Очирбатыг хүлээн авч уулзлаа.1990 оны есдүгээр сараас 1993 он хүртэл парламентаас сонгогдсон Бүгд Найрамдах Монгол Ард Улсын анхны бөгөөд сүүлийн Ерөнхийлөгч, 1993-1997 онд Монгол Улсын анхны Ерөнхийлөгчөөр ажилласан
~ Огноо: 1-13, 13:34 ~ Сэтгэгдэл: 0Дизелийн түлшний онцгой албан татварыг тэглэсэн хугацааг 2023 оны долдугаар сарын 1-ний өдөр хүртэл сунгасан болохыг Гаалийн Ерөнхий Газар мэдээлэв. Ингэснээр дизелийн түлшний үнийг нэмэгдүүлэхгүй байх нь. Өнгөрсөн оны долдугаар сард "Засгийн газраас дизель түлшний 5%-ийн гаалийн албан татварыг тэглэж байна" хэмээн Сангийн сайд Б.Жавхлан мэдээлж байв
~ Огноо: 1-13, 11:29 ~ Сэтгэгдэл: 0Нүүрсний хэрэгт шууд болон шууд бусаар холбогдсон хэмээн АТГ-аас УИХ-ын гишүүн Б.Баттөмөр, Ц.Анандбазар, Ц.Сэргэлэн, Ш.Раднаасэд, Н.Наранбаатар нарыг албан ёсоор зарлаж мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа бол дахин 4 гишүүн нэмэгдэж байгаа бололтой. Тухайлбал, УИХ гишүүн Ж.Мөнхбат ЗГХЭГ-ийн дарга байхдаа “Эрдэнэс Тавантолгой”-н гүйцэтгэх захирлаар Д.Ариунболдыг томилсон,түүгээр дамжуулан төрийн худалдан авах ажиллагаа болон нүүрсний хулгай гэх энэ хэрэгт холбогдсоныг урьдчилсан байдлаар тогтоож, шалгаж байгаа бөгөөд яллагдагчаар татаж бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх асуудал ч яригдаж байгаа аж. Тэрээр Архангай аймгаас сонгогдсон бөгөөд тойрогтоо улсын төсвөөр хийгдэх төсөл хөтөлбөрүүдийн гүйцэтгэгч нэр бүхий компаниудаас авилга авсан байж болзошгүй гэх хэргээр шалгагдаж байгаа төдийгүй Өгий нуур-Тосонцэнгэл чиглэлийн босоо тэнхлэгийн авто замын концессын гэрээг БНХАУ-ийн “Шинжиан Шинфа” компанид өгөхөд нөлөөлсөн байж болзошгүй, цаашид мөнгө угаасан байх магадлалтай гэх хэргээр шалгаж байгаа юм байна. УИХ гишүүн, НХХ-ийн сайд Т.Аюурсайхан түүний оюутан үеийн фракц нийлж, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирлаар Б.Ганхуягийг томилуулсан гэгддэг. Тэгвэл түүнийг нүүрсний гэх хэрэгт найзаараа дамжуулан оролцсон гэдэг нь мөрдөн байцаалтын явцад тогтоогдож, яллагдагчаар татаж бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх тухай санал орж ирэх нь
~ Огноо: 1-13, 10:03 ~ Сэтгэгдэл: 1ргэн, аж ахуйн нэгж байгууллагууд орчны 50 метр хүртэлх зам, талбайг цэвэрлэх үүрэгтэй гэв. Хотын Ерөнхий менежер М.Баяраа дараах мэдээллийг өглөө: -Халтиргаа гулгаанаас сэргийлэх зорилгоор маргааш буюу нэгдүгээр сарын 13-нд "Ердөө 90 минут" бүх нийтийн их цэвэрлэгээг зохион байгуулна. Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудыг бүх нийтийн их цэвэрлэгээнд идэвхтэй оролцохыг уриалж байна
~ Огноо: 1-12, 14:56 ~ Сэтгэгдэл: 0УБТЗ-ын орлогч дарга асан С.Батдөлтэй холбоотой хэргийн талаар Хууль зүйн сайд Х.Нямбаатар мэдээлэл өглөө. Тэрбээр “Хэвлэлийнхэнд нэг зүйлийг хэлье. Өнгөрөгч амралтын өдрүүдэд уг хэргийг татвар төлөхөөс зайлсхийх гэмт хэргээр зүйлчилж, хэргийг замхруулах нь гэдэг агуулгатай зүйл явсан
~ Огноо: 1-12, 14:20 ~ Сэтгэгдэл: 0“Улаан овоо” уурхай нүүрсээ БНХАУ-ын Тяньжин боомтоор дамжуулан олон улсын зах зээлд усан замаар нийлүүлдэг.Торонтогийн Хөрөнгийн биржид бүртгэлтэй “Silver Elephant Mining” компани Монгол дахь “Улаан овоо” уурхайгаас хоёр удаагийн тээвэрлэлтээр нийт 6600 тонн нүүрс БНХАУ-ын Тяньжин боомтод хүргэснээ мэдэгдлээ. Ингэснээр өнгөрсөн сарын еснөөс хойш гурван удаагийн тээвэрлэлтээр нийт 9766 тонн нүүрс экспортолсон байна. Илүү өргөн зах зээлд нэвтэрч, “Улаан овоо”-гийн нүүрсний борлуулалтын үнийг ил тод, олон улсын үнээр тогтоож байна гэж тус компанийн Гүйцэтгэх захирал Жон Ли онцолж байлаа. Тус компани энэ онд 200-500 мянган тонн нүүрс борлуулах зорилт тавиад байгаа аж
~ Огноо: 1-12, 14:05 ~ Сэтгэгдэл: 0Нийслэлийн Хот тохижилтын газраас нэгдүгээр сарын 13-ны Баасан гарагт бүх нийтийн их цэвэрлэгээг зохион байгуулах гэж байгаа билээ
~ Огноо: 1-12, 14:01 ~ Сэтгэгдэл: 0УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан гэж нөхөр байнгын хорооны хурал дээр согтуу ирж “Ховдын Пүрэвдоржоо... Чамайг ална даа” гэж дөвчигнөн, агсам тавьж, Х.Нямбаатараар түшүүлэн гарлаа
~ Огноо: 1-11, 11:57 ~ Сэтгэгдэл: 0ЭМЯ-наас оношийн дөрвөн бүлгийн зургаан өвчнийг оношлох, эмчлэх технологийг УНТЭ, ХСҮТ, ЭХЭМҮТ-д нэвтрүүлж нутагшуулах шатандаа явж байна. Үүнд цусны үүдэл эс, ясны чөмгийг донороос өвчтөнд шилжүүлэн суулгах эмчилгээ, хүнд хэлбэрийн зүрх судасны гажгийн үеийн мэс засал, зүрхний хавхлагуудын өөрчлөлт болон ишеми өвчний улмаас агших чадвар 25 хувиас доош болсон тохиолдлын эмчилгээ зэргийг УНТЭ-ийн Цусны эмгэг, чөмөг шилжүүлэн суулгах төв, Зүрх судасны төвүүд дээр төвлөрүүлэн хийж эхэлсэн бөгөөд эмч мэргэжилтнүүдийг бодлогоор Франц, БНСУ-д суралцуулж, АНУ, Япон, БНСУ-ын мэргэжлийн багуудын алсын зайн дэмжлэгтэй хийж эхэлсэн.Цусны үүдэл эс, ясны чөмгийг донороос өвчтөнд шилжүүлэн суулгах эмчилгээг хийхийн тулд 2021 онд ЭМЯ-наас 1.9 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг эмчилгээний ариун орчин нөхцлийг бүрдүүлэх, тоног төхөөрөмжийн хангалтад зарцуулсан бол 600 сая төгрөгөөр өндөр хүчин чадалтай лабораторийн NGS технологийг нэвтрүүлсэн. Монголд эмчлүүлэх боломжгүй байсан хүнд хэлбэрийн зүрх судасны гажгийн үеийн мэс засал, зүрхний хавхлагуудын өөрчлөлт болон ишеми өвчний улмаас агших чадвар 25 хувиас доош болсон тохиолдлын эмчилгээг нэвтрүүлэхийн тулд УНТЭ-ийн Зүрх судасны төвд хөрөнгө оруулалтаар Би-план ангиографийн аппарат, ЭКМО аппаратуудыг шийдвэрлэж, эмч мэргэжилтнүүдийг гадаад улсад дунд болон богино хугацааны сургалтад системтэй суралцуулсны үр дүнд дөрвөн тохиолдлыг амжилттай хийгээд байна.Дутуу нярайн торлогийн эмгэгийн улмаас торлог ховхрох үеийн торлог шилэнцэрийн мэс засал, хүүхдийн хавсарсан хөх, хүнд хэлбэрийн зүрх судасны гажгийн үеийн мэс засал, ихэр жирэмсний үед ургаас урагт цус юүлэгдэх хам шинжийн үеийн лазер эмчилгээ, мэдрэлийн ёзоор тайрах ризотомын мэс заслуудыг ЭХЭМҮТ-д нэвтрүүлжээ
~ Огноо: 1-11, 10:27 ~ Сэтгэгдэл: 0Нийслэлийн утаа утгаа алдаж, иргэд нийтээрээ утаандаа угаартсаар дэндлээ. Улаанбаатарын утаа чинь “Зайсанд хүртэл үнэртээд” удлаа. Нийслэлийн дүүргүүдийн эрүүл мэндийн төвүүд утаанаас үүдэлтэй ханиадандаа дарлуулсан хүүхдүүдээр дүүрч, коридорт нь гишгэх зайгүй шахам дүүрч, уйлж, чарласан хүүхдийн дуу хадсаар байна
~ Огноо: 1-9, 10:29 ~ Сэтгэгдэл: 2"УБТЗ-ын албан тушаалтан "Б" болон хамаарал бүхий этгээдүүдийн гэрээс нийт ₮7.3 тэрбумыг хураан авч, түүнийг баривчилсан" талаар ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар мэдээлсэн. Тэгвэл яллагдагч "Б"-г шүүхийн зөвшөөрөлгүй сэжигтнээр баривчилсан тухай баримт прокурорын санал болон хавтаст хэрэгт байхгүй
~ Огноо: 1-9, 9:42 ~ Сэтгэгдэл: 0Замын-Үүд боомтын зорчигч тээврийн цогцолборын барилга байгууламж болон барилгын дотор, гадна засал, инженерийн шугам сүлжээ, зам тохижилтын ажлууд дуусжээ
~ Огноо: 1-8, 10:48 ~ Сэтгэгдэл: 0ХХ зууны эхэн үеийн Монголын нийгэм, улс төр, шинжлэх ухааны зүтгэлтэн, соён гэгээрүүлэгч, эрдэмтэн судлаач Өвөг эцэг Гэндэн, эцэг Жамсран зайсан тушаалтай Буриадын Шарайд овгийн хүмүүс. Цэвээн эцэг Жамсрангаар монгол бичиг заалган суралцсан бөгөөд 1892 оноос Чита хотын гурван жилийн сургууль, 1897 оноос Санкт-Петербург хот дахь П.Бадмаевын Буриад хөвгүүдэд зориулж байгуулсан гимназ, 1898-1901 онд Эрхүүгийн багшийн сургуульд тус тус суралцжээ
~ Огноо: 1-7, 8:00 ~ Сэтгэгдэл: 0Аргын тооллын 1 сарын 7, Санчир гараг. Билгийн тооллын 16, Өглөгт охин одтой, хөхөгчин үхэр өдөр
~ Огноо: 1-7, 7:00 ~ Сэтгэгдэл: 0