![]() | СоёлооНийт мэдээ: 426 |
ХУД-ийн нутаг дэвсгэр Богд хааны ордон музейн хойд талын уулзвар дээр Ланд-80 маркийн автомашин суудлын тэрэгтэй хүчтэй мөргөлдөж онхолдсон осол 21.00 цагийн орчимд гарлаа. Дуудлагын дагуу цагдаа, түргэн тусламж осол болсон хэсэгт ажиллаж байна. Ослын талаар Тээврийн цагдаагийн албанаас тодруулахад "Хан уул дүүргийн нутаг дэвсгэр 120 мянгатын уулзвар дээр суудлын 2 автомашин мөргөлдсөн осол гарсан. Ослыг Хан-Уул дүүргийн замын цагдаагийн хэлтсээс шалгаж байна" гэв.
~ Огноо: 10-18, 22:03 ~ Сэтгэгдэл: 0"Чингис хаан" хаад язгууртны музей аравдугаар сарын 12-ноос олон нийтэд үйлчилж эхэлсэн. Тухайн долоо хоногтоо нээлтийн урамшуулал болгож, ахмад настнуудыг үнэ төлбөргүй зочлуулжээ
~ Огноо: 10-18, 14:13 ~ Сэтгэгдэл: 0Аравдугаар сарын 7-13-ны өдрүүдэд 8023 автомашин, 1549 чингэлэг нийт 1038 мян.тонн нүүрс экспортод гарчээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс 186 хувь буюу 1.9 дахин өссөн үзүүлэлт юм. Эрдэс бүтээгдэхүүний нийт экспорт дунджаар 80 хувийн гүйцэтгэлтэй байна
~ Огноо: 10-18, 14:02 ~ Сэтгэгдэл: 0Цагдаагийн байгууллагад 2022 оны аравдугаар сарын 18-ны өдрийн 01 цагийн орчим “Баянзүрх дүүргийн Ботаникийн зам дээр хүн нас барсан байна, замаар чирсэн байдалтай байна” гэсэн дуудлага мэдээлэл ирсний дагуу шалгахад 32 настай, эрэгтэй Э нь Тоёота приус 20 маркийн автомашиныг жолоодон явахдаа явган зорчигч 37 настай, эрэгтэй, Г-г мөргөж амь насыг нь хохироон, хэргийн газрыг орхиж явсан байжээ. Хохирогч зорчих хэсгийн нэгдүгээр эгнээнд хэвтэж байхад нь 19 настай, эрэгтэй Э жолоочтой Тоёота приус 20 маркийн автомашин дайрсан гэмт хэргийг шуурхай илрүүлэн, шалгалтын ажиллагааг хийж байна. Шалгалтын явцад жолооч 32 настай, эрэгтэй Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан нь тогтоогдсон. Иргэд та бүхэн согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх, насанд хүрээгүй хүүхдээр тээврийн хэрэгсэл жолоодуулахгүй байх, мөн жолоодох эрхгүй этгээдэд жолоо шилжүүлэхгүй байхыг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.
~ Огноо: 10-18, 13:15 ~ Сэтгэгдэл: 1Иргэн Б нь төрсөн хүү М-тэй бүлэглэн иргэн Н-ын биед гараар болон төмрөөр цохиж олон тооны амь насанд аюултай гэмтлүүдийг үүсгэн гавал тархины ил гэмтэл учруулан санаатай алсан, улмаар цогцсыг тээврийн хэрэгслээр зөөвөрлөн тогтоол усанд живүүлсэн, хохирогчийн унаж явсан мотоциклыг тогтоол усанд хаяж гэмт хэргээ нуун далдлах зорилгоор бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгаж, 2,200,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.Харин Б-ийн эхнэр Ө-г мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэгт шалгаж, Б, М, Ө нарт холбогдох хэрэгт прокуророос яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн байна. Нөхөр, төрсөн хүүгийнх нь оролцоотой болсон үйл явдлыг харсан, мэдсэн хүн болох Ө-ын тэднийгээ хамгаалах үүднээс өгсөн “хохирогчийг тухайн өдөр ирээгүй” гэсэн гэрчийн мэдүүлгийг худал мэдүүлэг өгсөн хэмээн буруутгажээ. Анхан болон давж заалдах шатны шүүх Б, М нарыг бүлэглэн хүнийг санаатай алсан, гэмт хэргээ нуун далдлах зорилгоор бусдын эд хөрөнгийг устгасан, Ө-г худал мэдүүлэг өгөх гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож, Б, М нарт хорих, Ө-д торгох ял оногдуулжээ. Дээд шүүх хэргийг хэлэлцээд мөрдөгч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1.4, 31.2 дугаар зүйлийн 1-д заасныг зөрчиж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу сэжигтнээр тооцогдоогүй М-ээс сэжигтний мэдүүлэг авснаас гадна түүнийг холбогдуулан мөрдөн шалгаж буй хэргийн хувьд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд заавал өмгөөлөгч оролцох хуулийн заалтыг биелүүлээгүй тул М-ын сэжигтнээр өгсөн мэдүүлгийг бүхэлд нь нотлох баримтаас хасаж тооцохоор шийдвэрлэжээ. Энэ мэдүүлгийг нотлох баримтаас хасаж тооцох нь М-ыг Б-тэй бүлэглэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулсан шүүхийн шийдвэрийг өөрчлөх, хүчингүй болгох үндэслэл болохгүй гэж хяналтын шатны шүүх дүгнэсэн байна. Учир нь М-ын сэжигтнээр өгсөн мэдүүлгээс бусад нотлох баримтууд буюу хоёр шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн гэрч, шинжээчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нь цогц байдлаараа Б, М нарын үйлдлээрээ нэгдэн хохирогч Н-д хүч хэрэглэн халдаж учруулсан гэмтэл түүнийг үхэлд хүргэсэн болон цогцсыг усанд живүүлж хаясан үйл баримтыг эргэлзээгүй, хөдөлбөргүй нотолж, тэдгээрийн үйлдэл, талийгаачийн үхэлтэй шалтгаант холбоотой нь тогтоогдсон байна гэж үзжээ. Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан нийтээр хүлээн зөвшөөрсөн хүний эрхийн язгуур зарчмыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд чанд сахин мөрдөх ёстой ба энэ нь гэмт хэргийн хохирогч, гэрч болсон буюу гэр бүлийн гишүүн, эцэг эх, үр хүүхдийнхээ эсрэг, тэдгээрийг гэмт хэрэгт холбогдолтой болохыг нотлоход чиглэгдсэн мэдүүлэг өгч болзошгүй хүмүүст тэргүүн ээлжид хамааралтай
~ Огноо: 10-18, 12:02 ~ Сэтгэгдэл: 0Энэ сарын 11-ны өдөр орхон голын гүүрэн дээрээс “Приус-20” загварын суудлын автомашин гүүрний хашлага даван унаж, живсэн жолоочийн автомашиныг татан гаргасан бол иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилсээр байна. Энэ талаар Онцгой байдлын ерөнхий газраас "Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Охиндий багийн “Орхон голын гүүр” гэдэг газарт Орхон голын гүүрэн дээрээс “Приус-20” загварын суудлын автомашин гүүрний хашлага даван унаж, живсэн гэсэн дуудлагыг аравдугаар сарын 11-ний өдрийн 08:13 цагт аймгийн Цагдаагийн газраас хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид, сумын Цагдаагийн хэсгийнхэн, ар гэрийнхэн аравдугаар сарын 16-ны өдрийн 08:00 цагаас 18:30 цаг хүртэл иргэн Ш /31 настай, эрэгтэй/-ийг эрэн хайх ажиллагааг анх осолдсон газраас хойд зүгт “Орхон сэлэнгийн бэлчир” гэдэг газар хүртэл 45 км-т 1 удаа, “Нарсан сүүл” гэдэг газар хүртэл 18 км-т 4 удаа, нийт 117 км-т завиар урсч, голын эргээр явганаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул 18:30 цагт түр зогсоосон
~ Огноо: 10-18, 11:57 ~ Сэтгэгдэл: 0Хэнтий аймгаас Дорнод аймагт цэрэгт татагдсан залуусыг тээвэрлэж явсан автомашин өчигдөр буюу 10 дугаар сарын 17-нд Түмэнцогт сумын ойролцоо осолджээ
~ Огноо: 10-18, 11:20 ~ Сэтгэгдэл: 0Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь 2022 оны 10 дугаар сарын 10-14-ний өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 352 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шалган, 225 мэдүүлгийг хянан шийдвэрлэлээ
~ Огноо: 10-18, 10:37 ~ Сэтгэгдэл: 0Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Бүгд Найрамдах Турк Улсад хийж буй албан ёсны айлчлалын хүрээнд Турк Улсын Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоганд өчигдөр /2022.10.17/ бараалхлаа
~ Огноо: 10-18, 10:34 ~ Сэтгэгдэл: 0Эрүүл мэндийн сайдын тушаалаар "Өргөө" амаржих газрын захирал Ж.Энхцэцэгийг ажлаас нь чөлөөлсөн. Түүний ажлыг түр орлон гүйцэтгэгчээр Ц.Батболдыг томилсноор тэрбээр өнөөдөр ажлаа хүлээн авчээ. "Өргөө" амаржих газрын захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.Батболд "Эрүүл мэндийн сайдын сэлгэн ажиллах тухай тушаалын дагуу энэ эмнэлгийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэхээр боллоо
~ Огноо: 10-17, 14:53 ~ Сэтгэгдэл: 0Ж.Энхцэцэгийг "Өргөө" амаржих газрын даргаас чөлөөлсөн асуудлаар Эрүүл мэндийн сайд С.Энхболд дараах байр суурийг илэрхийллээ. Тэрбээр "Тус газрын даргатай холбоотой асуудал зөвхөн аравдугаар сарын 12-ны өдөр гарсан шийдвэр биш. Шалгалтын явц наймдугаар сараас эхэлсэн
~ Огноо: 10-17, 14:42 ~ Сэтгэгдэл: 0"Өргөө" амаржих газрын захирал Ж.Энхцэцэгийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Үүнтэй зэрэгцэн тус эмнэлгийн дэд захирлын албан тушаалыг цагдаагийн дэд хурандаа Ж.Эрдэнэцэцэг хашдаг гэх мэдээлэл олон нийтийн шүүмжлэлийг дагуулаад буй юм
~ Огноо: 10-17, 14:30 ~ Сэтгэгдэл: 0“Эх нярай, эмэгтэйчүүдийн үндэсний төв II” нь оношилгоо, эмчилгээний нэр төрлөө нэмэгдүүлэх, иргэдэд хурдан шуурхай үйлчилгээ үзүүлэх зорилгоор гүйцэтгэлийн санхүүжилтийн үр дүнд бий болсон мөнгөн хөрөнгөөрөө шинэ тоног төхөөрөмжийг худалдан авч, суурилуулах ажлыг шат дараатай хийж байна.Үүний нэг болох хөхний хавдрын эрт илрүүлэг оношилгооны AIDIA брендийн “Маммографийн аппарат”-ыг хиймэл оюун ухаанаар онош унших программын хамт өнгөрсөн дөрөвдүгээр сарын 01-ний өдөр суурилуулан үйлчилгээнд нэвтрүүлээд байна.Хиймэл оюун ухаанаар онош унших программын тусламжтайгаар оношилгоог шинэ түвшинд гаргахаас гадна цаг хугацааг хэмнэх бүрэн боломжтой болжээ.ЭНЭҮТ-ийн Дүрс оношилгооны тасгийн эрхлэгч Э.Соёл-Эрдэнэ “Тус аппаратын онцлог нь богино хугацаанд буюу гурван секундэд өвчтөнд зовиур багатайгаар шинжилгээ авч, оношийг тодорхойлдог. Улаанбаатар хот болон хөдөө орон нутгийн иргэд харьяалал харгалзахгүй ажлын өдрүүдэд үйлчлүүлэх бүрэн боломжтой
~ Огноо: 10-17, 14:16 ~ Сэтгэгдэл: 0Ардчилсан намаас Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд албан шаардлага хүргүүлж буй талаараа өнөөдөр /2022.10.17/ мэдээлэл хийлээ. Тэдний зүгээс хүргүүлж буй шаардлагыг нийслэлийн АН-ын дэд дарга А.Цэрэнбат уншиж танилцууллаа
~ Огноо: 10-17, 12:25 ~ Сэтгэгдэл: 0Энэ сарын 10-ны орой Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэр Олимп хотхоны хойд замд зам тээврийн ноцтой осол гарч, олон машин мөргөлдсөн талаар бид мэдээлж байв. Тэгвэл өнгөрсөн амралтын өдрүүдэд уг ослын дүрс бичлэг сошиал орчинд тархаж, олон нийтийг цочирдуулсан. Тодруулбал, Toyota Land Cruser авто машины жолооч 29 настай, эмэгтэй “М” гэгч нь Toyota Prius, Harrier, Nissan Qashqai маркийн гэх мэт найман автомашиныг мөргөж, явган зорчигч 12 настай эмэгтэй “С” болон “Э” нарыг мөргөж гэмтээсэн билээ
~ Огноо: 10-17, 12:11 ~ Сэтгэгдэл: 1Инфляцын түвшин энэ оны есдүгээр сард улсын хэмжээнд 13.8 хувьтай гарсныг Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ. Наймдугаар сард инфляц 14.4 хувь байсан юм
~ Огноо: 10-17, 11:58 ~ Сэтгэгдэл: 0Өчигдөр /2022.10.16/ БНСУ-д ажиллаж буй монгол эмэгтэйг ажил олгогч солонгос эрэгтэй эхнэртэйгээ нийлж зодож буй бичлэг олон нийтийн сүлжээнд цацагдсан юм. Улмаар Монгол Улсаас БНСУ-д суугаа Элчин сайдын яамныхан анхаарлаа хандуулж эхэлсэн талаараа мэдээлсэн. Харин ГХЯ-наас "Яг одоо Сөүл дэх Консулын газар зодуулсан эмэгтэйн асуудлаар БНСУ-ын цагдаагийн газартай уулзаж байна
~ Огноо: 10-17, 10:57 ~ Сэтгэгдэл: 1Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаан өнөөдөр болно. Хуралдаанаар эрх зүйн маргааны хэргийн харьяаллыг тогтоолгох тухай И.Мөнхжаргалын хүсэлт, Эрх чөлөөг хэрэгжүүлэгч намын дарга Ш.Төмөрсүхээс гаргасан хүсэлт болон Улсын эрх ашиг тусгаар тогтнолын нам, Ардын чуулган нам үүсгэн байгуулсныг улсын бүртгэлд бүртгүүлэх өргөдлүүдийг хэлэлцэнэ.
~ Огноо: 10-17, 10:55 ~ Сэтгэгдэл: 02022.10.16-ны 17.25 цагийн орчимд СБД-н 8 дугаар хороо МУБИС-ийн баруун замд хувийн эзэмшлийн Toyota Prius маркийн автомашины жолооч Yamaha маркийн мопедтэй мөргөлдсөн осол бүртгэгдсэн
~ Огноо: 10-17, 10:41 ~ Сэтгэгдэл: 0Өнгөрсөн амралтын өдрүүдээр ой хээрийн дөрвөн түймэр гарч Онцгой байдлын газраас унтраасан байна
~ Огноо: 10-17, 10:35 ~ Сэтгэгдэл: 0