![]() | Oyun-erdeneЕрөнхий менежер Нийт мэдээ: 1670 |
“Өрхийн мэдээллийн санд 2018 онд бүх өрх бүртгүүлсэн байдаг ч хүний амьдралд өдөр бүр цаг тутам өөрчлөлт гарч, шилжилт хөдөлгөөн явагдаж байдаг учраас цаг хугацааны хувьд мэдээллээ төрийн байгууллагууд хурдтай солилцох нь шийдвэр гаргахад чухал байна”гэж УБЕГ-ын дарга Д.Дэлгэрсайхан өчигдөр хэлсэн. Үнэхээр төрийн байгууллагуудын мэдээлэл солилцох хурд, хамтран ажиллах чадвар, ажлын уялдааг сүүлийн хоёр өдөр жинхэнэ утгаар нь олон нийтэд мэдрүүлэв. Засгийн газраас 2023 оны 1 дүгээр сарын 1-нээс эхлэн хүүхдийн мөнгийг нийт хүүхдийн 91 хувьд буюу 1.139.000 хүүхдэд олгохоор төсөвт суулгасан
~ Огноо: 1-20, 6:50 ~ Сэтгэгдэл: 0Худалдаа Хөгжлийн банк төрийг залилсан хэргээ эхнээс нь “баллуурдаж” эхэллээ Хөгжлийн банкны нотлох баримтыг судлан шинжлэх сонсголоор “Хөтөл” ХХК-ийн 374.5 тэрбум төгрөгийн үлдэгдэлтэй муу зээлд шинжээчийн хийсэн дүгнэлтэд “Худалдаа хөгжлийн банк гүйлгээний баримтыг устгасан” тухай дурдагдсан. Өөрөөр хэлбэл, Худалдаа хөгжлийн банктай нэгтгэсэн Улаанбаатар банкны дансаар 2012 оны сүүлээр хийгдсэн гүйлгээний баримтыг 2021 онд устгах тушаал ХХБ-ны гүйцэтгэх захирал О.Орхон гаргасан гэнэ.
~ Огноо: 1-20, 6:30 ~ Сэтгэгдэл: 0Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 2.3 дугаар зүйлийн 2, 29.4 дүгээр зүйлийн 1.3 дахь хэсэг, Улсын Ерөнхий Прокурорын газрын прокурорын 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 4/04 дугаартай тогтоолыг үндэслэн Нүүрс олборлолт, экспорт, боомтын нүүрсний тээвэрлэлт, төлбөртэй холбогдсон хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулах хамтарсан ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг Авлигатай тэмцэх газар, Тагнуулын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газрын даргын 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/101, А/119, А/326 дугаартай тушаалын дагуу томилсон. Тус ажлын хэсгийн бүрэлдэхүүнд 62 мөрдөгч ажиллан, мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна. Одоо ажлын хэсэг хэрэг бүртгэлтийн 25, мөрдөн байцаалтын 10, нийт 35 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна
~ Огноо: 1-19, 16:38 ~ Сэтгэгдэл: 11Нүүрсний хэрэгт холбогдуулан нэр бүхий 17 хүний нэрийг АТГ-аас өнгөрөгч арванхоёрдугаар сарын 13-нд олон нийтэд зарласан билээ. Тэдний долоо нь УИХ-ын гишүүн байснаас зарим нь эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах саналыг НПГт гаргасан.Үндсэндээ 50 гаруй хүн нүүрсний хэрэгт холбогдон шалгагдаж байна
~ Огноо: 1-19, 15:23 ~ Сэтгэгдэл: 0Монгол Улсын Их Хурлаас байгуулагдсан Монгол Улсын Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явц, байдлыг хянан шалгах түр хорооноос Нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол Төрийн ордноо өнөөдөр /2023.01.19/ дөрөв дэх өдрөө үргэлжилнэ. “Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн “шууд зээл”-ийн олголт, эргэн төлөлтийн байдал, зээл олгосон албан тушаалтан, зээлдэгчид болон хамаарал бүхий этгээдүүдээс гэрчийн мэдүүлэг авах, зээлийн ашиглалт, зарцуулалтын төлөв байдалд гаргасан хянан шалгагч, шинжээч нарын дүгнэлт, мэдээллийг сонсох” сэдвийн хүрээнд болж байгаа билээ. Өнөөдрийн сонсголд Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн 12 зээлд холбогдуулан 59 гэрчийг дуудсан
~ Огноо: 1-19, 9:50 ~ Сэтгэгдэл: 0Д.Наранжаргал: “Монгол Эм Импэкс Концерн” зах зээлийн судалгаагаа хийхгүй байна. Эмийн сонголт дээрээ бодох хэрэгтэй -Монголд элэгний В, С вирусийн эсрэг үйлчилгээтэй эмийн үнэ олон улс жишиг үнээс хамаагүй өндөр байна - Монгол Улс элэгний хорт хавдар үүсгэгч гепатитын С вирусийн халдвар өндөртэй орны нэг
~ Огноо: 1-19, 6:55 ~ Сэтгэгдэл: 11Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн автозамыг худалдаж авсан Хөгжлийн банкны нотлох баримтыг шинжлэх сонсголоор “Эрдэнэс Монгол” компанийн Тавантолгой Гашуунсухайт чиглэлийн автозамы худалдан авах санхүүжилттэй холбоотой авсан зээлийн талаар танилцуулга Шинжээч, Нийт 170 тэрбум 595 сая төгрөгийн 4.25 хувийн хүүтэй 1 жилийн зээл. Үлдсэн төлбөрийн үлдэгдэл 42.7 тэрбум төгрөг
~ Огноо: 1-18, 15:55 ~ Сэтгэгдэл: 0“Мондулаан трейд” ХХК-ийн Төв аймгийн Заамарт орших зүүн Шандын амны Алтны шороон орд ашиглах төсөлд Хөгжлийн банкнаас 15 тэрбум төгрөг 2018 онд олгосон. Зээлийн хугацаа 3 жил
~ Огноо: 1-18, 13:01 ~ Сэтгэгдэл: 0Хөгжлийн банкны нотлох баримт шинжлэн судлах сонсголоор “Кью Эс Си” ХХК-ийн зээлийн асуудлыг хэлэлцэж байна. Тус компани нь Төмөртэйн орд, Хандгайт өртөө хүртэлх төмөр замын төсөлд 71.3 сая ам.долларын зээл 8 хувийн хүүтэй 2014 онд авсан
~ Огноо: 1-18, 11:26 ~ Сэтгэгдэл: 0УИХ, Засгийн газрын гишүүн С.Бямбацогтыг яагаад гэрчээр дуудаагүй вэ УИХ, Засгийн газрын гишүүн С.Бямбацогтын дүү С.Балжиннямын “Вестерн Холд” ХХК нь Хөгжлийн банкнаас Ховд эко цемент төслөөр 28 сая ам.долларын зээл авсан. Зээлээ 2019 оноос 2021 оныг хүртэлх хугацаанд 4 хувааж авсан бөгөөд одоогийн үлдэгдэл нь 25 сая ам.доллар байгаа юм
~ Огноо: 1-18, 9:35 ~ Сэтгэгдэл: 4НББХ:Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явууллаа 2023-01-17 — Байнгын хороо 0 Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн (2023.01.17) хуралдаан 10 цаг 10 минутад гишүүдийн 52.6 хувийн ирцтэй эхэлж, гурван асуудал хэлэлцэн шийдвэрлэв. Хэлэлцэх асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир хүүхдийн мөнгөн тэтгэмж олгож буй асуудлаар холбогдох яам, агентлагийн мэдээлэл сонсох санал гаргалаа. Уг саналыг хуралдаанд оролцсон гишүүд 100 хувь дэмжсэн юм. Хуралдааны эхэнд Засгийн газраас 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр өргөн мэдүүлсэн Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулав. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39.10-т заасны дагуу Байнгын хороо хуулийн төслийг зүйл бүрээр хэлэлцсэн бөгөөд анхны хэлэлцүүлэгтэй холбогдуулан зарчмын зөрүүтэй санал гарсангүй
~ Огноо: 1-17, 16:36 ~ Сэтгэгдэл: 0Хоёрдугаар сарын 24-26-нд Монгол Улсын нийслэл Улаанбаатарт болох "FIBA Asia Cup 2025 Pre Qualifier" тэмцээний хоёрдугаар шатны хуваарь гарлаа. Монгол Улсын шигшээ баг маань "F" хэсэгт Сингапур, Хонгконг, Гуам, Малайз, Тайландын багтай багтсан
~ Огноо: 1-17, 15:43 ~ Сэтгэгдэл: 0Мэргэжлийн сүмогийн нэгдүгээр сарын Хацү башёд сэкивакэ Хоошёорюү С.Бямбасүрэн өнөөдрөөс эхлэн гэмтлийн улмаас тэмцээнийг орхиж байна. Тэргүүлэгчдийн хоёрдугаар эгнээнд бичигдэж байсан түүний хувьд өчигдөр ес дэх өдрийн барилдаанд ах дүү гурван Вакагийн хамгийн том нь комүсүби Вакамотохарүтай барилдах үедээ зүүн хөлийн шагайгаа гэмтээсэн юм. Хоошёорюү 6 давж, 3 унаатай явж байгаа бөгөөд өнөөдөр түүнтэй барилдах нутаг нэгт Кирибияма барилдалгүй даваа авч байна
~ Огноо: 1-17, 15:38 ~ Сэтгэгдэл: 0Хүүхдийн мөнгө болон улсын бүртгэл дэх мэдээлэл зөрсөн асуудлаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан, ЦХХХ-ны сайд Н.Учрал, Сангийн сайд Б.Жавхлан, ҮСХ-ны дарга Д.Батдаваа нар мэдээлэл хийж байна. Д.Амарбаясгалан, Д.Амарбаясгалан, Улсын бүртгэл мэдээллийн системд алдаа гарсныг хүлээн зөвшөөрөх ёстой. Хамгийн том алдаа нь Өрхийн бүртгэл мэдээллийн санд гарч ирээд байна
~ Огноо: 1-17, 13:46 ~ Сэтгэгдэл: 0“Вестерн Холд” ХХК-ийн “Ховд эко цемент” төсөл Хөгжлийн банкнаас 26.8 сая ам.доллар 2019 онд авсан. Зээл нь хэвийн ангилалд байгаа юм. Сонсголд гэрчээр дуудагдсан “Вестерн Холд” ХХК -ийн Ерөнхий захирал С.Балжинням гадаадад албан томилолттой, хамаарал бүхий “Алтай трейст” ХХК-ийн захирал С.Баянчулуун вьетнамд аялж байгаа тул сонсголд оролцох боломжгүй гэсэн байна. Шинжээч “ “Вестерн Холд” ХХК нь “Ховд эко цемент” төслөөр 26.8 сая доллар 9.26 хувийн хүүтэй зээл авсан
~ Огноо: 1-17, 13:08 ~ Сэтгэгдэл: 0Одоогоос яг хагас зуун жилийн өмнө буюу 1973 онд тухайн үеийн БНМАУ бүх нийтээр бичиг үсэгтэн улс болсныг НҮБ зарлаж байсан бол өдгөө бүх нийтээр хос бичигтэн болох цаг үе хаяанд тулж ирлээ. Хуульд зааснаар 2-хон жилийн дараа буюу 2025 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн төрийн болон нутгийн өөрөө удирдах бүх байгууллага албан хэргийг кирилл ба монгол бичгээр хөтлөн явуулах ёстой. Олон мянган жилийн турш нүүдлийн мал аж ахуй эрхэлж, алс холд аян дайн хийж явахдаа монголчууд бидний өвөг дээдэс соёл боловсрол гэдэг зүйлийг орхигдуулж гээгдүүлэлгүй өнөөг хүртэл авч явж, дэлхийн соёл иргэншилд хувь нэмрээ оруулж байсны нэгэн тод жишээ бол монгол бичиг юм. Монгол туургатнууд дөрвөлжин, тод, соёмбо, төвд, вагиндра, кирилл гэх мэт олон төрлийн бичиг үсгийг хэрэглэж ирсний дотроос хамгийн удаан, тасралтгүй хэрэглэгдсээр ирсэн нь чухамдаа монгол бичиг билээ. “Монгол бичиг”, “Худам монгол”, “Хуучин бичиг”, “Уйгуржин бичиг” гэх зэрэг олон янзаар нэрлэдэг энэ бичгийн гарал үүсэл, мөн чанарын талаар ихээхэн маргаантай явж ирсэн боловч тэрхүү бичиг чухамдаа нийт монгол туургатны бичиг соёлын түүхнээ онцгой байрыг эзэлсээр байгаа нь уг бичгийг монгол даяар өргөн хүрээнд, урт удаан хугацаанд тогтвортой хэрэглэж ирсэнтэй холбоотой. Дэлхийн хэмжээнд гайхалтай гэж үнэлэгдсэн 7 бичиг үсэг байдгийн нэг нь монгол бичиг. БНХАУ-ын Өвөр Монголын Өөртөө засах оронд амьдарч буй 4 сая гаруй монголчууд монгол бичгээр хоорондоо харилцдаг. Орос улсад амьдардаг халимагчууд монгол бичгээ сэргээх гэж оролдож байна. Их Монгол улсын албан ёсны бичиг байсан монгол бичиг бол монгол үндэстний мянга гаруй жилийн түүхийг хадгалж буй түүх, соёлын асар том дурсгал мөн. Дорно дахины эртний арамей, согд, уйгур бичиг үсэгтэй нас чацуу, тэдгээрийн нэгэн адил дэлхий дахины соёл, иргэншлийн хөгжлийн томоохон үнэт дурсгал юм. Монгол бичиг нь олон зуу, мянган жилийн туршид хөгжин хувьсаж ирэхдээ эрт цагийн үгийн бүтцийг алдагдуулахгүйгээр өнөөгийн бидэнд хүрсэн нь олзуурхууштай билээ
~ Огноо: 1-17, 12:29 ~ Сэтгэгдэл: 0Үндэсний өдөр тутмын “Зууны мэдээ” сонин парламентын баталсан хуулийг “Хууль бидний амьдралд” буландаа онцолж, хэрэгжих шатандаа үр нөлөөг нь хүртэгсдэд зориулсан онцлох заалтыг нь хүргэдэг билээ. Шинэ оны эхнээс хэрэгжиж буй Шүүх шинжилгээний хууль бидний амьдралд хэрхэн үр шимээ өгөхийг танилцуулья. ГЭМТ ХЭРГИЙН УЛМААС ӨНЧИРЧ ҮЛДСЭН ХОХИРОГЧДОД 260-270 САЯ ТӨГРӨГ НӨХӨН ОЛГОНО Монгол хүний амь насыг хэдээр үнэлэх вэ гэж олон жил ярьсан
~ Огноо: 1-17, 12:27 ~ Сэтгэгдэл: 3АНУ-ын Луйзиана мужид зохион байгуулагдсан Орчлонгийн Мисс (Miss Universe) тэмцээний оролцогч Тайландын мисс Анна Суеангам-Ямыг бид энэ удаа “Амжилтын түүх” буландаа онцоллоо. “Хогийн цэгийн хатан хаан” хочит тэрбээр ундааны лаазны тагны гогцоонуудыг хэлхэж хийсэн өвөрмөц даашинзаараа олны анхаарлыг ихэд татсан юм. Хогийн цэг дээр өнгөрүүлсэн хүүхэд нас Энэ удаагийн 71 дэх Орчлонгийн Мисс тэмцээнд эх орноо төлөөлөн оролцсон Тайландын жүжигчин, загвар өмсөгч, 2022 оны Тайландын шилдэг мисс Анна Суеангам-Ям нь 1998 оны арваннэгдүгээр сарын 10-нд Бангкок хотод төржээ. Түүний аав нь Бангкок хотын захиргаанд хог түүгчээр ажилладаг байсан учир Анна Суеангам-Ямын бага нас хогийн цэг дээр өнгөрчээ
~ Огноо: 1-17, 12:25 ~ Сэтгэгдэл: 0