Орос, Украины хэлэлцээ өдөр бүр үргэлжилнэ


Шинэбат
3-р сарын 15
10 цаг 00 минут

Орос, Украины хэлэлцээ өдөр бүр үргэлжилнэ гэж Оросын Ерөнхийлөгчийн туслах бөгөөд төлөөлөгчдийн тэргүүн Владимир Мединский даваа гарагт мэдэгджээ.

“Украины талтай хийж буй хэлэлцээ өдөр бүр, долоо хоногийн долоон өдөр видео хурлын хэлбэрээр болно” гэж тэрбээр “Telegram” хуудсаараа дамжуулан мэдээлсэн байна. Мөн цахим уулзалтыг цаг хугацаа хэмнэж байгаагаас гадна илүү үр дүнтэй хэмээн тодорхойлсон байна.

“Бид ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиний Оросын ирээдүйн энх тайвны төлөө тавьсан үүрэг даалгаврыг биелүүлэхийн тулд боломжтой бүх зүйлийг хийхийг хичээж байна” гэж тэрбээр бичжээ.

Орос, Украины хэлэлцээний дөрөв дэх үе шат даваа гарагт цахим хэлбэрээр явагдсан юм. Украины Ерөнхийлөгчийн зөвлөх, хэлэлцээний төлөөлөгч Михаил Подолякийн мэдээлснээр, хэлэлцээнд мягмар гараг хүртэл "техникийн түр завсарлага" авсан байна. 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ


Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих IREPORT.MN © 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.