ЭМЯ: Сүүлийн 24 цагт 95 хүнээс халдвар илэрлээ


Admin
3-р сарын 17
11 цаг 09 минут

ЭМЯ-наас КОВИД-19 халдварын нөхцөл байдлын мэдээллийг хүргэлээ.  Өнгөрсөн хоногт улсын хэмжээнд коронавируст халдварын 95 тохиолдол шинээр батлагджээ. Халдварын тохиолдлын 59 нь Улаанбаатарт, 36 нь орон нутагт бүртгэгдсэн байна.

Эмнэлэгт 727, гэрийн хяналтад 2,427 иргэн эмчлэгдэж байгаагаас 153 нь хүүхэд бол жирэмсэн эх 33 байна хэмээн ЭМЯ-наас мэдээллээ. Эдгээр иргэдээс 15 нь нэн хүнд оноштой байна.

Орон нутгийн хувьд 11 аймагт халдварын тохиолдол бүртгэгджээ.

Сүүлийн өдрүүдэд халдварын улмаас эндэгдэл гараагүй сайн мэдээтэй байна.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ


Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих IREPORT.MN © 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.