1 : 1


Admin
3-р сарын 17
7 цаг 14 минут

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Хөшигийн хөндийн эдийн засгийн чөлөөт бүс байгуулах тухай асуудлыг хэлэлцлээ. Чөлөөт бүстэй холбоотойгоор  Хөшигийн хөндий дэх бүтээн босголтын асуудал хариуцсан Засгийн газрын Бүрэн эрхт төлөөлөгч Д.Оюунхорол, Эдийн засаг, хөгжлийн яамны дэд сайд С.Наранцогт нарын байр суурийг хүргэж байна.

Хөшигийн хөндий дэх бүтээн босголтын асуудал хариуцсан Засгийн газрын Бүрэн эрхт төлөөлөгч Д.Оюунхорол: Хөшигийн хөндийд 31 мянган га газрыг улсын хэрэгцээнд авсан

-Хөшигийн хөндийд байгуулагдах чөлөөт бүс нь нисэх онгоцны буудлыг дагасан чөлөөт бүс байж худалдаа үйлчилгээ, шинжлэх ухаан, технологид суурилсан санхүүгийн төвийг байгуулж ажилласнаар амжилттай хэрэгжих боломжтой гэж үзэж байгаа. Хөшигийн хөндийд 31 мянган га газрыг улсын хэрэгцээнд авсан. Өнөөдөр зөвхөн 1000 га газарт эдийн засгийн чөлөөт бүс байгуулах саналыг оруулж ирж байна. Гол нь аялал жуулчлалын салбар, соёлын бүтээлч үйлдвэрлэлийг түлхүү хөгжүүлсэн төлбөрт бооцоо тоглоомын дагалдах үйлчилгээг хуульчилж оруулж ирсэн. Эрүүл мэндийн аялал жуулчлалыг хөгжүүлсэн, залуус очиж ажиллаж амьдрах боломжтой ажлын байр бий болсон хөгжлийн агуулга бий болно. Өмнөх алдааг давтахгүйн тулд төр хувийн хэвшлийн түншлэлээр явах хууль, эрх зүйн орчин санхүүжилтийн механизмыг тодорхой болгож тогтвортой байдлын гэрээ байгуулж газар олголтыг дэмжих ёстой. Чөлөөт бүсэд мэдээлэл технологийн төв байгуулахаар Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй IT чиглэлийн компаниудтай уулзалт хийхэд бүрэн боломжтой гэж үзсэн.

Эдийн засаг, хөгжлийн яамны дэд сайд С.Наранцогт: Газар олголтын ажлыг зогсоо гэсэн бичгийг боомтуудад өгсөн

-Боомт, бодлогын асуудал хаягдаж явсан юм билээ. Бид эхлээд боомтын ерөнхий төлөвлөгөөг цогцоор нь авч үзнэ. Чөлөөт бүсийн ажил дөнгөж эхэлж байна. Ний нуугүй хэлэхэд яам Чөлөөт бүсийн асуудлыг саяхнаас шилжүүлж аваад хүн хүчний асуудал руу орж байгаа. Чөлөөт бүсүүдэд газрыг замбараагүй олгочихсон юм билээ. Ерөнхий төлөвлөлтөө нарийвчилж гаргаагүй хэрнээ санамсаргүй байдлаар дэд бүтцийн хөрөнгө оруулалт оруулдаг. Нарийвчилсан үйл ажиллагааны чиглэл, төлөвлөгөө хийгдээгүй хэрнээ аж ахуй нэгжүүдэд газрыг олгоод эхэлчихсэн. Тухайлбал, Алтанбулагийн чөлөөт бүсэд нэг компанид 100 га газрыг олгосон байх жишээтэй. Бид сайдаас чиг үүрэг шилжиж ирсний дараа бүх боомтод газар олголтын ажлыг ерөнхий төлөвлөгөө гартал зогсоо гэдэг бичиг өгсөн. Одоо яг ерөнхий төлөвлөгөөний ажил хийгдэж байна.

 

С.УЯНГА



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ


Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих IREPORT.MN © 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.