Ж.Батсуурь: Ялалт байгуулдаг АН-ыг бий болгоно


Admin
3-р сарын 16
15 цаг 10 минут

Ардчилсан намын даргын сунгаа ирэх дөрөвдүгээр сарын 6-нд товлогдоод буй. Тус намын даргад УИХ-ын гишүүн Н.Батсуурь, Монгол Улсын Ерөнхийлөгч асан Х.Баттулга нар өрсөлдөхөөр бүртгүүлсэн. Өнөөдөр тус намын Сонгуулийн хороо намын даргад нэр дэвшигчдэдээ үнэмлэхийг нь гардуулж, сурталчилгаагаа албан ёсоор эхлүүллээ.

АН-ын даргад нэр дэвшигч, УИХ-ын гишүүн Ж.Батсуурь "Намыхан маань өнөөдрийн энэ өдрийг баярын өдөр гэж тодотгон хэлж байна. Энэ нь Ардчилалд элэгтэй, АН-ын гишүүдийн хүсэн хүлээж байгаа тэр зүйл нь ойрхон байгааг илэрхийлж байна гэж бодож байна. Нийт сонгогчдын 50 хүрэхгүй хувиар нэг нам үнэмлэхүй засаг барьж байна. Тиймээс үүнийг засаж, ард түмний хүсэн хүлээсэн парламентад суудалтай, ялалт байгуулдаг нам байхын төлөө миний бие нэрээ дэвшүүлж байна.

Өнгөрсөн 32 жилийн түүхэнд АН ялалт байгуулж байсан удаагүй. Олонх буюу олуулаа болж байсан түүх бол бий. Тиймээс АН-ыг ялалт байгуулдаг нам болгохын тулд дунд бөгөөд анхан шатны байгууллагуудаа бэхжүүлнэ. Ингэж гэмээнэ иргэдийн итгэлийг хүлээсэн нэр дэвшигчид төрд иргэдээ төлөөлнө гэсэн итгэл үнэмшлээр намынхаа даргын сунгаанд өрсөлдөж байна" гэв.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ


Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих IREPORT.MN © 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.