Л.Халтар: Баруун болон зүүн босоо чиглэлийн төмөр замыг барих ажлыг үргэлжлүүлэхээр боллоо


Соёлоо
3-р сарын 16
14 цаг 24 минут

Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна. Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар "Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар Монгол улсын төмөр замын салбарт төрөөс хэрэгжүүлэх бодлогын бичиг баримтын хэрэгжилтийн үргэлжлэл баруун болон зүүн босоо чиглэлийн төмөр замыг барих ажлыг үргэлжлүүлэх шийдвэр гарлаа. Хэрэгжүүлэх зарчим нь концессын хэлбэрээр. 2013 онд Монгол Улсын Засгийн газрын 218 дугаар тогтоол гарсан байдаг. Энэ тогтоолоор Монголын төмөр зам тээвэр өмчит хувьцаат компанид баруун болон зүүн босоо чиглэлийн төмөр замын барих ашиглах, шилжүүлэх концессыг олгосон. Энэ Засгийн газрын шийдвэрийн үргэлжлэл өнөөдөр хэлэлцэгдэн батлагдлаа. Хэрэгжүүлэх үндсэн зарчим нь Монголын төмөр зам бусад сонирхогч компаниудтай хамтарч тусгай зориулалтын компанийг байгуулна. Ингээд  техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулах, зураг төсөл боловсруулах, барих, ашиглах, шилжүүлэх гэсэн концессийн нөхцөлөөр бариад тодорхой хугацааны дараа Монголын төрд зуун хувь үнэ төлбөргүй шилжүүлж өгөх ийм ажил эхэлж байна. 

Баруун босоо чиглэлийн төмөр замын бодлогын бичиг баримт батлагдсанаар эхний ээлжид 1,255 орчим километр буюу Арцсуурь-Нарийнсухайт-Шивээхүрэн, харин зүүн босоо чиглэлд Чойбалсан-Хөөт, Хөөт-Бичигт маршрутаар 426.6 километр үргэлжлэх зам барих урьдчилсан төлөвлөгөө байгаа. 

2019 хавраас бүтээн байгуулалтын ажлууд амжилттай эхэлсэн. Одоогийн байдлаар 3 том төсөл хэрэгжиж байна. Тавантолгой-Зүүнбаян чиглэл, Тавантолгой-Гашуунсухайтын чиглэл, өнгөрсөн долоо хоногт эхэлсэн Зүүнбаян-Ханги чиглэл.  Энэ гурван төслөөс Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр зам  тээвэрлэхэд бэлэн болсон. 2022 оны 3 дугаар сарын 5-нд анхныхаа тээврийг зэсийн баяжмалаар хийсэн. Дараагийн долоо хоногт  албан ёсны нээлтээ хийнэ. " гэлээ.  



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ


Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих IREPORT.MN © 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.