Сүхбаатар аймагт худалдаачид цахилгаанаа тасдуулаад гурав хонож байна


Шинэбат
3-р сарын 14
15 цаг 28 минут

Сүхбаатар аймаг дахь Зүүн бүсийн худалдааны төвийн худалдаа эрхлэгчдийн эрх ашиг зөрчигдсөн байна. Тодруулбал тус худалдааны төвд нийт 70 гаруй худалдаа эрхлэгч, жижиг дунд бизнес эрхлэгчид байдаг бөгөөд тэдний эрх ашгийг зөрчжээ. Тэдгээр худалдаа эрхлэгчдийн үйл ажиллагаа явуулж байгаа Зүүн бүсийн худалдааны төв нь нийт гурван өдрийн турш тог цахилгаангүй байна. Шалтгаан нь тус худалдааны төвийн удирдлагууд үйл ажиллагааны зардлаа гэнэт дөрөв дахин нэмэгдүүлснээс болж худалдаа эрхлэгчид маргаан үүсгэжээ. Гэтэл ийнхүү цахилгааныг нь таслах арга хэмжээ авч, худалдаа эрхлэгчдийн эрхийг зөрчжээ. Үйл ажиллагааны зардлаа дөрөв дахин нэмэгдүүлсэн асуудал нь шүүхийн шатандаа яваа бөгөөд асуудал нь шийдэгдээгүй байхад удирдлагууд болох У.Баярхүү, нар нь ийм аргаар худалдаа эрхлэгчдийн эрхийг зөрчжээ. Мөн тус худалдааны төвийн ариун цэврийн өрөөг хүртэл өөр зориулалтаар буюу оёдлын цех хэлбэрээр ашиглуулж, бусдад худалджээ.

Тус худалдааны төвийн 1 мкв талбайг худалдаа эрхлэгчдэд 1,8 сая төгрөгөөр борлуулж 3,5 тэрбум төгрөгийг компанийнхаа дансанд төвлөрүүлсэн. Бүгд өмчийн гэрчилгээтэй. Нэг лангууг мкв-аасаа хамаарч 20-50 сая төгрөгийн үнээр худалдаж авчээ.

Зүүн бүсийн худалдааны төв нь 2013 оноос эхлэн ашиглалтанд орсон бөгөөд үйл ажиллагааг нь тогтвортой авч явахын тулд 40 хувийг борлуулж, 60-хувийг түрээслүүлж, үйл ажиллагаа явуулах зорилгоор баригдсан ч ийнхүү нэг ч лангуу үлдээлгүй худалджээ. Одоо худалдаа эрхлэгчид өмчилж авсан лангуундаа ашиглалтын зардалд түрээсээс өндөр төлбөр өгөх болчихоод байгаа тул ийнхүү маргаан үүсгэжээ.

SVGG компанийн нэр дээр байдаг Зүүнбүсийн худалдааны төвийг одоо Улаанхүүгийн Баярхүү гэгч удирдаж байгаа юм байна. Захирал, менежерүүдийн цалинг ашиглалтын зардалдаа оруулж, худалдаа эрхлэгчдээс өндөр төлбөр авахыг санаархжээ. Харин худалдаа эрхлэгчид өөрсдөө холбоо байгуулаад ашиглалтын зардлыг өөрсдөө хариуцах хүсэлтэй байгаа юм байна.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ


Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих IREPORT.MN © 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.