Хөгжлийн банкны асуудлаар ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулна


Соёлоо
3-р сарын 14
10 цаг 41 минут

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооноос Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилтэд хяналт тавьж, шалгалт хийсэн талаарх холбогдох эрх бүхий байгууллагуудын тайлан, мэдээлэлтэй танилцах, хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих зорилготой ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулахаар болжээ. Уг сонсгол 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 09.00 цагт Төрийн ордны “Жанжин Д.Сүхбаатар” танхимд болох юм. 

Сонсголд оролцох  иргэн, хуулийн этгээдийн бүртгэл 2022 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 17.30 хүртэл явагдах аж.

Шуудангийн хаяг: 14201 Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Жанжин Д.Сүхбаатарын талбай 1, Төрийн ордон-468, Улсын Их Хурлын Хяналт шалгалт, үнэлгээний газар. /Лавлах утас: 51-261440/

Цахим шуудангийн хаяг: sonsgol@parliament.mn



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ


Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих IREPORT.MN © 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.