Монголын анхны 7D тавилт бүхий "ТӨР ҮР ХОЁР МИНЬ МӨНХ ОРШИГ " аялгуут жүжгийг эх орончдын өдөрт зориулан тоглох гэж байна


Админ
3-р сарын 14
10 цаг 13 минут

17 - р зууны соён гэгээрүүлэгч Цогт хун тайжаас өнөөдрийн цаг хугацаа хүртэлх Монгол цэргийн суу алдрыг бахдан дуулж, эмгэнэн гашуудсан зүрхний хилэн дээр омогшин бадрах ТӨР ҮР ХОЁР МИНЬ МӨНХ ОРШИГ аялгуут жүжгийг МУСТА Отгойн Баянмөнх 2022 оны 3 сарын 18 ны өдөр Соёлын төв өргөөний соён гэгээрэхүйн гэгээн хоймор дэглэн тоглох гэж байна . Нэгэн үдэш ТА МИНЬ, нэжгээд зүйлээс ангид оршиж , нэг цагийн дотор нэг хэдэн зуунаар аялан дуулж амьдран жаргаж болохын гайхамшгийг мэдрэх болно .. мэдрүүлэх ч болно. Тус тоглолт нь Монгол цэргийн түүхчилсэн, жүжиглэсэн , тайз дэлгэцийн хослол Монголын анхны 7D аялгуут жүжиг байх бөгөөд тус тоглолтын тавилт найруулгыг Улсын Драмын эрдмийн театрын Уран сайхны удирдаач МУУГЗ Н.Ганхуяг зөвлөн дэглэж байна . Энэхүү цэргийн түүхт уран бүтээлд 17 - р зууны соён гэгээрүүлэгч, дайчин баатар , Цогт хун тайжийн дүрд МУГЖ Цэгмэдийн Төмөрхуяг тоглосон бол Богд хааны дүрд МУГЖ Ё.Цог , Их жанжин Дамдины Сүхбаатарын дүрд Энхмөнх / 7 бурхан харвадаггүй кино / Маршал Хорлоогийн Чойбалсангийн дүрд АЖ Дашпэлжээ , Юмжаагийн Цэдэнбалын дүрд МУГЖ А.Амгаланбаатар нар тоглосон бол АЖ Равдан МУГЖ Ө.Уянга нар уригдан морилох ажээ .

 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ


Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих IREPORT.MN © 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.