Монгол Улсын сагсан бөмбөгийн үндэсний шигшээ багийн өргөтгөсөн бүрэлдэхүүн зарлагдлаа


Admin
3-р сарын 14
8 цаг 10 минут

Монгол Улсын үндэсний шигшээ багийг 2022 онд ФИБА Ази тивийн аваргын урьдчилсан шатанд оролцох эрхийн тэмцээн, БНХАУ-ын Ханжоу хотод болох Азийн наадмууд хүлээж байгаа билээ.

Нэгдсэн дээд лиг зохион байгуулагдаж улмаар өргөтгөсөн шигшээ багийг тоглогчдын статистик үзүүлэлт дээр тулгуурлан МСБХ-ны шигшээ багийн комисс албан ёсоор зарлаж байна.

Мөн Нэгдсэн дээд лигийн плэйоффын 2 дах шатанд багаа шалгаруулсан дасгалжуулагчид үндэсний шигшээ багийн дасгалжуулагчийн багт уригдаж байна.

Өргөтгөсөн шигшээ багт дуудагдсан бүх тоглогчид бэлтгэлд хамрагдах ба Олон улсын жишгийн дагуу олон тоглогчдод боломж олгож байгаа нь анх удаа хийгдэж буй дэвшилттэй, системтэй ажлын эхлэл юм.

Улмаар өргөтгөсөн шигшээ багийг Үндэсний шигшээ багийн тоглогч шалгаруулах дүрмийн дагуу шалгаруулах ба хэд хэдэн нээлттэй сорил тоглолтууд хийх, олон улсын тэмцээнд оролцуулж бэлтгэл хангах зорилго тавин ажиллаж байна.

АНУ-аас Энхийн-Од, Дөлгөөн. Тайваниас Баясгалан, Саруул-Эрдэнэ, Сугар-Очир нар гээд гадаадад тоглож буй тоглогчид нэмэгдэх боломж нээлттэй.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ


Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих IREPORT.MN © 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.