Улсын нийт гадаад өр өмнөх оноос 1.0 тэрбум ам.доллароор өсжээ. Нийт гадаад өрийн 37.0 хувь буюу 12.3 тэрбум ам.доллар нь шууд хөрөнгө оруулалт, компани хоорондын зээллэг, 24.8 хувь буюу 8.2 тэрбум ам.доллар нь бусад салбарынх, 25.6 хувь буюу 8.5 тэрбум ам.доллар нь Засгийн газрынх, 7.7 хувь буюу 2.6 тэрбум ам.доллар нь Төв банкных, 5.0 хувь буюу 1.7 тэрбум ам.доллар нь Төв банкнаас бусад хадгаламжийн байгууллагынх байна гэж Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.
Сэтгэгдэл бичих