"Өдөрт 50-60 чингэлэг орж ирж байгаа гэдэг ЗТХЯ-ны мэдээлэл худлаа"


Соёлоо
3-р сарын 11
16 цаг 30 минут

Өчигдөр Замын-Үүдийн тээвэрчдийн төлөөллийн зөвлөлөөс ЗТЯ-нд шаардлага хүргүүлж өнөөдөр төв талбай дээр шаардлагын хариуг шаардан мэдээлэл хийлээ.

Үүнд, “Өчигдөр тээвэрчдийн төлөөллийн зүгээс ЗТЯ-нд 7000 ажлын байраа буцааж авах болон чингэлэг тээвэр гэдэг зүйлээ болиулж, задгай тээвэр буюу хуучин хэвэнд нь эргүүлж оруулахыг хүссэн шаардлага хүргүүлсэн. Тэрний хариуг авахын тулд жагсаж байна. Өнөөдөр Зам тээврийн яамнаас мэдээлэл хийсэн гэсэн. Мэдэгдэлдээ өдөрт 50-60 чингэлэг орж ирж байгаа гэсэн байна. Энэ бол худлаа мэдээлэл. Өдөрт 20 гаруй л чингэлэг орж ирж байгаа. Хилийн боомтоор нэвтрүүлэхдээ Хятадын эрх ашгийг бодолцож, жолооч тээвэрчдийн эрх ашгийг ер бодож үзэхгүй байна. Жолооч нарын нуруу нь дээр бүтээн байгуулалт явж байхад бид нарыг хүн гэж тооцохгүй байна. Замын-Үүдийн нөхцөл байдлын талаарх мэдээлэл бүгд худлаа. Өнөөдөр 7000 жолоочийн тээвэр зогсонги байдалтай байна. Тээвэр хэвийн явагдаж байна гэж худал мэдээлэл өгөхөө боль” гэв.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ


Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих IREPORT.MN © 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.