Архангай аймагт бараа үйлчилгээний үнэ өмнөх оныхоос 10.4 хувиар нэмэгджээ


Админ
3-р сарын 11
14 цаг 50 минут

Архангай аймагт энэ оны нэгдүгээр сард бараа үйлчилгээний үнэ тариф өмнөх сартай харьцуулахад 1.2 хувь, өнгөрсөн оны мөн үетэй зэрэгцүүлэхэд 10.4 хувиар тус тус өсжээ. 

Өнгөрсөн арванхоёрдугаар сартай зэрэгцүүлэхэд хэрэглээний сагсанд авсан 238 нэрийн бараа үйлчилгээний үнэ тарифын 31 нэр төрлийн бүтээгдэхүүний үнэ өсч, хоёр нэр төрлийн бүтээгдэхүүний үнэ буурч, 205 нэр төрлийн бүтээгдэхүүний үнэ тогтвортой байв. Үүнд  өмнөх сарынхаас хонь, үхрийн мах, хоол амтлагч, кетчуп, цагаан будаа, хатуу чихэр, ноосон цамц, ундаа, сирочкан цамц, үзэм, далайн байцай, өтгөрүүлсэн сүү, өргөст хэмх, бензин А-92 шатахуун, ариун цэврийн цаас, гутлын тос, өргөст хэмх зэргийн үнэ 0.1-58.6 хувиар өссөн байгаа юм.

Харин өмнөх оны мөн үетэй харьцуулахад гурван нэрийн бараа үйлчилгээний үнэ буурч, 126 нэрийн бараа үйлчилгээний үнэ тариф өсч, 109 нэр төрлийн бүтээгдэхүүний үнэ тогтвортой байна. Үүнд өнгөрсөн оны мөн үеэс төмс, түлшний мод, тараг зэргийн үнэ 4.3-7.0 хувиар буурч, чүдэнз, лууван, цагаан будаа, амтат чинжүү, бензин А-80, бензин А-92, дизель түлш, сонгино үхрийн мах, зайрмаг, тахианы мах, ундаа, шар алим, хатуу чихэр, сүү савласан, шар айраг, гурил, чипс, далайн байцай, хорхой ааруул, алаг салат, цэвэр ус, дарс, байхуу цай, зөөлөн чихэр, ямааны мах, улаан лооль, өөхөн тос, манжин, ёотон мөн хот хоорондын тээврийн хөлс, хот доторх таксины хөлс, гэрийн гадуур бүрээс, парацетамол, сирочкан цамц, хавар намрын куртка, эрээн даавуу, даавуун цамц, нийтийн халуун ус, хүүхдийн жинсэн өмд зэрэг барааны үнэ 0.1 хувиас 2.3 дахин ихээр нэмэгдсэн тухай мэдээллийг аймгийн Статистикийн хэлтсээс мэдээллээ.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ


Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих IREPORT.MN © 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.