Сагсан бөмбөгийн үндэсний шигшээ багт дуудагдсан тамирчдаа зарлалаа


Шинэбат
3-р сарын 10
13 цаг 50 минут

 

Олон улсын сагсан бөмбөгийн холбоо /ФИБА/-ноос энэ онд зохион байгуулах Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатанд оролцох эрхийн тэмцээн, БНХАУ-ын Ханжоу хотод болох Азийн наадмын тэмцээнүүдэд Монголын үндэсний шигшээ багийн тамирчид өрсөлдөнө.

Иймд шигшээ багийн өргөтгөсөн бүрэлдэхүүнийг албан ёсоор зарлахын зэрэгцээ Дээд лигийн Плэй-оффын хоёр дахь шатанд өрсөлдөж буй багуудын дасгалжуулагч нар шигшээгийн дасгалжуулагчийн багт шууд уригдаж байгаа юм.

Өргөтгөсөн шигшээ багт дуудагдсан бүх тоглогч нэгдсэн бэлтгэлдээ хамрагдах бөгөөд эндээс шигшээ багийг эцсийн байдлаар бүрдүүлэх юм байна. АНУ-аас Энхийн-Од, Дөлгөөн. Тайваниас Баясгалан, Саруул-Эрдэнэ, Сугар-Очир тэргүүтэй хилийн чанадад тоглож буй тоглогчид нэмэгдэх боломж нээлттэй байгаа аж.

Шигшээ багийн өргөтгөсөн бүрэлдэхүүнд багтсан тамирчдыг танилцуулж байна.

 

 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ


Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих IREPORT.MN © 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.