Сагсан бөмбөгийн дээд лигийн тэргүүн тоглогчоор Б.Билгүүн тодорлоо


Admin
3-р сарын 10
8 цаг 00 минут
2021-2022 оны “Монголын сагсан бөмбөгийн Дээд Лиг”-ийн тэмцээн өндөрлөх дөхсөнтэй холбоотойгоор Монголын сагсан бөмбөгийн нэгдсэн “Янзтай” дээд лигийн комиссар Б.Ялалт мэдээлэл хийв. Энэ үеэр энэ жилийн тэмцээний шилдгүүдээс зарласан юм. Тэрбээр “Тэргүүн тоглогчийг улирал болон плей-оффын тоглолтоор нь тодруулсан бол финалын тэргүүн тоглогчийг цор ганц финалын цувралын тоглолтоос тодруулна. Зургаан шагналын эзнийг тодруулахаас өнөөдөр дөрвийг нь танилцуулж байна. Аварга авсан багийн дасгалжуулагч лигийн шилдэг дасгалжуулагч болно” хэмээв.Тодруулбал,
 
• Монголын сагсан бөмбөгийн хамгийн нэр хүндтэй шагнал болох Лигийн Тэргүүн тоглогчоор ОУХМ Б.Билгүүн / SBL Хасын хүлгүүд/
• Энэ улирлын шилдэг хамгаалан тоглогчоор Архангай-Алтан Дорнодын Дайчид багийн төвийн тоглогч О.Энхбаатар,
• Лигийн шилдэг шинэ тоглогчоор Өвөрхангай Тэнүүн Өлзий багийн хамгаалагч О.Ууганбаяр,
• Шилдэг зургаа дахь тоглогчоор Алдар Танан Гарьд багийн довтлогч ОУХМ Б.Мөнхболд нар тус тус тодорчээ.


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ


Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих IREPORT.MN © 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.