Пара цаначид 18, 19-р байрт орлоо


Admin
3-р сарын 9
16 цаг 00 минут
“Бээжин-2022” паралимпын наадмын эрэгтэйчүүдийн цанын спринт уралдаан өнөөдөр боллоо. Энэ төрөлд 25 тамирчин хурд сорьсноос Германы М.Майер хамгийн шилдэг цагийг үзүүлж, 2:43.67 минутын амжилтаар урьдчилсан шатыг тэргүүлсэн.
 
Харин манай тамирчин Б.Ганболд 3:05.39 амжилтаар 18, Ц.Дашдорж 3:07.32 минутын амжилтаар 19-р байрт тус тус орлоо.
 
Эхний 12 байрт шалгарсан тамирчид цааш шалгарч, медалийн төлөө уралдахаар болов. Манай хоёр цаначны хувьд гуравдугаар сарын 12-нд 12.5 км-ийн уралдаанд хурд сорино гэж Монголын Үндэсний Олимпын Хорооноос мэдээллээ.


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ


Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих IREPORT.MN © 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.