Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокуророос яллагдагч Бэрэн группийн захирал Б.Мөнхтөрийг сулалаа.
Тодруулбал,
3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дэх хэсэг /Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж их хэмжээний хохирол учруулсан/ , Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт /Гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, эзэмшсэн, ашигласан/ тус тус заасан гэмт хэрэгт яллагдагчаар татаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан үндэслэлээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг сунгах санал ирүүлснийг хүлээн авчээ.
2022 оны 03 дугаар сарын 14-ний өдөр хянан хэлэлцэв. Шүүх хэрэгт цугларсан баримт, шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан талуудын тайлбартай танилцахад Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 110-я дугаартай шүүгчийн захирамжид заасан баримт, мэдээлэл авагдаагүй байна гэж үзсэн.
Иймд прокурорын Б.Мөнхтөрийг яллагдагчаар цагдан хорих үндсэн хугацаа болон үргэлжлүүлэн яллагдагчаар цагдан хорих хугацааг сунгах талаар саналыг хүлээн авахаас татгалзаж түүнийг 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрөөс эхлэн суллахаар шийдвэрлэв.
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар
Сэтгэгдэл бичих