ФОТО: Дэлхийн хамгийн том жигүүртэн "АН-225 Мрия"


Шинэбат
2-р сарын 20
10 цаг 18 минут

Бид уншигч та бүхэнд энэ цагийн технологийн ололтуудыг харуулсан дэлхийн хамгийн шилдэг техникүүдийг цувралаар танилцуулж байгаа. Энэ удаад дэлхийн хамгийн том жигүүрт хөлөг "АН-225 Мрия" нисэх онгоцны талаар товч мэдээллийг бэлтгэлээ.

Хуучнаар ЗХУ-ын үед тус онгоцыг 1984-1988 онд Киевийн Механик үйлдвэрт зохион бүтээсэн бөгөөд анхны нислэгээ 1988 оны 12 дугаар сарын 21-нд хийжээ. Энэ нисэх онгоцыг "АН-124" онгоцон дээр суурилан бүтээсэн гэх бөгөөд зургаан турбо хөдөлгүүртэй. "АН-225 Мрия" нь өдгөө ч дэлхийн хамгийн том бөгөөд хамгийн их ачааг тээвэрлэдэг гэдэг байр сууриа хадгалсаар байна.

Бүтээгдсэн он: 1984-1988 он

Харьяалал: Украин улс

Оператор: Антонов Эйрлайнс

Нэршил: АН-225 Мрия

Үндсэн жин: 285 тонн

Даац: 250 тонн

Урт: 84 метр

Өндөр: 18 метр

Далавчны урт: 88.4 метр

Нислэгийн зай: 15 400 км /буулгүйгээр/, дүүрэн ачаатай үед 4 000 км

Хурд: 850 км/цаг

Нислэгийн алслалт: 12 000 метр

"АН-225 Мрия" нь хүч чадал, хэмжээ зэргээрээ хэн бүхэнд үнэхээр  гайхалтай сэтгэгдэл төрүүлдэг. ЗХУ задран унасны дараа тус онгоц Украины өмч болж, Антонов Эйрлайнс компанийн мэдэлд UR-82060 дугаартайгаар нислэг үйлдэж байгаа аж. Харин тухайн үед тус загварын хоёр дахийг бүтээхээр төлөвлөж байсан ч хэрэгжиж чадаагүй юм.

Шинэ мэдээ



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ


Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих IREPORT.MN © 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.