ФОТО: Өнөөдөр Их жанжин Д.Сүхбаатарын мэндэлсэн өдөр


Шинэбат
2-р сарын 2
8 цаг 36 минут

Цагаан дээлт Дамдины хүү жанжин Сүхбаатар 1893.02.02-ны өдөр Нийслэл хүрээний дагуул Маймаа хотод буюу одоогийн Улаанбаатар хотын Амгалан орчим төржээ.

Багын сэргэлэн цовоо тэрбээр 12 насандаа бичиг үсэгт боловсорч 19 насандаа цэрэгт явж 20 насандаа хэдийн пулемёнт сумангийн дарга болсон байлаа.

1917 онд харийн дайсны эх орныхоо төлөө хэд хэдэн тулаанд эрэлхэгээр оролцож баатар цолоор шагнагдаж явсан ба өндөр нуруулаг болохоор нөхөд Гоймон баатар хэмээн дууддаг байв. Цэрэгт байхдаа Нэмэндэйн охин Янжинтай гэр бүл болсон ба хожим эхнэр нь нөхрөөрөө овоглон Янжмаа нэртэй болжээ.

1918 оноос Нийслэл хүрээний монгол хэвлэлийн хороонд үсэг өрөгчөөр ажиллах болсноор дотоодын засаг төрийн байдалтай ойртон танилцах болж, хамт ажилладаг оросуудаас ертөнц дахины тухай, оросын хувьсгалын үйл хэргийн үнэн учрыг ухааран тэдэнтэй нягт хамтран ажиллах болжээ.

Тэрээр хувьсгалт нууц бүлгэмийн санаачлагчдын нэг бөгөөд 1920 он 6 сард Хүрээний болон Консулын хоёр бүлгэм нэгдэхэд идэвхтэй оролцсон ба түүний шаргуу шаардлагаар мөрдөж явах тангарагийн бичиг боловсруулж бүгд тангараг өргөж байжээ.

1920 онд эцгийн бие муу байсныг үл харгалзан Зөвлөлт Орос улсаас тусламж гуйхаар явсан боловч эхний оролдлого нь бүтэлгүйтэн дараагийн явалтаараа сая нэг зорилгоо биелүүлж явж.

1920 -1921 оны өвөл Нийслэл хүрээг оросын цагаантан барон Унгерн эзэлснээр Монгол орон гамин цагаантны хөлд нэрвэгдэв. Улмаар 1921 оны 2 сард болсон хувьсгалчдын зөвлөлгөөнөөр ардын журамт цэргийг байгуулахаар тогтож  Сүхбаатарыг журамт цэргийн жанжинаар томилсон байна.

Ингээд түүний гарамгай удирдлаган дор 3 сарын 18 нд  Хиагт хотыг гамин цэргээс чөлөөлж цаашлан 1921оны 7 сард Ардын журамт цэрэг болон улаан армийн ангиуд Нийслэл хүрээнд орж ирснээр Ардын засаг байгуулагдан шинэ засгийн цэргийн яамны тэргүүн сайд бүх цэргийн жанжнаар Д.Сүхбаатар томилогджээ.

1922 онд Сэцэн хан аймгийн Ёст бээс Доржжавын хошууны хүн ам, малын тоог тодорхойлсон бүртгэл Сүхбаатар адуу 11, үхэр 10, хонь 10 гэж тоолуулсан байдаг.  

Цэргийн гарамгай удирдагч Д.Сүхбаатар 1923.02.20-нд гучхан настайдаа таалал төгссөн бөгөөд түүний үхлийг өвчнөөр, мөн хорлогдсон хэмээн янз бүрээр ярьдаг ч аль нь батлагдсангүй өдий хүрчээ.

Шинэ мэдээ



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



202.9.41.11Иргэн   • 2022, 2 сарын 3. 12 цаг 50 минут

Харийн турэмгийлэл, гамингийн цэргийг эх нутгаасаан хөөн гаргаж Ар Монголын ариун голомтыг авч үлдсэн сүүлчийн монгол баатар, агуу удирдагч ардын журамт цэргийн жанжиныг Монголын ард түмэн үеийн үед алдаршуулж, хойч үедээ алдар гавьяаг нь мөнхжүүлж байх ёстой. Өхөөгийн оргоо бусгаа, үнэн мөн, шудрага үнэнийг ялгах ухаангүй болсон оргоо бусгаа хэврэг арчаагүй төр засгийн үед энэ хүү ард түмний агуу удирдагчийн гавьяаг бүү л булингартуулаасай даа.



Шинэ мэдээ


Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих IREPORT.MN © 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.