Түүхэн товчоон: "Баргужин төхөм"


Admin
1-р сарын 30
7 цаг 40 минут
        XII зуунд Ойн иргэд, Баргуд, Хорь түмэд зэрэг монгол угсааны аймгуудын нутаглаж байсан Хөвсгөл нуур, Байгал нуур орчмын газар нутаг.

Монголын нууц товчоон”-д тэмдэглэснээр Баргужин төхөмийг Баргудай мэргэн захирч байсан бөгөөд түүний охин Баргужин гуагаас төрсөн Алунгоо нь Чингис хааны дээд удам болно. Алунгоогийн ахмад хөвгүүн Буха Хатигаас Хатагин аймаг, дунд хөвгүүн Бухату Салжиугаас Салжиуд аймаг тус тус салбарлан гарсан бөгөөд эдгээр аймгууд Их Монгол улсын бүрэлдэхүүнд орж байв.

XIII зууны үед ойн иргэд, Хорьтүмэд, Баргуд нар Их Монгол улсын бүрэлдэхүүнд орж Урианхай мянганы нэгэн болж явжээ. Чингис хааны аян дайны үед Баргуд нар цэргийн ар талын эд барааг хариуцан харуулын цэргийн албыг хааж байжээ. Баргудын хэл аялгуу нь буриадтай нэлээд төстэй юм. Овгийн дэг журмыг нарийн баримтлан сахиж, ахмадыг хүндэтгэн, овог дотроо гэр бүл болохыг хориглож, ах дүүсээр хотлох, нагац талаа дээдлэх зэрэг нь ураг барилдах, цагаан сарыг тэмдэглэх, нүүдлийн зан үйлд тод тусгагдан үлджээ. (Ц.Энхчимэг)

Үндсэн мэдээлэл:

Адил утгатай үг Ойн иргэн
Салбар, чиглэл түүх
Угсаа монгол
Бүс нутаг Монгол улс
Салаа салбарууд Хатагин, Салжиуд

 

Эх сурвалж: ШУА-ийн Түүх, Угсаатны зүйн хүрээлэн    



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ


Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих IREPORT.MN © 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.