Үр дүн

Л.Энх-Амгалан: Тэр багшийг өрөвдөөд байх шаардлага байхгүй. Том гашуун сургамж болох ёстой2022, 3 сар 17. 15:29

Нийслэлийн 97 дугаар сургуулийн хоёрдугаар ангийн сурагч багшдаа зодуулсан талаар хүүхдийн ээж цахим хуудсандаа бичсэн. Энэ хэрэгтэй холбоотойгоор тус сургуулийн Ёс зүйн зөвлөл хуралдаж Л.Цэрэнбадам багшийг ажлаас нь чөлөөлөх шийдвэрийг гаргасан юм. 

Л.Энх-Амгалан: Сурагчийн гар дээрх улайлт багшийн цохилтоос үүссэн үү гэдгийг хуулийн байгууллага тогтооно2022, 3 сар 17. 13:43

Нийслэлийн 97 дугаар сургуулийн хоёрдугаар ангийн сурагч багшдаа зодуулсан талаар хүүхдийн ээж цахим хуудсандаа бичсэн. Энэ хэрэгтэй холбоотойгоор тус сургуулийн Ёс зүйн зөвлөл хуралдаж Л.Цэрэнбадам багшийг ажлаас нь чөлөөлөх шийдвэрийг гаргасан юм. Сургуулийн захиргааны зүгээс тухайн багш өөрөө өргөдөл өгсөн гэх мэдээллийг олон нийтэд өгсөн

Өнөөдөр болох үйл явдлууд2022, 3 сар 17. 7:27

Гуравдугаар сарын 18-нд болох үйл явдлын тойм: 9.00 цагт “Blue Sky” зочид буудалд “Хүнээ дээдэлж-Хамтдаа хөгжье” зөвлөлдөх уулзалт болно. 9.30 цагт “Blue Sky” зочид буудалд  "Түгжрэлийн шийдэл" хэлэлцүүлэг болно. 9.00 цагт “Туушин” зочид буудалд “Цахим хөгжлийн хурдасгуур” форум болно. 10.00 цагт Төрийн ордонд УИХ-ын чуулган хуралдана. 10.00 цагт СТӨ-нд ХЗДХЯ-наас Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулга, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг танилцуулах хэлэлцүүлэг зохион байгуулна. Утас: 91907777 11.00 цагт Ардчиллын өргөөнд АН-ын “4/11 Мэдээллийн цаг” болно. 14.00 цагт Сүхбаатарын талбайд Төрийн үйлчилгээний албан хаагчид жагсаал зохион байгуулна

Л.Энх-Амгалан: Хүүхэд заавал онц сурах албагүй, гоё бичих ч албагүй. Тэглээ гээд багш гар хүрч бүр болохгүй2022, 3 сар 16. 18:40

Хүүхэд бүртэй харьцаж, хүүхэд бүрт хүрч ажилладаг багш нар маань зарим үед бухимдах, стрессдэх тохиолдол гардгийг үгүйсгэхгүй. Хүүхэд бүрийн сурах арга барил, ой тогтоолт, чадвар өөр өөр

Л.Энх-Амгалан сайдын биед халдсан иргэнийг өршөөлд хамруулжээ2022, 3 сар 16. 15:40

Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалангийн биед халдсан иргэн Д.Совдод холбогдох эрүүгийн хэргийг гуравдугаар сарын 15-нд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хянан хэлэлцэж шийдвэрлэсэн байна.

Хийхээсээ хэлж ярих нь илүү сайд2022, 3 сар 12. 9:43

Боловсролын салбар, ерөнхий боловсролын сургууль хоёр жил хатуу хөл хорионы дэглэмд байв. Хорионы үеийн сайдаар УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан ажилласан

Хөгжлийн банкийг “дарга нарын банк” болгох хуулийг санаачлагчдын өнөр өтгөн багт Д.Хаянхярваа,  Б.Ундармаа нар багтаж байжээ2022, 2 сар 25. 7:00

Хөгжлийн банкийг “дарга нарын банк” болгох хуулийн төслийг санаачлагчдын өнөр өтгөн багт Д.Хаянхяваа,  Б.Ундармаа нар багтаж байжээ Хөгжлийн банк өөрийн гэсэн хуультай гэдгээрээ ялгардаг. Харин энэ хуулинд нь хамгийн том өөрчлөлт оруулж шинэчлэн найруулж баталсан нь 2017 оны хоёрдугаар сарын явдал

Сэтгэл зүйчийн өрөөг ЕБС бүрд байгуулахад дэмжлэг үзүүлэхийг Туркийн Элчин сайдаас хүслээ2022, 2 сар 22. 14:27

Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Зафер Атешийг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан хүлээн авч уулзлаа. “Дээд боловсролын салбарт хамтран ажиллах тухай" Монгол Улсын Боловсрол, шинжлэх ухааны яам, Бүгд Найрамдах Турк Улсын Дээд боловсролын зөвлөл хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг байгуулсан. Энэхүү санамж бичгийн дүнд дээд боловсролын салбарт ахицтай үр дүн гарна гэдэгт итгэлтэй байгаагаа Боловсрол, шинжлэх ухааны сайд илэрхийллээ. Турк Улсын Засгийн газрын тэтгэлгээр жил бүр Монгол Улсаас оюутан суралцдаг

“Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлгийн бэлтгэл хөтөлбөрт суралцагсдад захиа, даалгавар гардууллаа2022, 2 сар 17. 20:23

Монгол Улсын иргэний дэлхийд өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, хүүхэд, залуучуудын суралцах тэгш боломжийг хангах, дэлхийн шилдэг их, дээд сургуульд суралцахад дэмжлэг үзүүлэх зорилгоор Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлиг гаргасан. Энэ дагуу Монгол Улсын Засгийн газар 2021 оны 275 дугаар тогтоолоор “Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлэг олгох журам” баталсан юм

Л.Энх-Амгалан: Боловсролын салбарт улстөржсөн, мэргэжлийн бус томилгоо гамшгийн хэмжээнд хүрсэн2022, 2 сар 14. 7:50

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалантай ярилцлаа.

БСШУЯ: Ковидын үеийн сургалтын хоцрогдлыг нэн түрүүнд арилгана2022, 2 сар 13. 11:32

Монгол улсад мэргэжлийн боловсролын байгууллагын суурь 1920-1930 оны хооронд тавигдсан гэж үздэг. Өнөөдөр 75 сургалтын байгууллагад 4060 багш ажилтан ажиллаж, 40165 хүн суралцаж байна

"PISA" бол сурагчид олж авсан мэдлэг, чадвараа амьдралд хэрэглэх ур чадварыг шалгадаг2022, 2 сар 9. 16:30

"PISA" бол дэлхийн улс орнуудын 15 настай хүүхдийн унших ойлгох чадвар, математикийн суурь чадвар, сэтгэн бодох чадвар буюу танхимаар авсан мэдлэгээ амьдралд хэрэглэх чадварыг үнэлдэг. "PISA"-г 2000 оноос эхлэн зохион байгуулж байна.   Манай улс "PISA" 2021 олон улсын судалгаанд дөрөвдүгээр сард хамрагдахаар бэлтгэл хангаж байна

"Гурван настай хүүхдүүдийн 60 хувийг цэцэрлэгт хамруулна"2022, 2 сар 8. 11:20

Боловсрол, шинжлэх ухааны яамнаас 2021-2022 оны II улирлын хичээлийг эхлүүлэх бэлтгэл ажлын талаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр салбарын сайд 2-3 настай хүүхдүүдийн цэцэрлэгт хамрагдалтын талаар дараах мэдээлэл өглөө.  БШУ-ны сайд Л.Энх-Амгалан "Энэ сарын 14-нөөс 2,3 настай хүүхдүүдийг цэцэрлэгт хамруулна

"Сурагчид танхимаар авах ёстой мэдлэг чадварынхаа 50 орчим хувийг л эзэмшиж байна"2022, 2 сар 8. 11:16

Боловсрол, шинжлэх ухааны яамнаас сурагчдын хаврын улирлын хичээл эхлэх гэж байгаатай холбогдуулан мэдээлэл хийж байна. Энэ үеэр БШУ-ны сайд Л.Энх-Амгалан цэцэрлэгийн үйл ажиллагааны талаар "Суралцагчдын мэдлэг чадварт маш их хоцрогдол үүссэн байна

Л.Энх-Амгалан: Хоёр насандаа бүртгэлээс хасагдсан хүүхдүүдийг шинээр бүртгэнэ2022, 2 сар 8. 11:11

БШУ-ны сайд Л.Энх-Амгалан дараах мэдээллийг өглөө. Тэрбээр “Гурван настай хүүхдүүдийг хоёрдугаар сарын 14-нөөс цэцэрлэгт авна. Хоёр насандаа бүртгэлээс хасагдсан хүүхдүүдийг шинээр бүртгэнэ

"Судалгаагаар сурагчдын 76 хувь нь сэтгэл санааны зовнилтой байна"2022, 2 сар 5. 10:21

ШАЛТГААН №1 Цар тахлын хоригийг боловсролын салбарт дахин үргэлжлүүлбэл хүн төрөлхтний нэгэн үе ирээдүйд амьдралын чанар, хүртээмж, орлогоороо бусад үеийнхнээс хоцрох эрсдэл үүссэнийг Дэлхийн банкны 12 сард хэвлүүлсэн тайланд дурдсан. ШАЛТГААН №2 Бага ангийн хүүхдүүдийн анхаарал бага төвлөрч, бие даан ажиллах чадвар төлөвшөөгүй учраас хүүхэд гэрийн орчинд тогтож хичээл хийхэд хүндрэлтэй. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн хөгжлийн түвшин хоорондоо ялгаатай учраас энэ бүхнийг дан ганц теле хичээлээр шийдэх гэж оролдох нь тохиромжгүй. ШАЛТГААН №3 Хүүхдийн амьдарч буй орчин, байршил, гэр бүлийн нийгэм, эдийн засгийн байдал, амьдрах хэв шинжээс хамааран зайн болон цахим хичээлийн хүртээмж, чанар харилцан адилгүй байна

Эцэг эхчүүд Enkh-Amgalan@edu.mn и-мэйл хаяг руу санал хүсэлт илгээх боломжтой2022, 2 сар 1. 10:27

Боловсролын салбар 2022 оныг "Ёс зүйн жил" болгон зарласантай холбогдуулан сайдад и-мэйл илгээх аяныг эхлүүлжээ. Захидлыг Enkh-Amgalan@edu.mn и-мэйл хаягаар өнөөдрөөс эхлэн 14 хоногийн турш хүлээн авна

ҮББХ: Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ2022, 1 сар 29. 16:18

Улсын Их Хурлын Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн (2022.01.29) хуралдаан 12 цаг 40 минутад гишүүдийн ирц бүрдсэнээр эхэллээ. Хуралдааны эхэнд Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Засгийн газар, Улсын онцгой комисс болон мэргэжлийн байгууллагуудаас “Ковид-19” цар тахлын онцгой нөхцөл байдалтай холбогдуулан гаргасан зөвлөмж, шийдвэрийг баримтлан Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасан цахим хуралдааны дэгийн дагуу байнгын хорооны хуралдаанд гишүүд танхим болон цахим хэлбэрээр оролцож байгааг Байнгын хорооны дарга Б.Чойжилсүрэн танилцуулав. Хуралдаанаар Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд болон бусад дагалдах хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг явууллаа. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1-д “Төсвийн болон бусад Байнгын хороо, Төсвийн зарлагын хяналтын дэд хороо эрхлэх асуудлынхаа хүрээнд, нам, эвслийн бүлэг төсвийн төслийг хэлэлцэнэ” гэж, 70.2-т “Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн төсвийн төслийн танилцуулгыг, Монгол Улсын Ерөнхий аудитор төсвийн төслийн талаарх аудитын дүгнэлтийг Байнгын болон дэд хороо, нам, эвслийн бүлгийн хуралдаанд танилцуулна” гэж, мөн хуулийн 33 дугаар зүйлийн 33.2-т “Засгийн газраас санаачилсан хуулийн төслийн танилцуулгыг Ерөнхий сайд, эсхүл тухайн асуудлыг эрхэлсэн Засгийн газрын гишүүн, тухайн Засгийн газрын гишүүн түр эзгүй байгаа бол түүнийг орлож байгаа Засгийн газрын гишүүн хийнэ “ гэж, 33.4-т “Энэ хуулийн 33.1, 33.2, 33.3-т заасан этгээд хуулийн төслийн хэлэлцүүлгийн бүх үе шатанд оролцох үүрэгтэй” гэж тус тус заасны дагуу хуулийн төслийн танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан хийв. Монгол Улсын Засгийн газраас Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд болон бусад дагалдах хуулийн төслүүдийг 2022 оны нэгдүгээр сарын 28-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн. Коронавируст халдварт цар тахлын нөлөөгөөр дэлхий нийт сүүлийн хоёр жилийн хугацаанд эрүүл мэнд, нийгэм, эдийн засгийн хүндхэн сорилтуудтай нүүр тулж байна. Манай улсын хувьд ч эдийн засгийн хүндхэн нөхцөл байдлыг туулж байгаа хэдий ч Монгол Улсын Засгийн газар санхүү, төсвийн бүхий л боломжит нөөцөө дайчилж иргэдийнхээ эрүүл мэнд, орлогыг хамгаалах, аж ахуйн нэгжүүдээ дэмжих, эдийн засгаа сэргээх нийт 6.9 их наяд төгрөгтэй тэнцэх хэмжээний арга хэмжээг цогцоор нь авч хэрэгжүүллээ. Монгол Улсын Ерөнхийлөгчөөс ахмад настны тэтгэврийг нэмэгдүүлэхэд чиглэсэн тодорхой шийдлийг дотоод нөөц бололцоогоо дайчлан яаралтай боловсруулж, үе шаттай авч хэрэгжүүлэн ажиллахыг Монгол Улсын Засгийн газарт чиглэл болгосонтой холбогдуулан Төсвийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.4-д заасны дагуу төсвийн тодотголын төслийг боловсрууллаа. Тэтгэвэр нэмэгдүүлэхдээ нэгдсэн төсвийн нийт алдагдлын хэмжээг өөрчлөхгүйгээр төсвийн ерөнхийлөн захирагч нарын төсөв  хооронд зохицуулалт хийх замаар улсын төсвийн зарлагыг бууруулах, мөн дүнгээр нийгмийн даатгалын тэтгэврийн сангийн төсвийг нэмэгдүүлэх замаар шийдвэрлэхээр төлөвлөсөн гэдгийг Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан танилцуулгадаа дурдав. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал, Ц.Туваан, Ж.Бат-Эрдэнэ, Б.Чойжилсүрэн нар төсвийн тодотголын эх үүсвэрийг хэрхэн шийдсэн, ойрын гурван жилд нийгмийн даатгалын санд үүсэх ачааллыг тооцсон эсэх, төсвийн ерөнхийлөн захирагч нарын төсөв хооронд хийсэн зохицуулалтаас үүдэн ирэх жилд гарах эдийн засгийн эрсдэлийн талаар асууж тодрууллаа. Төсвийн тодотголын тухай хуулийн төсөлд тусгаснаар нийт 637 тэрбум төгрөгийн тэтгэврийн нэмэгдлийн төсвийн зохицуулалтыг хийнэ

НББХ: Монгол Улсын 2022 оны төсөв, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ2022, 1 сар 29. 16:00

Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаан өнөөдөр (2022.01.29) 52.6 хувийн ирцтэйгээр эхэлж, гишүүд танхимаар болон цахимаар оролцлоо. Хуралдааныг Улсын Их Хурлын гишүүн С.Чинзориг даргалж, Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ. Хууль санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан танилцуулав. Коронавируст халдварт цар тахлын нөлөөгөөр дэлхий нийт сүүлийн хоёр жилийн хугацаанд эрүүл мэнд, нийгэм, эдийн засгийн хүндхэн сорилтуудтай нүүр тулж байна.  Манай улсын хувьд ч эдийн засгийн хүндхэн нөхцөл байдлыг туулж байгаа хэдий ч Монгол Улсын Засгийн газар санхүү, төсвийн бүхий л боломжит нөөцөө дайчилж иргэдийнхээ эрүүл мэнд, орлогыг хамгаалах, аж ахуйн нэгжүүдээ дэмжих, эдийн засгаа сэргээх нийт 6.9 их наяд төгрөгтэй тэнцэх хэмжээний арга хэмжээг цогцоор нь авч хэрэгжүүлсэн байна. Зорилтот хүн амыг бүрэн вакцинжуулж, “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-г хэрэгжүүлж ажлын байрыг хадгалах, бизнесийг дэмжих бодлогын үр дүн 2021 оны төсвийн гүйцэтгэлд эергээр нөлөөллөө. Монгол Улсын Ерөнхийлөгчөөс ахмад настны тэтгэврийг нэмэгдүүлэхэд чиглэсэн тодорхой шийдлийг дотоод нөөц бололцоогоо дайчлан яаралтай боловсруулж, үе шаттай авч хэрэгжүүлэн ажиллахыг Монгол Улсын Засгийн газарт чиглэл болгосонтой холбогдуулан Төсвийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.4-д заасны дагуу төсвийн тодотголын төслийг боловсрууллаа хэмээн сайд танилцуулав. Төсвийн тодотголыг хэрэгжүүлэхэд тэтгэвэр нэмэгдүүлэх эх үүсвэр  мөнгөн хөрөнгийн хувьд боломжтой боловч нэгдсэн төсвийн алдагдлын хэмжээг Төсвийн тогтвортой байдлын тухай хууль болон Монгол Улсын нэгдсэн төсвийн 2022 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2023-2024 оны төсвийн төсөөллийн тухай хуульд заасан хэмжээнд барих шаардлагатай тул нэгдсэн төсвийн нийт алдагдлын хэмжээг өөрчлөхгүйгээр төсвийн ерөнхийлөн захирагч нарын төсөв  хооронд зохицуулалт хийх замаар улсын төсвийн зарлагыг бууруулах, мөн дүнгээр нийгмийн даатгалын  тэтгэврийн сангийн төсвийг нэмэгдүүлэх  замаар шийдвэрлэхээр төлөвлөлөө гэв. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн С.Одонтуяа, Ц.Туваан нар асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн. Гишүүд яг хэдэн тэрбум төгрөг аль төсөв дээр тавигдаж байна вэ


Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих IREPORT.MN © 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.