Үр дүн

Л.Энх-Амгалан: Тэр багшийг өрөвдөөд байх шаардлага байхгүй. Том гашуун сургамж болох ёстой2022, 3 сар 17. 15:29

Нийслэлийн 97 дугаар сургуулийн хоёрдугаар ангийн сурагч багшдаа зодуулсан талаар хүүхдийн ээж цахим хуудсандаа бичсэн. Энэ хэрэгтэй холбоотойгоор тус сургуулийн Ёс зүйн зөвлөл хуралдаж Л.Цэрэнбадам багшийг ажлаас нь чөлөөлөх шийдвэрийг гаргасан юм. 

Сургуулийн спорт заалны стандартгүй 100 жилийг үдлээ2022, 3 сар 17. 7:20

 Бие бялдар, сэтгэл зүйн хувьд эрүүл, чийрэг иргэн спорт заалнаас л “төрдөг” гэсэн үг бий. Харин манайд биеийн тамирын хичээлийн үр дүн тааруу байгаагийн улмаас бие бялдарын хөгжил сул, өвчинд өртөмтгий хүүхдүүд ихэссээр байна

Л.Энх-Амгалан: Хүүхэд заавал онц сурах албагүй, гоё бичих ч албагүй. Тэглээ гээд багш гар хүрч бүр болохгүй2022, 3 сар 16. 18:40

Хүүхэд бүртэй харьцаж, хүүхэд бүрт хүрч ажилладаг багш нар маань зарим үед бухимдах, стрессдэх тохиолдол гардгийг үгүйсгэхгүй. Хүүхэд бүрийн сурах арга барил, ой тогтоолт, чадвар өөр өөр

Ё.Баатарбилэг: "Соёлын төв хэрэггүй" гэгдээд байгаа хөдөө, сумдад Монгол улсын иргэд л ажиллаж, амьдарч байгаа юм шүү дээ2022, 3 сар 16. 18:00

УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэгтэй ярилцлаа. -Намрын чуулганы завсарлагаанаар та тойрогтоо багагүй хугацаанд ажиллах шиг боллоо. Тойрогтоо ямар ажил хийж, хэрэгжүүлж байна гэдгээс ярилцлагаа эхэлье? -УИХ-ын гишүүний ажлын үндсэн чиг үүрэг нь хууль тогтоох, хуулийн хэрэгжилтэд хяналт тавих байдаг

Л.Энх-Амгалан сайдын биед халдсан иргэнийг өршөөлд хамруулжээ2022, 3 сар 16. 15:40

Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалангийн биед халдсан иргэн Д.Совдод холбогдох эрүүгийн хэргийг гуравдугаар сарын 15-нд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хянан хэлэлцэж шийдвэрлэсэн байна.

Өнөөдөр болох үйл явдлууд2022, 3 сар 16. 7:10

 Гуравдугаар сарын 15-нд болох үйл явдлын тойм: 10.00 цагт Офицеруудын ордны "Соёмбот танхим"-д "Монгол Улсын Батлан хамгаалахын цагаан ном"-ын гурав дахь хэвлэлийн нээлт болно

Г.Занданшатар: Улсын эдийн засаг, ард олныхоо амьжиргааг сэргээх боломж бүхнийг алдалгүй ашиглах шинэ эрмэлзлийн цаг ирж байна2022, 3 сар 15. 11:47

УИХ-ын хаврын чуулган нээлтээ хийж байна. Нээлтээр УИХ-ын дарга Г.Занданшатарын хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.Эрхэм гишүүд ээ,

УИХ: Ажлын хэсгүүдийн хуралдаан болно2022, 3 сар 14. 8:34

Монгол Улсын Их Хурал дахь ажлын хэсгүүдийн өнөөдөр /2022.03.14/ хуралдах хуралдааны тов, хэлэлцэх асуудлын талаарх мэдээллийг та бүхэнд хүргэж ба

Б.Мөнхцэцэг: Технологиос болгоомжлох биш түйвээлт хийх цаг болсон2022, 3 сар 14. 7:00

Ц.МЯГМАРБАЯР   “Зууны мэдээ” сонин салбар, салбарын тэргүүлэгчид, шинийг санаачлагчдыг “Leaderships forum” буландаа урьж, Монгол Улсын хөгжлийн гарц боломжийн талаар ярилцаж тэдний сонирхолтой шийдэл, санаануудыг уншигчиддаа хүргэдэг билээ. Энэ удаагийн зочноор “ГрэйпСити Монгол” компанийн гүйцэтгэх захирал Б.Мөнхцэцэгийг урьж ярилцав.   Суурь бүртгэлийн системийг дотооддоо үйлдвэрлэснээр  хөгжлийг хурдасгасан Блиц Программ хангамжийн инженер Б.Мөнхцэцэг Банк санхүү, төлбөр тооцоо, хөрөнгийн зах зээлийн программ хангамжийн салбарт 20 жил ажилласан туршлагатай. Ажлын туршлага ♦ 2018 - одоо ГрэйпСити Монгол ХХК гүйцэтгэх захирал, ♦ 2013 - 2018 он: ГрэйпСити Монгол ХХК Бизнесийн газрын захирал, ♦ 2010 - 2011 он: Азийн хөгжлийн банкны Transformational Mobile Banking төслийн харилцаа холбооны хууль эрх зүй, хөдөлгөөнт банкны технологийн зөвлөх ♦ 2008 - 2013 он: ГрэйпСити Монгол ХХК Төлбөрийн шийдлийн газрын дарга, ♦ 2006 - 2007 он: Азийн хөгжлийн банкны Capacity Building for Financial sector Reforms төслийн мэдээлэл технологийн зөвлөхийн туслах ♦ 2006 - 2008 он: ГрэйпСити Монгол ХХК саппорт инженер Боловсрол ♦ 2002 - 2006 он: Австрали улсын Сидней хотын Технологийн Их Сургууль, программ хангамжийн бакалавр ♦ 1999 - 2000 он: Турк улсын Измир хот, Анкара Их Сургуулийн хэлний бэлтгэл ♦ 1998 - 1999 он: ШУТИС-ийн эмнэлгийн тоног төхөөрөмжийн инженер ♦ 1988 - 1998 он: Улаанбаатар хотын 23-р дунд сургууль -Монгол Улсын  банкны салбар дахь мэдээллийн технологийн хөгжилд манай компани яах аргагүй түүчээлж ирсэн

Хийхээсээ хэлж ярих нь илүү сайд2022, 3 сар 12. 9:43

Боловсролын салбар, ерөнхий боловсролын сургууль хоёр жил хатуу хөл хорионы дэглэмд байв. Хорионы үеийн сайдаар УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан ажилласан

1:12022, 3 сар 11. 8:50

Хуульзүйн байнгын хорооноос Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаарх хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Энэ үеэр гишүүд хуульчийг заавал бакалаврын түвшингээс эхлэн бэлтгэх ёстой юу, ахисан түвшинд хуульч бэлтгэх боломж бий эсэх талаар хөндөж, эрхзүйгээр суралцагчдад хууль зүйн мэргэжлийн боловсролыг эзэмшүүлэхэд чиглэсэн хичээлийг 90-ээс доошгүй багц цаг судлахыг шаардах, магадлан итгэмжлэл хийх зэрэг зохицуулалт тусгасныг нухацтай ярилцах шаардлагатайг дурдав

Улаанбаатар хот энэ жил 49.66 км дугуйн замыг хоёр багц ажлын хүрээнд хийж гүйцэтгэнэ2022, 3 сар 10. 16:04

Нийслэлийн Замын хөгжлийн газраас нийслэлд өмнөх жил эхлүүлсэн дугуйн замын ажлыг үргэлжлүүлэхээр бэлтгэл ханган ажиллаж байна. Улаанбаатар хот нийтдээ  90 орчим км дугуйн замтай

"Оюутан цэрэг" хөтөлбөрт 1845 оюутан хамрагдах хүсэлтээ илгээжээ2022, 3 сар 10. 14:57

Суралцах хугацаандаа цэргийн алба хаах боломжийг олгох зорилгоор их, дээд сургуулийн оюутнуудад 2014 оноос хэрэгжүүлж эхэлсэн "Оюутан цэрэг" хөтөлбөрт жилд дунджаар 500-1000 орчим оюутан хамрагдаж ирсэн. Анх энэхүү хөтөлбөрт 500 хүрэхгүй оюутныг хамруулж байсан бол 2015 онд 1000 хүргэсэн байдаг.

Биеийн тамирын хичээлийн заал ч үгүй “ЖЭТ” хувийн ЕБС-ийн жилийн төлбөр 19.000.000 төгрөг2022, 3 сар 10. 14:31

"ЖЭТ" ерөнхий боловсролын сургууль Монгол Улсын Боловсролын яаманд харьяалагддаггүй бололтой. Хувийн хэвшлийн тус сургууль стандартын шаардлага хангахгүй орчинд буюу орон сууцны зориулалттай байранд үйл ажиллагаа явуулдаг

Монгол хэл, бичгийн шалгалтыг дөрөвдүгээр сарын 2-нд авна2022, 3 сар 9. 12:27

Их, дээд сургуульд элсэн суралцахаар ЭЕШ-д бүртгүүлсэн шалгуулагч нь Монгол Улсын Засгийн газрын 37-р тогтоолын дагуу эх хэлний боловсролын чанар, хэрэглээ, иргэдийн харилцааны соёл, эх хэлний дархлааны түвшинг сайжруулах зорилготой “Монгол хэл бичгийн шалгалт”-д заавал хамрагдсан байна.   Монгол хэл бичгийн шалгалтыг 2022 оны дөрөвдүгээр сарын 2-ны өдөр зохион байгуулна. Монгол хэл, бичгийн шалгалтын босго оноо 400 байна.   Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэлтэй хамт https://eyesh.eec.mn/ цахим хуудсаар явагдах ба энэ оны төгсөгч /2022 онд ерөнхий боловсролын сургууль төгсөх шалгуулагч/-д автоматаар бүртгэгдэнэ.   Харин өмнөх оны төгсөгч /2022 оноос өмнө ерөнхий боловсролын сургууль төгссөн, коллеж, МСҮТ төгссөн шалгуулагч/-д сонгож бүртгүүлнэ

Цэцэрлэгийн нэмэлт элсэлтээр 26.447 хүүхэд элсжээ2022, 3 сар 7. 13:45

2022 оны 3 дугаар сарын 22-ны өдөр болсон Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний үеэр хоёр жилийн хөл хорионы улмаас хүүхдүүдийн сурах чадвар, хоцрогдол, сургалтын арга барил ямар байгаа, хэрхэн сайжруулах төлөвлөгөөтэй байгааг Хотын дарга тодрууллаа. Нийслэлийн Боловсролын  газрын дарга Ж.Гантулга “Өнгөрсөн долоо хоногт нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн ирц 96.1 хувьтай байлаа. Ерөнхий боловсролын сургуулийн 352 хүүхэд, 306 багш, цэцэрлэгийн 133 хүүхэд, 79 багш халдвар авсан

Нийслэлийн 88 цэцэрлэгт 3575 хүүхдийг нэмэлтээр авна2022, 3 сар 7. 10:40

Нийслэлд цэцэрлэгийн элсэлт, бүртгэлийг хоёрдугаар  сарын 18-наас 24-ний өдрүүдэд Боловсролын Мэдээллийн технологийн төвтэй хамтран parent.edu.mn системээр зохион байгуулсны дараа найман дүүргийн 88 цэцэрлэгт нийт 3575 хүүхдийг элсүүлэх сул орон тоо үлдсэн байна. Тиймээс тэдгээр сул орон тоонд нэмэлтээр хүүхэд авахаар болжээ. Өнгөрсөн сард цэцэрлэгийн бага бүлэгт, мөн цэцэрлэгийн анги танхимын хүрэлцээ, багтаамжийг харгалзан дунд, ахлах, бэлтгэл бүлэгт нэмэлт элсэлт, бүртгэлийг зохион байгуулахдаа 10597 хүүхдийг элсүүлсэн байна

Г.Майцэцэг: Ажлын байр бий болгож, татвар төлж байгаа бүхэн баялаг бүтээгч мөн2022, 3 сар 6. 11:14

“Эксклюзив” брэндийг үүсгэн байгуулагч Г.Майцэцэгтэй ярилцлаа. -Баялаг бүтээгч гэж хэнийг хэлэх вэ? -Товчхондоо оргүй хоосноос биет зүйл бүтээж байгаа бол баялаг бүтээгч мөн. Газар сэндийчиж буй уул уурхайн салбарынхан баялаг бүтээгч биш гэх түгээмэл ойлголт манайд яваад байдаг

Улсын дээд шүүхэд бүртгэлтэй улс төрийн намуудын төлөөлөл оролцсон “Улс төрийн намын эрх зүйн шинэтгэл” хэлэлцүүлэг болов2022, 3 сар 4. 19:30

Ерөнхийлөгчийн Тамгын газар, Улсын Их Хурлын Тамгын газар хамтран өнөөдөр (2022.03.04) “Улс төрийн намын эрх зүйн шинэтгэл” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгууллаа.  Хэлэлцүүлэгт Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар, Улсын Их Хурал дахь Монгол ардын намын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Ганбат,  Улсын Их Хурлын гишүүн Н.Ганибал, Б.Пүрэвдорж,  Ц.Мөнхцэцэг, Ж.Сүхбаатар болон Монгол Улсын Ерөнхийлөгчийн ахлах зөвлөх С.Лүндэг, Хууль зүйн бодлогын зөвлөх А.Бямбажаргал, Шинжлэх ухааны академи, МУИС, Боловсролын их сургуулийн багш, эрдэмтэн судлаачид оролцлоо. Мөн Улсын дээд шүүхэд бүртгэлтэй, үйл ажиллагаа явуулж байгаа намууд болох ИЗНН, Ногоон нам, Монголын хүний төлөө нам, Ард түмний олонхийн засаглал нам, Эх орончдын нэгдсэн нам, Хөгжлийн хөтөлбөрийн нам, Монголын үндэсний ардчилсан нам, Хамуг Монголын хөдөлмөрийн нам, Монголын ардчилсан хөдөлгөөний нам, Гэр хороолол хөгжлийн нам, Миний Монгол нам, Их эв нам, Бүгд найрамдах нам, Монголын социал демократ нам, Эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам, Иргэний хөдөлгөөний нам, Ард түмнээ хайрлая нам, Үнэн ба зөв нам, Зон олны нам, Шударга иргэдийн нэгдсэн эвсэл, Зүй ёс нам, Ардчилал шинэчлэлийн нам, Монголын уламжлалын нэгдсэн нам, Эх орон нам, Монголын либерал нам, Монголын эмэгтэйчүүдийн үндэсний нам, Монгол консерватив нам зэрэг намуудын төлөөлөл оролцсон.  Хэлэлцүүлгийн чиглүүлэгч, Улсын Их Хурлын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Мөнхбат улс төрийн намууд, түүний төлөөллийг цуглуулж санаа, бодлыг сонсож, нээлттэй ярилцахаар энэхүү хэлэлцүүлгийг зохион байгуулж буйг тэмдэглэхийн зэрэгцээ Монгол Улсын Ерөнхийлөгч иргэдийн эвлэлдэн нэгдэх эрхийн нэгдэл болох улс төрийн намын эрх зүйн шинэтгэлд анхаарал хандуулж, парламентад суудалтай намууд болон бусад намууд, эрдэмтэн судлаачид, төрийн байгууллагын төлөөллөөс бүрдсэн Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулах ажлын хэсэг байгуулсан талаар мэдээлэв. Ажлын хэсгийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар ахалсан байна. Хэлэлцүүлгийг нээж Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар болон Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга, Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулах ажлын хэсгийн ахлагч Я.Содбаатар нар үг хэллээ. Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар хэлсэн үгэндээ “Монгол Улсын Их Хурал 2019 оны 11 дүгээр сарын 14-нд Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг баталсан

"Оюутан цэрэг" сургалтад хамрагдах хүсэлт 750 оюутан илгээжээ2022, 3 сар 3. 17:25

"Оюутан цэрэг" сургалтад хамрагдах хүсэлтэй 1-р курсын оюутнуудыг энэ  сарын 10-ыг хүртэл "e-mongolia" платформоор бүртгэнэ.


Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих IREPORT.MN © 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.