Л.Энх-Амгалан: Тэр багшийг өрөвдөөд байх шаардлага байхгүй. Том гашуун сургамж болох ёстой


3-р сарын 17
15 цаг 29 минут

Нийслэлийн 97 дугаар сургуулийн хоёрдугаар ангийн сурагч багшдаа зодуулсан талаар хүүхдийн ээж цахим хуудсандаа бичсэн. Энэ хэрэгтэй холбоотойгоор тус сургуулийн Ёс зүйн зөвлөл хуралдаж Л.Цэрэнбадам багшийг ажлаас нь чөлөөлөх шийдвэрийг гаргасан юм. 

Тухайн багшийг өчигдөр /2022.03.16/ тус сургуулийн зүгээс ажлаас нь чөлөөлсөн бөгөөд эл асуудалд Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан

"Би бичлэгийг нь үзсэн. Үнэхээр хүүхэд зодсон. Зодох зодохдоо хүнд хэлбэрээр зодсон бичлэг байгаа юм билээ. Тиймээс сургуулийнх нь Ёс зүйн зөвлөл нь хуралдаж, тухайн багшийг ажлаас нь чөлөөлөх шийдвэрийг гаргасан л гэж харж байна. Тэр багшийг өрөвдөөд байх шаардлага байхгүй. Цаашдаа ч гэсэн том гашуун сургамж болох ёстой" гэв.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



202.9.46.134Зочин   • 2022, 3 сарын 17. 18 цаг 15 минут

Тэгвэл анги дүүргэлт хүүхдийн тоогоо багасгаж хамран сургах тойрогоо барьж ажиллаачээ.Багш нар зүтгэж чармайж хичээсэн нь буруу болох цаг иржээ.Өмгөөлөх хамгаалах хүнгүй багш нар хуурамч тэгс ингэсхийгээд ажиллах нь зөв үү

66.181.180.140Зочин   • 2022, 3 сарын 17. 18 цаг 06 минут

За та тэгвэл ажлаа хий. Дүрэм журам яривал хаа хаанаа яръя. Анги дүүргэлтийн стандартаа барь. 1ангид 30 хүүхдээс хэтрэх ёсгүй. Хоёрт, багшийн ёс зүй байгаа бол сурагчийн ёс зүй гэж байх ёстой. Гэртээ хаоиад хэрүүл ******, багшийг доромжилсон үг үзэл бодлоор тархиа дүүргээд ирдэг хүүхдүүддээ адилхан ёс зүй, ухамсар суулгах ажлаа хий. Гэхдээ энэ ажилдаа багшийг битгий дайячлаарай. Гуравт, бүх шатны сонгууль болоод төрийн ажилд нэг ч багшийг ажиллуулахгүй гэдэг шийдвэр гаргачих. Тэгээд амласнаараа багшийн цалингаа саяас дээш болгочих.

66.181.180.140Зочин   • 2022, 3 сарын 17. 18 цаг 08 минут

Дөрөвт, хэрэв гоё зөв бичих нь бага боловсролын зорилго биш юм бол багш нараас чанар үр дүн битгий нэх!!!

124.158.65.204зочин   • 2022, 3 сарын 17. 17 цаг 39 минут

зөв2.шударга бн.баярлалаа



Шинэ мэдээ


Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих IREPORT.MN © 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.