ДЭМБ: Дасгал хөдөлгөөн хийхдээ амны хаалт хэрэглэж болохгүй


3-р сарын 17
14 цаг 44 минут

Амны хаалттай дасгал хөдөлгөөн хийх үед хүний амьсгалж буй хүчилтөрөгчийн хэмжээ багассанаар хүчилтөрөгчийн дутагдалд орж амь насаа алдах аюултай.

Одоогоос жилийн өмнө Японы Осака мужийн Такацука хотын бага сургуулийн 5-р ангийн сурагч биеийн тамирын хичээл дээр амны хаалттайгаа гүйж яваад ухаан алдаж, эмнэлэгт хүргэгдсэнийхээ дараа нас барсан байна.

Мөн хоёр жилийн өмнө Хятадад биеийн тамирын хичээл дээр амны хаалттайгаа гүйж байсан гурван хүүхэд ухаан алдаж, улмаар амь насаа алдсан харамсалтай тохиолдол гарчээ.

Иймд дараах зөвлөмжийг ДЭМБ-аас хүргэж байгаа юм. 

-Дасгал хөдөлгөөнөөр хичээллэх явцад амны хаалт хэрэглэж болохгүй учир нь чөлөөтэй амьсгалахад хүндрэл учруулдаг. 

-Хөлс шүлс нь амны хаалтыг норгож нянгийн өсөлтийг бий болгож хүчилтөрөгчийн хэрэглээг бууруулдаг. 

-Дасгал хөдөлгөөнөөр хичээллэхдээ бусдаар дор хаяж 1.5-аас 2 метрийн зайг барьж халдвараас урьдчилан сэргийлэхийг зөвлөж байгаа юм. 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ


Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих IREPORT.MN © 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.