“Дэлхийн мисс”-ээр Каролина Биелавска тодорлоо


3-р сарын 17
14 цаг 40 минут

Дэлхийн гоо сайхны олимп "Miss World" тэмцээн 70 дахь удаагаа амжилттай болж, тэргүүн миссээ зарлалаа. Энэ удаагийн тэмцээнд 123 орны гоо бүсгүй өрсөлдсөнөөс Польшийн мисс Каролина Биелавска тэргүүн миссээр тодорч, титмийн эзэн болсон юм. Тэрбээр энэ жил 21 нас хүрэх бөгөөд бизнесийн удирдлага чиглэлээр магистрт сурдаг юм байна. Энэ жилийн хувьд манай улсаас бүжигчин мэргэжилтэй, уран нугараач А.Бөртэ-Үжин өрсөлдсөн билээ. Тэрбээр тэмцээний “Авьяаслаг мисс” төрөлд тэргүүлж, өнөөдрийн финалын шууд дамжуулалтын үеэр уран нугаралтын үзүүлбэрээ толилуулсан юм. Манай миссийн хувьд шилдэг 40 бүсгүйн нэг болж, тайзнаа алхсан. Харин тэмцээний шилдэг зургаан миссээр Индонез, Зааны ясан эрэг, Мексик, Хойд Ирланд, Польш, Америк улсын миссүүд шалгарч, титмийн төлөө өрсөлдсөн юм.

 

Ч.ГАНТУЛГА

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ


Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих IREPORT.MN © 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.