Дэлхий даяар коронавирусийн халдвар авсан хүний ​​тоо 460 сая давлаа


3-р сарын 17
14 цаг 10 минут

Коронавируст халдварын батлагдсан тохиолдлын тоо 460 сая давж, нас барсан хүний ​​тоо 6.05 саяд хүрсэн талаар ДЭМБ пүрэв гарагт мэдэгдэв. Нэг өдрийн дотор халдвар авсан хүний ​​тоо 1,679,216-аар, нас барсан хүний ​​тоо 1,751-ээр нэмэгджээ.

ДЭМБ-ын статистик мэдээлэлд зөвхөн тухай улсуудаас өгсөн албан ёсны мэдээллийг харгалзан үздэг. 2021 оны наймдугаар сарын 5-нд 200 сая халдвар бүртгэгдэж байсан бол арваннэгдүгээр сарын 9-нд 250 сая,гэсэн тоо гарч байжээ. Он гарсаар нэгдүгээр сарын 8-нд 300 сая,  хоёрдугаар сарын 10-нд 400 сая дахь халдвар бүртгэгдсэн юм. 

 Халдварын тохиолдлын тоогоор АНУ хамгийн их буюу 78,865,157 хүн өвчилсөнөөр бүртгэгдэж Энэтхэг (42,998,938), Бразил (29,380,063), Франц (22,938,532), Их Британи (19,820,185) удаалж байна. Нас баралтын хувь хэмжээгээр ч АНУ (958,609), Бразил (655,249), Энэтхэг (516,072) эхэнд бичигдэж байгаа юм. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ


Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих IREPORT.MN © 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.