Л.Энх-Амгалан: Сурагчийн гар дээрх улайлт багшийн цохилтоос үүссэн үү гэдгийг хуулийн байгууллага тогтооно


3-р сарын 17
13 цаг 43 минут

Нийслэлийн 97 дугаар сургуулийн хоёрдугаар ангийн сурагч багшдаа зодуулсан талаар хүүхдийн ээж цахим хуудсандаа бичсэн. Энэ хэрэгтэй холбоотойгоор тус сургуулийн Ёс зүйн зөвлөл хуралдаж Л.Цэрэнбадам багшийг ажлаас нь чөлөөлөх шийдвэрийг гаргасан юм. Сургуулийн захиргааны зүгээс тухайн багш өөрөө өргөдөл өгсөн гэх мэдээллийг олон нийтэд өгсөн. Энэ асуудалтай холбоотойгоор БШУ-ны сайд Л.Энх-Амгалан байр сууриа илэрхийллээ.

Тэрбээр "Өчигдөр сургуулийн зөвлөл нь хуралдсан. Багш өөрөө уучлал гуйж, өргөдлөө өгсөн гэдэг мэдээлэл авсан. Өөрөө уучлалт гуйсан болохоор багшийг хүүхдэд гар хүрсэн л гэж ойлгож байгаа. Харин сурагчийн гар дээрх улайлт багшийн цохилтоос үүссэн үү гэдгийг хуулийн байгууллага тогтоох байх. Гэхдээ тухайн багш ёс зүйн хариуцлага хүлээх ёстой" гэв. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



202.179.25.222Зочин   • 2022, 3 сарын 17. 14 цаг 02 минут

yapond gehed uur untzguur l hardag ium bn lee



Шинэ мэдээ


Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих IREPORT.MN © 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.