УКРАИН: Дайнд 85 хүүхэд амь үрэгджээ. Дайн хүүхдийн нүдээр /гар зураг/


3-р сарын 14
9 цаг 25 минут

Украины Прокурорын газар Украины эсрэг Оросын зэвсэгт түрэмгийллийн улмаас 85 хүүхэд дайны хөлд амь насаа алдаж, 100 гаруй хүүхэд шархадсан гэж мэдээллээ.

Тус агентлаг дараах баримтуудыг дурджээ.

- Гуравдугаар сарын 11-нд нүүлгэн шилжүүлэх гэж байхад нь энгийн иргэдийн машин руу буудсан. Үүний улмаас "Тамирчин" спортын сургуулийн хөлбөмбөгийн багийн залуу тоглогч Дмитрий нас баржээ.

- Мөн 3-р сарын 11-ний орой Харьков мужийн Изюмский дүүргийн Гусаровка дахь шалган нэвтрүүлэх цэг дээр орсууд   иргэний машин руу буудсаны улмаас нэг эмэгтэй хүүхэд нас баржээ.

- Гуравдугаар сарын 12-нд Харьков мужийн Балаклейский дүүргийн Гусаровка тосгонд хурдны зам дээр хувийн машин руу буудсны улмаас 3 настай хүүхэдтэй гэр бүл нас баржээ.

- Прокурорын байгууллагын мэдээлснээр бөмбөгдөлт, буудлагын улмаас 369 боловсролын байгууллага эвдэрч, 57 нь бүрэн сүйрчээ. Өдөр бүр 20 гаруй боловсролын байгууллага буудлагад өртөж байна.

- Түүнчлэн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн байгууллага болон 11 эмнэлгийн байгууллага, 3 нөхөн сэргээх төвийг буудсан байна.

- ОХУ-ын зэвсэгт хүчин идэвхтэй тулалдаж байгаа газар болон тэдний эзэлсэн нутаг дэвсгэрт шалгалт хийх боломж хомс байгаа тул эдгээр мэдээлэл эцсийнх биш гэдгийг тус агентлаг онцолж байна.

Оросын Украинд явуулж байгаа дайны хохирогчид нь хүүхдүүд болж байна. Тэр бяцхан ертөнцийнхэн  дайныг хэрхэн ойлгож төсөөлж байгаагаа зургаар ийнхүү илэрхийлжээ. 

Хөөрхий хүүхдүүд  энэ дайны  аймшгийг ойлгох гэж оролдсоор л байна

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



202.179.25.160zochin   • 2022, 3 сарын 14. 11 цаг 55 минут

aluurchin Putin !!! buschuu dald orj uz



Шинэ мэдээ


Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих IREPORT.MN © 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.