ндсэн мэдээлэл: Хамаа бүхий үг Хүрлийн үеийн археологийн дурсгалууд, Буган чулуун хөшөө Төрөл Тахилгын байгууламж Түүхэн эрин үе Хүрлийн үе Он цаг НТӨ II-I мянган Салбар Археологи Хүрлийн үеийн тахилгын онгон Хүрлийн үеийн тахил, тайлгын байгууламж. Хавтгай чулуугаар дөрвөлжлөн үйлдсэн хашлага, зарим тохиолдолд хашлаганы дунд хөшөө чулуу босгосон дурсгал манай улсын нутаг дэвсгэрт нийтлэг тохиолддог. Энэ өвөрмөц дурсгалын судалгаа хомс, он цаг, үүрэг зориулалт төдий л тодорхой бус боловч өнөөг хүртэл хийгдсэн судалгааны үр дүнд хүрлийн үед холбогдохыг тогтоогоод байна. Энэхүү дурсгалыг бүр XIX зууны сүүлчээс судлаачид илрүүлэн олж хэвлэн нийтэлж эхэлсэн байна
~ Огноо: 1-23, 6:40 ~ Сэтгэгдлийн тоо: 0Үндсэн мэдээлэл: Адил утгатай үг Дэлхийн хоёрдугаар дайны төгсгөл Хамаа бүхий үг БНМАУ, Өвөр монгол Төрөл Үйл явдал Цаг үе ХХ зуун Бүс нутаг Ази Болсон цаг хугацаа 1945 он Хаана болсон Өвөр монгол Дайныг удирдсан хүн Маршал Х.Чойбалсан Дайнд оролцсон монгол цэрэг 21384 Чөлөөлөх дайн Японы түрэмгийлэгчдээс Хятад, Өвөр монголын ард түмнийг чөлөөлөх зорилгоор Монгол, Зөвлөлтийн армийн хамтарсан хүчээр явуулсан дайн БНМАУ-ын Бага Хурлын Тэргүүлэгчид, Ардын Сайд нарын Зөвлөлийн гишүүдийн 1945 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн хамтарсан онц хурлаас БНМАУ-аас Японд дайн зарлах тухай тунхаглалыг баталжээ. Энэ дайнд Монгол Ардын Хувьсгалт Цэргээс дөрвөн морьт дивиз, механикжуулсан хуягт бригад, Нисэх дивиз, Их буу, Холбоо, Танкийн тусгай хороо оролцсон байна. Мөн Хилийн цэргийн найман хөдөлгөөнт отряд болон Дотоод Явдлын Яамны Улсыг аюулаас хамгаалах байгууллагын тусгай бүлэг, Ардын Өөрийгөө Хамгаалах Сайн Дурын Морьт Отряд оролцжээ
~ Огноо: 1-19, 6:40 ~ Сэтгэгдлийн тоо: 0Үндсэн мэдээлэл: Адил утгатай үг Эмир Төмөр, Улу эмир Төмөр, Аксак Тимур, Тамерлан Цаг үе XIV зууны хоёрдугаар хагасаас - XV зууны эхэн Хэний хаанчлалын үед Сюургатмиш хаан Салбар Цэрэг, улс төр Өөр нэр (цол, сүмийн цол, хоч нэр гэх мэт) “Доголон” Төмөр, Аксак Төмөр, Тамерлан, Тимурленк Хүйс эр Төрсөн он, сар, өдөр 1336 оны 4 дүгээр сарын 9 Нас барсан он, сар, өдөр 1405 оны 2 сарын 18 Овог, аймаг Барулас Төрсөн газар Самаркандын ойролцоох Кеш хот Албан тушаал Улсын их эмир Гэр бүл (Эцэг, өвөг эцэг, эх, нагац өвөг, хадам эцэг, хүргэн, эхнэр, нөхөр, хүү охин гэх мэт) Тарагай ноён – Эмир Төмөр - Төмөр хүргэн Цагадайн хаант улсын нутагт Төмөрийн хаант улсыг байгуулсан Монголын Барулас овгоос төрж гарсан Их эмир, цэргийн жанжин. XIV зууны хоёрдугаар хагаст Дундад Ази дахь Цагадайн хаант улсын эзэмшил нутагт нэгэн шинэ улс байгуулагдсан нь Төмөрийн улс болно. Энэхүү улсыг байгуулсан Төмөр бол Цагадайн хаант улсын дөрвөн томоохон овгийн нэгэн болох Барулас овгийн хүн байв. Эмир Төмөр (хүргэн) 1336 оны 4 сарын 9-нд Кеш (Şehr-i Sebz) хотод мэндэлжээ
~ Огноо: 1-18, 6:40 ~ Сэтгэгдлийн тоо: 0Үндсэн мэдээлэл: Хамаа бүхий үг Алба Цаг үе Манж Чин улс Хэний хаанчлалын үед Тэнгэрийн тэтгэсэн хаан (1736-1796) Бүс нутаг Алтай, Соён, Тагна уулс, Хөвсгөл нуур Үст алба Урианхай монголчуудаас Манж Чин улсад залгуулж байсан алба Манж Чин улс монголчуудын ахуй амьдрал, нутаг орон, эдийн засгийн арга хэлбэрийн онцлогт тулгуурлан улсын албыг тогтоодог байв. Чин улс Хаант Орос улстай 1727 онд хилийн хэлэлцээр байгуулах болон, Зүүнгарын улсыг эзэлж авсны дараа хил хязгаарын өндөр уул, тайгад нутаглах Урианхай нараас авах албыг ангийн үсээр авахаар тогтоосон байна
~ Огноо: 1-17, 6:40 ~ Сэтгэгдлийн тоо: 0Үндсэн мэдээлэл: Адил утгатай үг Монгольский рабочий факультет Хамаа бүхий үг Монгол сурагчид, Улаан-Үд Төрөл Зохион байгуулалт Цаг үе 1930-1940 он Санаачлагч ЗХУ-ын Сайд нарын Зөвлөл Бүс нутаг ЗХУ-ын Буриад Монголын автономит улс, БН Тува улс, БНМАУ Үүсэж байгуулагдсан он цаг 1930 оны 2 дугаар сарын 20 Татан буугдсан он цаг 1940 он Салаа салбарууд Хөдөө аж ахуйн сургууль, Мал эмнэлгийн техникум Монгол Рабфак Монгол сурагчдад зориулсан Буриад Монголын автономит улсад байгуулсан сургууль 1929 оны сүүлээр ЗХУ-ын Сайд нарын Зөвлөлөөс Монгол, Тува, Буриад улсуудын ажилчин ангийг бэлтгэх, дээд боловсролын газруудад элсэх чадвартай сурагчдыг бэлтгэх зорилгоор монгол, тува, буриад сурагчдад зориулж Буриад-Монголын автономит улсын Дээд-Үд хотод “Монголын ажилчны сургууль”-ийг байгуулахаар шийдсэн. Монгол рабфак-ийн байгуулах ажлыг богино хугацаанд бэлтгэж, 1930 оны 2 дугаар сарын 20-ны өдөр Монголоос 75, тувагаас 15 сурагчидтайгаар албан ёсоор хичээл эхэлсэн. Тус сургууль 15-30 насны сурагчдыг 2 жил бэлтгэлд, 4 жил жинхэнэ ангид суралцуулж, нийт 6 жилийн хугацаанд ЗХУ-ын дунд сургуулийн 5-10 дугаар ангийн боловсролыг эзэмшүүлдэг байв
~ Огноо: 1-12, 6:40 ~ Сэтгэгдлийн тоо: 0Хүннүгийн үеийн археологийн олдвор. Хятад сурвалжид хүннү нар уртын дуу дуулж, бүжиг бүжин, хөгжим тоглодог байсан талаар хэд хэдэн мэдээ тэмдэглэгдэж үлдсэн байдаг. Мөн тэдэнд цохивор хөгжмийн зэмсэг болох хүүрэг (хэнгэрэг), кунхоу хэмээн нэрлэсэн чавхдаст хөгжим, товшуур бийваа, цуур, лимбэ байсан талаар ч дурдсан нь бий. Харин одоогоор Хүннүгийн хөгжмийн зэмсэг дотроос ясаар хийсэн “хэл хуур” хэмээх олдвор л биетээр илэрч олдсон байна
~ Огноо: 1-11, 6:40 ~ Сэтгэгдлийн тоо: 0Үндсэн мэдээлэл: Хамаа бүхий үг Түшээт хан аймгийн Сүжигт гүний хошуу Төрөл Шашин Цаг үе XVIII-XX зуун Хэний хаанчлалын үед Энх-Амгалан Сүмийн онцлог Цогчин хурлыг үүсгэн хуруулжээ Байгуулагдсан он 1713 он Хаана байсан Төв аймгийн Өндөрширээт сум Сүмийг байгуулсан хүн Цэмбэлдорж Сүжигт гүний Пунцагдэчиндаржаалин хийд Төв аймгийн Өндөрширээт сумын нутагт байсан хийд Түшээт хан аймгийн Сүжигт гүний хошуу одоогийн Төв аймгийн Өндөрширээт сумын нутаг Туул гол,Сономцог уул хэмээх газар оршино. Анх Энх-Амгалангийн тавин хоёрдугаар /1713/ онд Цэмбэлдоржийн засаг тэргүүн зэрэг тайж залгамжлахын урьд “Пунцагдэчиндаржаалин” дацанг байгуулж Цогчин хурлыг үүсгэн хуруулжээ. Түгээмэл Элбэгтийн хоёрдугаар /1852/ онд гүн Найдансүрэнгийн үед Цанид, Жүд дацангууд байгуулж хурал номын сургууль үйлдүүлжээ
~ Огноо: 1-10, 6:40 ~ Сэтгэгдлийн тоо: 0Үндсэн мэдээлэл: Хамаа бүхий үг Куль-Тегины онгон, гэрэлт хөшөө, Билгэ хааны онгон ба гэрэлт хөшөө, Тоньюкукын онгон ба гэрэлт хөшөө, Их Хөшөөт-Кульчурын гэрэлт хөшөө, Гэрэлт хөшөө, Бугатын бичээс, Тариатын гэрэлт хөшөө, Эртний түрэгийн бичгийн дурсгал Төрөл Тахилгын байгууламж Түүхэн эрин үе Түрэгийн үе Он цаг НТ VI-VIII зуун Салбар Археологи Хөл Асгатын дурсгал Булган аймгийн Могод сумын нутаг дахь Асгатын хөндийд орших Түрэгийн үеийн зураг, бичээс бүхий тахилын онгон Энэхүү дурсгал нь Булган аймгийн Могод сумын нутаг Асгатын хөндийд оршино. Энэ хөндийгөөр урсдаг горхийг Асгат гэх бөгөөд уг горхи ил урсч байснаа газар доогуур шурган энд өгүүлэгдэх хөшөө дурсгал буй газрын дэргэд дахин гарч ирснээр тэр орчныг Хөл Асгат гэдэг
~ Огноо: 1-9, 6:40 ~ Сэтгэгдлийн тоо: 0ХХ зууны эхэн үеийн Монголын нийгэм, улс төр, шинжлэх ухааны зүтгэлтэн, соён гэгээрүүлэгч, эрдэмтэн судлаач Өвөг эцэг Гэндэн, эцэг Жамсран зайсан тушаалтай Буриадын Шарайд овгийн хүмүүс. Цэвээн эцэг Жамсрангаар монгол бичиг заалган суралцсан бөгөөд 1892 оноос Чита хотын гурван жилийн сургууль, 1897 оноос Санкт-Петербург хот дахь П.Бадмаевын Буриад хөвгүүдэд зориулж байгуулсан гимназ, 1898-1901 онд Эрхүүгийн багшийн сургуульд тус тус суралцжээ
~ Огноо: 1-7, 8:00 ~ Сэтгэгдлийн тоо: 0Үндсэн мэдээлэл: Адил утгатай үг Хилсдүүлэлт, хомроглон устгалт Хамаа бүхий үг Бие махбод, сэтгэл санааны зовлонд унагах, амийг нь егүүтгэх Төрөл Эмгэнэлт үйл явдал Цаг үе XX зууны 20-иос 80-аад оны дунд үе хүртэл Бүс нутаг Монгол улс Болсон цаг хугацаа 1922-1937, 1938-1980 Хаана болсон Монгол улс Холбогдох түүхэн хүн, аймаг угсаатан Орон даяар Улс төрийн хэлмэгдүүлэлт XX зууны Монгол улсын түүхэнд тохиолдсон эмгэнэлт үйл явдал. “Лхүмбийн хэрэг”-ээс эхлэн, 1937 оны их баривчилгаар үргэлжилсэн аймшигт хэлмэгдүүлэлт Монголын нийгмийн бүх давхаргыг хамарч, нам төр, цэргийн удирдах зүтгэлтэн, тайж ноёд, лам нар, жирийн иргэд олноор өртсөн юм. Монголд үй олноор хэлмэгдүүлэх үйл ажиллагааг зохион байгуулахад тухайн үеийн ЗХУ-ын ДХАК, түүний Монголд ажиллаж байсан зөвлөхүүд гол үүрэг гүйцэтгэсэн билээ
~ Огноо: 1-5, 6:40 ~ Сэтгэгдлийн тоо: 0Манжийн засаг захиргаанаас 500-гаас дээш шавь бүхүй зарим хутагтад онцгойлон үзэж шавь нараа захирах тамга олгосноор Тамгатай хутагт нар буй болов. Хожим энэ шалгуур нь 700-гаас дээш шавьтай байх болж нэмэгджээ
~ Огноо: 12-19, 6:40 ~ Сэтгэгдлийн тоо: 0Ил хаант улсын долоодугаар хаан. Аргун хааны ахмад хөвгүүн бөгөөд 1271 онд Дөрвөд аймгийн Хутлуг хатнаас мэндэлжээ. Эцэг Аргун хааны засаглалын жилүүдэд Ил хаант улсын зүүн хэсгийг захирч байв
~ Огноо: 12-15, 6:40 ~ Сэтгэгдлийн тоо: 0Булган аймгийн нутагт орших Хятаны үеийн Ингэт толгойн хүн чулуун хөшөө Булган аймгийн Ингэт толгойн сангийн аж ахуйн төвөөс зүүн тийш нэг км орчим зайтай Ингэт толгой хэмээх жижиг толгойн өвөрт нэгэн хүн чулуу байдгийг нутгийнхан “Далха Вандад” хэмээн нэрлэж хүндлэн тахисаар иржээ. Энэхүү хүн чулууны хэмжээ болон хэлбэр хийц, өмсгөл зүүлт нэн өвөрмөц, монголд буй нийт хүн чулууны дотор өөр ийм дурсгал хаа ч байхгүй гэж хэлж болно
~ Огноо: 12-14, 6:40 ~ Сэтгэгдлийн тоо: 0Уйгур Төв Ази, Монгол оронд нутаглаж байсан эртний түрэг хэлт нүүдэлчин аймаг Токуз огузын гол аймгуудын нэг. Тэдний угсаа гарвалын тухай домог, түүхүүд хятад, перс хэлний сурвалжид үлдсэн байдаг
~ Огноо: 12-13, 8:37 ~ Сэтгэгдлийн тоо: 0МАХН-ын удирдлагаас нэр бүхий гишүүдийн эсрэг зохион байгуулсан үйл ажиллагаа 1940-өөд оноос Монголын нийгмийг хэт үзэл сурталжуулан, үндэсний түүх, соёлоо дээдэлсэн бүхнийг үндсэрхэх үзэлтэн, улс орны удирдлага, хөгжлийн дутагдал, доголдлыг шүүмжлэлтэй, олон ургалч үзлийн үүднээс хандсан сэхээтнүүдийг үгүйсгэх үзэлтэн, Монгол, Зөвлөлтийн харилцаанд гарч байсан сөрөг талыг хэлж ярьсан хүнийг Зөвлөлтийн эсрэг үзэлтэн, “намын эсрэг бүлэг” хэмээн хавчин хяхаж эхэлсэн. МАХН-ын Төв Хорооны III бүгд хурал (1962) “Д.Төмөр-Очирын намын эсрэг үйлдсэн ажил явуулгын тухай”, V бүгд хурал “Л.Цэндийн намч биш ажил явуулгын тухай” тогтоол гаргаж, тэднийг хавчин хэлмэгдүүлж байв. МАХН-ын Төв Хорооны VI бүгд хурал (1964) “Ц.Лоохууз, Б.Нямбуу, Б.Сурмаажав нараас намын эсрэг бүлэглэсэн явууллага хийсэн тухай” тогтоол гаргаж, намын жанжин шугамыг эсэргүүцсэн, урагшлах замд тохиолдож байгаа бэрхшээл, дутагдлыг дөвийлгөн ашиглаж, намын бодлого буруу мэтээр харуулахыг оролдсон, улс орны ололт, амжилтыг үгүйсгэсэн, ЗХУ, социалист орнуудтай хамтран ажиллахын ач тусыг дутуу үнэлсэн, үндсэрхэх үзлийг шууд хамгаалан, түүний хор аюулыг үгүйсгэж, Д.Төмөр-Очир, Л.Цэнд нарыг далдуур дэмжсэн гэх зэргээр буруутгасан. Гэтэл тэд бол Намын Төв Хорооны удаа дараагийн Бүгд хурал дээр улс орны хөгжлийн асуудал, нам, засгийн удирдагчдын дутагдал, доголдлыг шүүмжлэн, социалист хөгжлийн өөр, өвөрмөц замыг сонгохын төлөө санаа тавьж байсан удирдах ажилтнууд болно
~ Огноо: 12-12, 6:40 ~ Сэтгэгдлийн тоо: 0Монголын төвийн бүс нутгаас илэрсэн Хүннүгийн язгууртны оршуулгын томоохон цогцолбор дурсгал. Гол мод-2 дурсгалт газар нь Архангай аймгийн Өндөр-Улаан сумын төвөөс зүүн хойш 60 км зайд оршино. Оршуулгын газар байрлах хэсгийг нутгийнхан Балгасан тал хэмээн нэрлэдэг байна
~ Огноо: 12-9, 6:29 ~ Сэтгэгдлийн тоо: 0ХХ зууны Монголын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, түүхч эрдэмтэн Алтан ургийн Агданбуу тайжийн голомт залгасан ганц хүү. Гонгор нэртэй байгаад 1910-аад оны сүүлчээр өвдөж, лам багш нь Амар хэмээн нэрийг нь сольсон
~ Огноо: 12-8, 6:40 ~ Сэтгэгдлийн тоо: 0Цагаан агуйн чулуун зэвсгийн суурин нь Монгол нутагт малтан судалсан палеолитын үеийн соёлт давхарга бүхий агуйн томоохон дурсгалт газар юм. Баянхонгор аймгийн Баянлиг сумын нутагт оршино. Энэ агуйг анх 1987 онд Монгол- Зөвлөлтийн түүх соёлын хамтарсан экспедицийн чулуун зэвсгийн үеийн дурсгал судлах анги олж илрүүлэн 1988-1989 онуудад малтан судлах ажлыг гүйцэтгэжээ
~ Огноо: 12-7, 6:40 ~ Сэтгэгдлийн тоо: 0Хадны зургийн дурсгалт газар. Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын нутаг Хотон нуурын хойд хөвөөнд оршино. 2004 oнд З.Батсайхан, Х.Эделхан, Р.Кортум нарын судлаачид Далан Түргэний хос толгойн хадны зургийг тоолон бүртгэх ажлыг эхлүүлэн хийсэн байна. 2005, 2007, 2014, 2015 онд Я.Цэрэндагва, Р.Кортум, Б.Жаргалсайхан нар нар Буянт сумын нутаг Бөөрөгтийн гол, Цэнгэл сумын нутагт орших Далан Түргэний хос толгойн хадны зургийг судлах ажлыг үргэлжлүүлжээ. 2007 онд Далан Түргэний хос Толгойн хадны зургийн дурсгалыг ОХУ-ын археологич В.Д.Кубарев үзэж танилцжээ. 2010 онд Д.Цэвээндорж, Я.Цэрэндагва, Б.Өмирбек нар Далан Түргэний хос толгойн хадны зургийн дурсгалын хуулан баримтжуулах ажлыг хийж гүйцэтгэсэн байна. 2011 онд Монгол-Америкийн хамтарсан “Хадны зураг ба археологи: Монгол Алтайн шүтлэгт газрын судалгаа” төслийн судлаачид Далан Түргэний хос толгойн хадны зургийн дурсгалыг тоолон бүртгэх, хуулах, баримтжуулах ажлыг үргэлжлүүлэн хийсэн байна. Далан Түргэний хос толгой нь Хотон нуурт хамгийн ойрхон орших бие биенээсээ холгүй орших хоёр толгой юм
~ Огноо: 12-6, 6:40 ~ Сэтгэгдлийн тоо: 0Зүүнтний алдаатай бодлогыг эсэргүүцэн баруун аймгуудад өрнөсөн зэвсэгт бослого Улс орныг удирдаж байсан Зүүнтний алдаатай бодлогын улмаас дотоодод улс төр, эдийн засгийн хямрал гүнзгийрч, 1930 оны 3 дугаар сард Чандмань уулын аймгийн Төгсбуянт, Улаангомын хүрээний лам нарын бослого, 1932 онд Хөвсгөл, Архангай, Завхан, Өвөрхангай, Баянхонгор, Дорнод, Ховд, Увс, Говь-Алтай, Өмнөговь, Булган аймгуудад зэвсэгт бослого гарсан билээ. Бослогыг нухчин дарахад Зөвлөлтийн зүгээс зэр зэвсгийн талаар тусламж үзүүлсэн төдийгүй, нисэх хүчний Р-5 маркийн 10 гаруй хөнгөн бөмбөгдөгч онгоцноос бүрдсэн нисэх онгоцны отряд иржээ
~ Огноо: 12-5, 6:40 ~ Сэтгэгдлийн тоо: 0Тэмүжиний ялагдсан томоохон тулалдаан Шарагчин тахиа жил 1189 онд Сэнгүр гохины Хар зүрхний Хөх нуурт Алтан, Хучар, Сача бэхи нар 28 настай Тэмүжинг Монголын хан болгов. Хабул ханы үр ач нар нийлж ийнхүү Тэмүжинг хан болгосон билээ
~ Огноо: 11-30, 6:40 ~ Сэтгэгдлийн тоо: 0БНМАУ-ын нутаг дэвсгэр, Халхын голын районд болсон байлдаан 1935 оноос эхэлсэн Монгол, Манж-Го-ийн хооронд хилийн будлиан тасралтгүй үргэлжилсээр 1939 оны тавдугаар сар болоход Японы цэргийн командлал Халхын голын орчим нутагт цэргээ төвлөрүүлж эхэлжээ. 5 дугаар сарын 11,12-нд болсон хилийн тулгаралтын дараагаар Дунд овооны баруун талд байрлаж байсан БНМАУ-ын хилийн 7 дугаар заставыг японы нисэх онгоц 5 дугаар сарын 15-нд бөмбөгдөв
~ Огноо: 11-29, 6:40 ~ Сэтгэгдлийн тоо: 0Зүүнгар хаант улсын хаан (1752-1755). Даваач угтаа Ойрадын 21 ангийн тайж нарын нэг бөгөөд Эмил голын газар нутаглаж байв. Тэрээр 1750-аад онд Ойрадын хаан ширээний төлөө тэмцэлд татагдан оржээ. 1751 онд өөрийн өрсөлдөгч Ламдаржаад ялагдан Хойдын ноён Амарсанаагийн хамт Хасагийн Дундад ордны хаан Аблай дээр зугтан очжээ
~ Огноо: 11-28, 6:40 ~ Сэтгэгдлийн тоо: 0Түүхэнд арван дөрвөн Далай ламын хувилгаан залган тодорсны дөрөвдүгээр дүр нь алтан ургийн монгол хүн байсан нь Ёндонжамц юм. Далай лам Ёндонжамцыг монголын алтан ургийн удмын гэр бүлд мэндлэхэд түүнийг III Далай Лам Содномжамцын хойт дүр хэмээх мэдээ тархжээ. Далай Лам нь Түвэд улсын буддын шашны шарын урсгалын тэргүүн учир түүнийг тодруулахдаа Түвэдийн 3 том хийд Галдан, Сэра, Брайбүн хийдийн дээд лам нарын зөвлөл хэлэлцэн, тусгайлан шалгаж нотлосны сүүлд сая эцэслэн шийдвэрлэдэг. Тиймээс тус гурван хийдээс шинжээч томилон Монгол улсад илгээжээ
~ Огноо: 11-25, 6:40 ~ Сэтгэгдлийн тоо: 0Монгол Улсын дээд, тэргүүн зэргийн одон 2005 онд Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Багабандийн гаргасан санаачилгыг УИХ-аас сайшаан дэмжиж, 21 дүгээр тогтоол баталснаар энэхүү одонг буй болгож, Ерөнхийлөгч Н.Багабандийн зарлигаар 2005 оны 7 дугаар сарын 11-нд Монгол Улсын анхны Ерөнхийлөгч асан П.Очирбатыг “Чингис хаан” одонгоор шагнасан. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2013 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 171 дүгээр зарлигаар “Чингис хаан” одонд нэр дэвшүүлэх, шагнах журмыг баталжээ. Журамд, “Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний эв нэгдлийг бататган бэхжүүлэх, эх орондоо хүмүүнлэг, ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлж, нийгмийн дэвшлийг хангах, төрт ёс, түүх соёлынхоо уламжлалыг гүнзгий судалж, хойч үедээ өвлүүлэх, тэдгээрийг бусад оронд сурталчлан таниулах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж, төр, нийгэм, үндэстний өмнө онцгой гавьяа байгуулсан Монгол Улсын иргэн, улс түмний эв нэгдэл, хөгжил цэцэглэлт, хүн төрөлхтөний амар амгалан байдлыг бэхжүүлэх болон Монгол Улсын гадаад орнуудтай тогтоосон харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх, дэлхий дахинд Монгол Улсын нэр хүндийг өргөн сурталчлах, тус улсын эдийн засаг, нийгэм, оюун санааны хөгжилд бодитой хувь нэмэр оруулсан гадаад орны төр, нийгмийн зүтгэлтэн, иргэн”-д “Чингис хаан” одонг олгохоор болсон
~ Огноо: 11-24, 6:40 ~ Сэтгэгдлийн тоо: 0Алангоа нь Х зууны үед амьдарч байсан түүхэн хүн бөгөөд монгол хаадын элэнц эмэг. Добу мэргэнийг нас барсны дараа төрсөн хөвгүүд нь мөнх тэнгэрийн хүчний үйлчлэлээр төрсөн учир монгол хаад тэнгэр язгуурт хэмээн тахин шүтэгдэж хамгийн хаад болсон хэмээх нь Алангоа хатны домгийн гол үндэслэл юм. Алангоа хатны отгон хүү Бодончар мунхагаас хаадын алтан ураг Боржигин овог эхэлдэг. Монголын нууц товчоонд: Алангоа Добун мэргэний гэргий болж, Добу мэргэнээс Бүгүнүтэй, Бэлгүнүдэй хоёр хөвгүүн төрүүлжээ
~ Огноо: 11-23, 6:40 ~ Сэтгэгдлийн тоо: 0Их Монгол улс, Их Юань улсын цэргийн их жанжин. Урианхадай бол Сүбээдэй баатрын хөвгүүн бөгөөд Монголын түүхэнд нэр алдаршсан цэргийн их жанжин болно. Урианхадай анх Чингис хааны хишигтэн цэрэг болж байгаад хожим нь бас Мөнх хааны дэргэд үйлчилж явжээ
~ Огноо: 11-22, 6:40 ~ Сэтгэгдлийн тоо: 0Хубилай Сэцэн хааны үүсгэн байгуулсан Монголын их гүрний нэр. Их Юань улсыг Чингис хааны ач Хубилай Сэцэн хаан (1215-1294) үүсгэн байгуулжээ. Монголын Юань улсыг түүхэнд бас Дай Юань хэмээх Их Монгол улс, Юань улс гэх мэтээр нэрлэдэг
~ Огноо: 11-21, 6:40 ~ Сэтгэгдлийн тоо: 0Халхын арван гурван тамгатай хутагтын нэг Шиваа ширээт хутагтын шавь Шиваа ширээт хутагт Сайн ноён аймгийн Сэцэн чин вангийн хошууны харьяат бөгөөд анхдугаар дүрийн хутагт Лувсаншиваа нь Өөлдөд олзлогдож Халиун зайсан гэдэг айлд зарцлагдаж байсан. Шиваа ширээт хутагт удалгүй эрдэм номтой хүн болох нь мэдэгдэж, Өөлдийн дунд ихэд хүндлэгдэн тахигдах болсон
~ Огноо: 11-16, 6:40 ~ Сэтгэгдлийн тоо: 0Түрүү төмрийн үеийн Пазырыкийн соёлд хамаарах оршуулгын дурсгал. Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын нутаг Хотон, Хурган нуурын урд биед байх Сыргалийн хөндийд байдаг Пазырыкийн соёлд хамаарах чулуун дарааст булшуудыг 2009-2012 онд Монгол-Францын хамтарсан судалгааны анги малтан судалсан. Сыргаль-III дурсгал нь 3 пазырык булшнаас бүрдэх бөгөөд ертөнцийн зүгээр баруун талд нь бөөрөөрөө нийлсэн том, дугуй дараастай бөөрөөр нийлсэн хоёр булшийг урдаас хойш дугаарласан ба харин зүүн талын жижиг булшийг 3-р булш гэж дугаарлав. 1-р булш баруунаас зүүн тийш 17,2 м, хойноос урагш 12,7 м
~ Огноо: 11-14, 6:40 ~ Сэтгэгдлийн тоо: 1Монгол нутаг дахь өндөр тэрэгтний анхны төр улс. Сеяньто (薛延陀 < sjet-yen-da < *Serinda) аймаг эртнээс Алтайд нутаглаж байсан, 7 мянган цэрэгтэй том аймаг. 620-иод онд Монгол нутаг, Туул голын савд нүүж ирсэн
~ Огноо: 11-9, 6:40 ~ Сэтгэгдлийн тоо: 0Бошогт жононгийн тухай мэдээ (Эртний Монголын хаадын үндэсний их шар тууж , эх бичгийн цогц судалгаа хийсэн С.Чулуун, Ш.Цэрэндоо, УБ., 2011) XVI зууны эцэс XVII зууны эхэн үед Монголын Ордос түмнийг захирч байсан жонон. Бошогт нь 1576 онд өвөг эцэг Ноёндарын жононгийн албан тушаалыг залгамжилжээ. Тэрээр Ордос түмнээ захиран Шар мөрний Бортохой хавиар нутаглаж байжээ. Бошогт жонон Түмэдийн Алтан ханы хамт Монгол оронд бурхны шашныг дэлгэрүүлэх үйлсэд хүчин зүтгэсэн тул 1578 онд Түвэдийн Далай ламаас “Чакраварди Сэцэн жонон хаши хаан” гэдэг цол хүртжээ. Түүний эцэг Буянбаатар Ойрадыг дайлж яваад 1574 онд алагдсан бөгөөд Бошогт жонон эцгийнхээ өсийг авахын тулд Ойрадыг довтлохоор одсон боловч Мин улсын цэрэгтэй тулгаран тэдэнтэй дайтаж байжээ
~ Огноо: 11-2, 6:40 ~ Сэтгэгдлийн тоо: 0Хятаны үеийн хот суурингийн дурсгал. Хэнтий аймгийн Мөрөн сумын нутагт Зүүн, Баруун хэмээх зэрэгцээ хоёр хэрэм байдгийг археологич Х.Пэрлээ 1952-1953 оны хооронд малтан шинжилжээ. Зүүн хэрэм. Зүүн хэрмийн хэмжээ, өмнө тал 420 м, баруун тал 502 м, хойт тал 510 м, зүүн тал 507 м
~ Огноо: 10-28, 6:40 ~ Сэтгэгдлийн тоо: 0Монгол Улс НҮБ элссэний 61 жилийн ой өнөөдөр тохиож байна. Энэ өдөрт зориулан түүхийн ухааны доктор Б.Эрдэнэбилэгийн бичсэн нийтлэлийг хүргэж байна. Шинэ үеийн тагнуулын байгууллага 1922 онд Дотоодыг хамгаалах газар нэртэйгээр байгуулагдсан үеэсээ эхлэн улсынхаа тусгаар тогтнол, аюулгүй байдлыг хангахын төлөө олон арван тагнуулын арга хэмжээ хэрэгжүүлж ирсний томоохонд тооцогдох нь Дилав хутагт Б.Жамсранжавыг гадаадад суурьшуулсан тагнуулын арга хэмжээ байв
~ Огноо: 10-27, 12:56 ~ Сэтгэгдлийн тоо: 0Найманы Таян хан Чингис хааны хооронд 1204 онд болсон байлдаан. 1203 оны намар Хэрэйд улсыг эзэлсний дараа Монгол нутагт хоёр том улс үлджээ. Ван ханыг дагаж явсан Жамуха тэргүүтэй Хатагин, Салжиуд, Дөрбэн, Тайчиуд, Хонгирад зэрэг олон монгол овог Ар Найманг дагажээ. Мөн Таян хан, дорно зүгт цөөхөн монгол буй, хаан болохыг санаархаж байна, тэнгэрт нар сар байдаг, газарт хоёр хаан хэрхэн байж болох? би явж тэднийг авч ирье гэж хэлсэн
~ Огноо: 10-27, 6:40 ~ Сэтгэгдлийн тоо: 0Цагадайн хаант улсын зүүн хэсэгт нүүдэлчид төвлөрөн амьдарч байсан газрын нэр. Монголын эзэнт гүрэн байгуулдан хүчирхэгжиж улмаар 4 бүрэлдэхүүн улсад хуваагдсаны нэг нь Дундад Азийн бүс нутагт Цагадайн хаант улс билээ. Энэхүү Цагадайн хаант улс нь Их хааны улс буюу Юань улс, Алтан Ордны улс, Ил хаант улстай идэвхитэй улс төрийн харилцаатай явж ирсэн
~ Огноо: 10-26, 6:40 ~ Сэтгэгдлийн тоо: 01927 оны 10-р сарын 25-ны өдөр Италийн “SS Principessa Mafalda” тансаг зэрэглэлийн, зорчигч тээврийн аварга усан онгоц Бразилийн эргээс 130-аад км-ийн зайд Абролхосын бүлэг арлуудын орчимд /Abrolhos Archipelago/ сэнсний гол нь хугарч, их биеэ гэмтээсний улмаас живжээ. Хэдийгээр хөлөг нь бүх хүмүүсийг аварч болохуйц удаанаар мөн, хангалттай аврах завьтайгаар живсэн боловч зорчигчдын үймээн, эмх замбараагүй байдлыг зохицуулж чадаагүйгээс тавцан дээр байсан нийт 1.252 зорчигч, багийн гишүүдээс 314 нь харамсалтайгаар амиа алдсан байна. Энэ бол энх цагт дэлхийн бөмбөрцгийн урд хагаст болсон хамгийн олон хүний аминд хүрсэн хөлөг онгоцны сүйрэл байснаас гадна өнөөг хүртэлх Итали улсын нэрийн дор явсан усан онгоцны ослуудаас хамгийн олон хүний аминд хүрсэн осол болжээ. 1927 оны 10-р сарын 11-нд “Principessa Mafalda” хөлөг Генуя хотоос Буэнос-Айресруу 14 хоногийн дотор хүрэх зорилготой Барселона, Дакар, Рио Де Жанейро, Сантос тэгээд Монтевидео гэх дарааллаар түр зогсолт хийх маршруттай гарсан байна
~ Огноо: 10-25, 14:32 ~ Сэтгэгдлийн тоо: 0Өвөрхангай аймгийн Бүрд сумын нутагт байсан хийд Түшээт хан аймгийн Далай гүний хошуу буюу Өвөрхангай аймгийн Бүрд сумын нутагт Цагаан-Овоо хэмээх газарт оршино. Анх Манжийн Тэнгэрийн Тэтгэсний дөчин есдүгээр \1784\ онд Дээдийн түмэн өлзийг бататгах шашин амьтны тусын тулд Горолгон уулын ар, Цагаан Овоо хэмээх газар сүм дуган байгуулж чогчин, цанжид ганжуур, яр-хайлан, чоймпорол,молон, жахар цам, майдар эргэх тэргүүтнийг байгуулав. Бас дараа нь хувилгаан ламын сүм, дөрвөн аймгийн сүм байгуулж “Бумбын дордов, даншигийн хангал, зуны цагт ерөөл хангал, дэлгэр хурах ба бас жүд, цанид, мамба, дүйнхор, зурхай зэрэг гол томоохон дацангуудыг байгуулж хурал номын сургууль үйлдэн буй” гэжээ. Тус хийдэд ХХ зууны эхний байдлаар 501 лам хурдаг ба нийт дацан арван дөрөв, жасын тоо арван долоо гэсэн мэдээ байна
~ Огноо: 10-25, 6:40 ~ Сэтгэгдлийн тоо: 0Халх түмний нэг хэсэг, өнөөгийн Монгол улсыг голлон бүрдүүлэгч угсаатны бүлэг. XVI зууны эхэн хагаст Батмөнх даян хаан харьяат улс иргэнээ хөвгүүддээ өмч болгон хуваахад 5-р хөвгүүн Алчуболд, хөвгүүн Гэрсэнз нарт Халх түмнийг бүрдүүлж байсан 12 отгийг хуваан өгчээ. Үүний 7 отог нь Гэрсэнзийн мэдэлд очсон нь сурвалжид “Арын долоон отог халх”, “хойт долоон отог халх” гэх мэтээр тэмдэглэгджээ
~ Огноо: 10-19, 6:40 ~ Сэтгэгдлийн тоо: 0Бага Ази, Иран, Азербайжан, Гүржийн нутагт монголчуудын засаглалыг буй болгоход ихээхэн хувь нэмэр оруулсан түмтийн ноён, цэргийн жанжин. Байжу. Бэсүт овогтон
~ Огноо: 10-18, 6:40 ~ Сэтгэгдлийн тоо: 0Сартуул (монгол бичиг: Sartaүul, ᠰᠠᠷᠲᠠᠭᠤᠯ) нь монгол үндэстний дотор үлэмж тооцогдох ургийн овог болно
~ Огноо: 10-17, 6:40 ~ Сэтгэгдлийн тоо: 0Итали улсын Венец хотын худалдаачин Николло Поло-гийн хүү Марко Поло (итал. Marco Polo, 1254 онд Венецид төрсөн-1324 оны 1 дүгээр сарын 8-нд Венецид нас баржээ) Венецийн худалдаачин, Ази тив рүү аялаж дэлхий дахинаа нэрээ дуурсгах үйл бүтээсэн аугуу аялагчдын нэг билээ. Тэрбээр өөрийн эцэг Николло, авга ах Матео нарын хамт 1269 онд Акка (Хойд Палестин) хотоос гарч Ойрх дорнод, дундад ба төв Ази, өмнөд ба баруун өмнөд Азийн олон улс орноор аялан явж, өөрийн үзсэн харсан бүхнээ нэгтгэн 1298 онд "Орчлонгийн элдэв сонин"(эртний франц
~ Огноо: 10-14, 6:40 ~ Сэтгэгдлийн тоо: 0Дөчин дөрвөн хоёрын Монгол улсын үеийн Ойрадын толгойлогч. Элбэг Нигүүлсэгч хаан бэрийнхээ гоо үзэсгэлэнд татагдаж, дүү Харгуцаг дүүрэн хунтайжийг хороож түүний гэргий Өлзийт хун гоо бэйжийг гэргий болгон авчээ. Гэвч Өлзийт хун гоо бэйж нөхрийнхөө өсийг авахын тулд энэ хэрэгт оролцсон Ойрадын Хуухай даюу гэгчийг Элбэг хаанд гүтгэж хилсээр хороолгов
~ Огноо: 10-13, 6:40 ~ Сэтгэгдлийн тоо: 0Шаньюй — Хүннүгийн хааны цол. Хятад бичгийн сурвалжнаа «單于» чаньюй гэсэн, хүннүгийн өөрийн сурвалж олдоогүй. Хятад сурвалжнаа шаньюйг ихэвчлэн «улсын ван» (хятадаар ван), зарим онд «хаан» (хятадаар хуанди) цолтой дүйцүүлжээ. Лев Гумилев «насан туршийн удирдагч» гэсэн утга болов уу хэмээн тайлсан
~ Огноо: 10-12, 6:40 ~ Сэтгэгдлийн тоо: 0Зэв (бас Джэбэ-нойон, Чжебе гэх мэтээр бичсэн нь бий) (нас барсан он: ойролцоогоор 1224 он) бол Чингис хааны хамгийн алдартай ноёдын (жанждын) нэг байв. Тэрээр Чингис хааны үед Таргудай Хирилтугийн удирдлага доорх Тайчууд аймгийн нэг хэсэг болох Бэсүд овогт харьяалагддаг байсан
~ Огноо: 10-11, 6:40 ~ Сэтгэгдлийн тоо: 0Чингисхааны үеийн төрийн зүтгэлтнүүдийн дотроос түүнийг хамгийн их хурцалж байсан хүн бол Жадаран овгийн Жамуха юм. Жамуха Чингисхаанд сайн болон муу талаараа нөлөөлж чадсан хүн билээ
~ Огноо: 10-10, 6:38 ~ Сэтгэгдлийн тоо: 0Их Монгол Улсыг үндэслэн байгуулагч Чингис хааныг Дэлүүн болдог гэдэг газар төрсөн гэж түүхийн сурвалжид өгүүлжээ. Өдгөө Монгол Улсын Хэнтий аймгийн Дадал сумын нутагт байдаг нэгэн болдог (дов, гүвээ)-ийг мөн гэлцэж тахин шүтээд чандлан сахидаг. Чингис хаан хар усан морин жил буюу 1162 онд Онон мөрний Дэлүүн болдог хэмээх газар Есүхэй баатарын Өүлэн хатнаас мэндэлжээ
~ Огноо: 10-7, 6:40 ~ Сэтгэгдлийн тоо: 01976 оны 10-р сарын 06-ны өдөр тухайн үеийн Хятадын ерөнхий сайд асан Хуа Гуофэн /Premier Hua Guofeng/ Маогийн “Дөрвөн Дээрэмчин” /The Gang of Four/ хэмээгдээд байсан этгээдүүдийг цөөн тооны дэмжигчдийнх нь хамт баривчилсан. Энэхүү үйл явцаар Хятадад өрнөөд байсан “Соёлын хувьсгал” албан ёсоор дууссан гэж тооцдог
~ Огноо: 10-6, 13:20 ~ Сэтгэгдлийн тоо: 0Бэлгүдэй нь Есүхэй баатрын Сочигэл хатнаас төрсөн. Бэлгүтэй нь бие томтой их бяртай нэгэн байсан бөгөөд цэргийн хэрэгт чадварлаг нэгэн байсан боловч цэргийн нууцыг нэгэн удаа алдсанаас болон цэрэг удирдан жанжилах байр сууриа алдсан байна
~ Огноо: 10-6, 6:40 ~ Сэтгэгдлийн тоо: 0МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ҮҮСЭЛ, ХӨГЖИЛ Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийг байгуулсан нь Монгол оронд дээд хяналт тавих үүрэгтэй, Үндсэн хуулийн статус бүхий төрөлжсөн шүүхийн уламжлал байгаагүй юм. Харин хуучин Үндсэн хуулиас шинэ Үндсэн хууль батлах хүртэлх шилжилтийн зурвас үед (1990-1992) Үндсэн хуулийн биелэлтэд дээд хяналт тавих, түүний заалтыг зөрчсөн тухай дүгнэлт гаргах, маргааныг магадлан шийдвэрлэх бүрэн эрхтэй байгууллага байх хэрэгтэй гэсэн санаа Монгол Улсын анхны байнгын парламент-Улсын Бага Хурлын гишүүдийн дотор төрж эхэлсэн байна
~ Огноо: 10-5, 6:40 ~ Сэтгэгдлийн тоо: 0Тогоон тайш нь XV зууны нэгдүгээр хагаст Ойрадыг удирдаж, бүх Монголыг дахин нэгтгэсэн хүний нэг. Түүний эцэг Батула чинсанг Аругтай тайш алсны дараа түүнийг олзлон аваад, аргал түүлгэж тогоон доор хэвтүүлж байснаас Тогоон гэх хоч нэртэй болжээ. Мин улсын сурвалж бичгүүдийн мэдээгээс харвал 1418 оны үеэс Ойрад нутагтаа буцан очсон байна
~ Огноо: 10-4, 6:40 ~ Сэтгэгдлийн тоо: 1Ховд аймгийн Үенч сумын нутаг Ямаан ус хэмээх нарийн хавцалд орших хадны сийлмэл зураг. Ямаан усны хавцал нь жижиг горхи урсдаг, зундаа өвс дөрөө шүргэм өндөр ургадаг, хөрзөн чулуун хадтай нарийн хавцал юм. Эл хавцалын дунд хэсэгт орших Ханан хад олон тооны хадны зурагтай. Эндэхийн хаданд гол төлөв янгир, буга, зээр, бөхөн, адуу, тэмээ, чоно зэрэг амьтдыг янз бүрийн байдлаар, тухайлбал, хүзүүгээ эргүүлэн хойш харж зогсоо, бүх биеэ сунган харайж байгаа, тайван зогсож байгаагаар, мөн зарим бугыг амьтны загварт урлагийн аргаар дүрсэлснээс гадна нум сумаар зэвсэглэсэн анчдыг хөл дээрээ бага зэрэг суусан байдалтай дүрслэн харуулжээ
~ Огноо: 9-30, 6:40 ~ Сэтгэгдлийн тоо: 0Зүүн монголын монгол хэлтэн угсаатны бүлэг Зүүн Монголын хорчин түмний ноёдын хараанд Онон мөрний дунд ба адгаар нутаглах ойн иргэн цаа бугын аж ахуй эрхлэх эвенкичүүд XVII зууны эхэнд түүхэн сурвалжид анх хамниган нэрээр тэмдэглэгджээ. 1667 онд Чин улсын харьяат солоны Гантөмөр ноён Орост дагаар орж улмаар христосийн шашинд ороод Хар мөрний орчмыг Оросын харьяанд оруулахад идэвхитэй зүтгэв
~ Огноо: 9-29, 6:40 ~ Сэтгэгдлийн тоо: 0Юань улсын Төв бичгийн мужийн албан тушаал. Засгийн хэргийг туслан мэдэгч түшмэл (參知政事) нь Төв бичгийн мужийн зүүн, баруун этгээдийн чэн хэмээх албан тушаалтны дараагийн тушаал. Засгийн хэргийг туслан мэдэгч түшмэл (нанхиад дуудлага нь цаньчжи чжэнши)-ийг бас цаньчжэн (參政) хэмээн дөхөмчлөн нэрлэдэг байжээ
~ Огноо: 9-28, 6:40 ~ Сэтгэгдлийн тоо: 0Ардчилсан шинэ хөдөлгөөнийг үндэслэгч, ардчилсан хувьсгалын удирдагчийн нэг С.Зориг 1985 онд Ломоносовын нэрэмжит Москвагийн их сургуулийг төгсөж ирээд МУИС-ийн Шинжлэх ухаан коммунизмын онолын тэнхимд багшаар ажиллаж байхдаа ардчилсан хөдөлгөөнд татагдан орж, Монголын Ардчилсан Холбоо/МоАХ/-г үндэслэж, Ерөнхий зохицуулагчаар нь сонгогдсон. Түүний удирдсан МоАХ хэд хэдэн томоохон цуглаан зохион байгуулж, улмаар 1990 оны 3 дугаар сарын 7-нд улс төрийн өлсгөлөн зарлаж, МАХН-ын Төв Хорооны Улс төрийн Товчоог бүрэн бүрэлдэхүүнээр нь огцруулахад хүргэсэн. Тэрбээр Монголын ардчилсан хөдөлгөөн олон улсын дэмжлэг авах шаардлагатай гэж үзэж, ЗХУ, Унгар, БНАГУ, Чех, Польшоор явж, Москвад “Эхо планета” болон “Московские Новости” сонинд ярилцлага өгч, Унгарт Чөлөөт ардчилсан нам зэрэг нам, хүчний төлөөлөгчидтэй, Германд Загалмайтны ардчилсан нам, Чехэд Иргэний чуулга хэмээх ардчилсан байгууллагынхантай, Польшид “Эв санааны нэгдэл”-ийнхтэй уулзаж, холбоо тогтоов. 1990 оны 7 дугаар сард болсон анхны олон намын тогтолцоотой чөлөөт ардчилсан сонгуулиар С.Зориг Ардын Их Хурлын депутатаар, улмаар Монголын парламентын гүйцэтгэх хорооны даргаар сонгогдсон
~ Огноо: 9-27, 6:40 ~ Сэтгэгдлийн тоо: 0Шороон хэрэм бүхий эртний хотын туурь. Дархан-Уул аймгийн Орхон сумын нутаг, сумын төвөөс урагш 2-3 км зайтай Орхон голын зүүн биед эртний нэгэн хотын туурь оршино. Тухайн газрынх нь нэрээр Цантын туурь гэдэг. Хотын тууриас үзэхүл хот нь гадуураа гонзгой дөрвөлжин хэлбэрийн шороон хэрэмтэй, түүнийг тойроод усан татаал шуудуутай байсан мэт
~ Огноо: 9-26, 6:40 ~ Сэтгэгдлийн тоо: 0Халхын шарын шашны тэргүүн Богдын төрсөн дүү, чойжин лам Лувсанхайдавт зориулан Богд гэгээний лүндэнгээр байгуулсан сүм Их Хүрээний Хамба номун хан Балданчоймбол Монголын шашныг гадна, дотнын аливаа аюул барцадаас хамгаалуулах зорилгоор VIII Богд Живзундамбатай зөвлөн түүний дүү Лувсанхайдавыг догшин сахиусын чадал онгод оршсон чойжин лам болгохоор шийдвэрлэжээ. 1884 онд Төвөдээс чойжин лам Сээтэвийг залж Лувсанхайдавын багш болгон чойжин буух арга ухаан, увдисыг заалгаснаар Найчин, Зумэр, Доржшүгдэн хэмээх догшин сахиусыг залж, чойжин буудаг болов. 1898-1901 онд Зүүн Хүрээнд шашныг хамгаалагч Лувсанхайдавын чойжин сахиусын их, бага хоёр сүм болон Лаврин зэргийг бүтээж, Занхан сүм хэмээн нэрлэж, 50 лам суулгажээ
~ Огноо: 9-24, 6:40 ~ Сэтгэгдлийн тоо: 0Монголын дээд палеолитын чулуун зэвсэг үйлдвэрлэлийн хөгжлийн чиг хандлагыг илэрхийлэх томоохон дурсгалт газар. Их Төлбөрийн голын палеолитын үеийн дурсгалт газар Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Уньт багийн нутагт оршино. Их Төлбөрийн голын хөндий нь үе үеийн археологийн дурсгалаар нэн баялаг бөгөөд анх 1975 онд Монгол-Зөвлөлтийн түүх соёлын хамтарсан экспедицийн чулуун зэвсгийн судалгааны анги чулуун зэвсгийн цөөн тооны дурсгалыг илрүүлэн олж байсан байна. 2002 онд Монгол-Орос-Америкийн хамтарсан чулуун зэвсгийн судалгааны экспедицийн судлаачид Я.Цэрэндагва, В.Т.Петрин, Ж.Олсен нар Их Төлбөрийн голын дагуу нарийвчилсан явган хайгуул хийж чулуун зэвсгийн үеийн 14 бууц сууринг олж илрүүлжээ. 2004-2015 онуудад Монгол-Оросын хамтарсан судалгааны анги Төлбөрийн голын 4, 15, 16, 21-р суурингуудад малтлага судалгааны ажлыг гүйцэтгэжээ. Төлбөрийн голын олон дурсгалаас 4, 15, 21- р сууринд суурин малтлагыг хийж тухайн бүс нутгийн палеолитын хөгжлийн чиг хандлага чулуун зэвсэг үйлдвэрлэлийн хөгжлийг бүрэн тодорхойлжээ. Дээд палеолитын эхэн үеэс хүмүүс Төлбөрийн голд суурьшиж эхэлсэн нь батлагдаж байгаа бөгөөд чулуун зэвсэг үйлдвэрлэх өвөрмөц арга технологитой байсны дээр ясан зэвсгийн үйлдвэрлэл ч амжилттай хөгжиж байжээ
~ Огноо: 9-23, 6:40 ~ Сэтгэгдлийн тоо: 0Монголын баруун бүс нутгаас илэрсэн Хүннүгийн язгууртны оршуулгын цогцолбор дурсгал. Энэхүү Хүннүгийн оршуулгын дурсгалт газар Ховд аймгийн Манхан сумын төвөөс баруун өмнө зүгт 20 км орчим зайд, Цэнхэрийн голын хөндийд орших өндөр уулын арын тэгш дэвсэгт байрлана. Булшнууд нь үүдэвчтэй дөрвөлжин хэлбэрийн гадаад чулуун байгууламжтай том, цагариг хэлбэрийн дунд болон жижиг булшнууд юм
~ Огноо: 9-22, 6:40 ~ Сэтгэгдлийн тоо: 0Улс орныхоо төлөө сэтгэл зовниж, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж, нам, төрийн удирдлагын алдаа дутагдлыг шүүмжилсэн сэхээтнүүдэд МАХН-ын удирдлагаас өгсөн нэр 1956 онд ЗХУКН-ын XX их хурал болж, Сталиныг тахин шүтэж байсны хор уршгийг арилгах талаар тогтоол гаргасан. Энэ хурлын дараа МАХН-ын Төв Хорооны IV бүгд хурал болж, МАХН-ын үйл ажиллагаанд дүгнэлт хийв
~ Огноо: 9-21, 6:40 ~ Сэтгэгдлийн тоо: 0Дөчин дөрвөн хоёрын Монгол улсын үеийн Ойрадын толгойлогч. Элбэг Нигүүлсэгч хаан бэрийнхээ гоо үзэсгэлэнд татагдаж, дүү Харгуцаг дүүрэн хунтайжийг хороож түүний гэргий Өлзийт хун гоо бэйжийг гэргий болгон авчээ. Гэвч Өлзийт хун гоо бэйж нөхрийнхөө өсийг авахын тулд энэ хэрэгт оролцсон Ойрадын Хуухай даюу гэгчийг Элбэг хаанд гүтгэж хилсээр хороолгов
~ Огноо: 9-20, 6:40 ~ Сэтгэгдлийн тоо: 0Төв Азийн эртний нүүдэлчин угсаатан Юйвэний Мокуайн дээдэс өмнөд хүннүгийн шаньюйн холын удам гэж эртний хятад сурвалжуудад тэмдэглэсэн. Сяньби нарын хэлээс нэлээд ялгаатай хэлээр ярьдаг, толгойн оройд хэсэг үс үлдээгээд бусдыг нь хусдаг, эмэгтэйчүүд нь өвдгөө хүрсэн ууж цадигтай, банзал өмсдөггүй заншилтай. Юйвэний анхны толгойлогч Гэуту-г сяньбийн 12 овог дагаж байжээ
~ Огноо: 9-19, 6:40 ~ Сэтгэгдлийн тоо: 0Монгол улсын нутагт түрүү төмрийн үеийг төлөөлөх археологийн хоёр соёл байгаа нь Чандмань-Сагилын соёл ба Пазырыкийн соёл юм. Эдгээрээс гадна хожуу хүрлийн үед хамаарах Дөрвөлжин булшны соёлын сүүл үе нь түрүү төмрийн үед холбогдож болох тухай онол бий. Чандмань-Сагилын соёл Увс аймгийн нутаг ба хил залгаа Тувагийн нутагт тархсан бол Пазырыкийн соёл Баян-Өлгий ба Ховд аймгийн нутаг, хил залгаа ОХУ-ын Бүгд найрамдах Алтай улс, Казахстаны Дорнод Казахстан муж, БНХАУ-ын Алтай аймгийн нутагт тархжээ. Түрүү төмрийн үед нүүдлийн мал аж ахуй улам бүр төгөлдөржин хөгжиж, нийгмийн ялгарал хүчтэй болсныг археологийн дурсгалуудаас харж болно
~ Огноо: 9-18, 7:19 ~ Сэтгэгдлийн тоо: 0ХХ зууны Монголын нийгэм, төрийн нэрт зүтгэлтэн Их Шавийн Чандмань отгийн харъяат.1880 онд төрсөн тэрбээр бага наснаас шашны номд суралцаж, Их хүрээний Сэцэн тойны аймагт харьяалагдан Дэчингалва дацанд ном хурдаг байжээ. Хориод наснаас Хүрээ, Хиагт, Троицкосавскт худалдаа хийж,1914-1917 онд Орос, Англи,Итали орноор явсан.1917 оны 11 сараас Худалдааны ердийн хэлтсийн даргаар ажиллажээ. Консулын бүлгэмийн гишүүн,ЗОУ-д одсон анхны 7 төлөөлөгчийн нэг
~ Огноо: 9-17, 6:40 ~ Сэтгэгдлийн тоо: 0Дундад зууны монголчуудын язгууртны оршуулгын томоохон цогцолбор. Сүхбаатар аймгийн Онгон сумын нутагт орших Таван толгойн цогцолбор дурсгалт газар Монголын түүх соёлын судалгаанд чухал байр суурьтай. МУИС-ийн профессор Д.Наваан анх 2004 онд энд дундад зууны хэд хэдэн булш малтаж олон арван үнэт эд өлгийн зүйлс илрүүлсэн байдаг
~ Огноо: 9-16, 6:40 ~ Сэтгэгдлийн тоо: 01240-1480 оны хооронд Орост тогтож байсан Монголын эрхшээлийн үеийг Оросын түүх бичлэгт тодорхойлдог нэр томьёо. 1237-1241 онд Бат ханы удирдлага дор баруун тийш хийсэн аян дайны үр дүнд тархай бутархай оршиж байсан Оросын вант улсууд Монголын эрхшээлд орж хараат болсон билээ. Үүнийг Оросын түүх бичлэгт ХIХ зуунаас эхлэн XXI зууныг хүртэл Орос “Монгол татарын дарлал”-д байсан хэмээн үзэж байв
~ Огноо: 9-15, 6:40 ~ Сэтгэгдлийн тоо: 0Зүүнгар хаант улсын хаан (1697-1727). Цэвээнравдан бол Цоросын Сэнгэ хунтайжийн ахмад хөвгүүн бөгөөд түүний дүү Сономравданг Галдан бошгот хорлон алсан гэдэг. Цэвээнравдан 1690 онд Галдан бошогтоос салж, биеэ даан, Бор талд нутаглах болжээ
~ Огноо: 9-13, 6:40 ~ Сэтгэгдлийн тоо: 0ОХУ-ын Тува улсын хүн амын олонхийг бүрдүүлэгч түрэг гаралт угсаатан. Түүхэнд “Урианхай”, “Тагна урианхай” гэж нэрлэгддэг түрэг хэлт угсаатны бүлэг өөрсдийгөө хэзээ ч урианхай гэж нэрлэж байсангүй. Тэд өөрсдийгөө Туба буюу Тува гэж нэрлэдэг ажээ
~ Огноо: 9-12, 6:40 ~ Сэтгэгдлийн тоо: 0ХХ зууны Монголын төр, цэргийн зүтгэлтэн, үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөө тэмцэгч Гомбо-Идшин бол Чингис хааны алтан ураг, Шолой Сэцэн ханы есдүгээр хөвгүүн Ананд далай жононгийн долоо дахь үеийн тайж Лхамсүрэнгийн хөвгүүн болно. Тэрбээр бага наснаас уламжлалт гэрийн боловсрол олж, идэр наснаас төрийн албанд зүтгэж, Сэцэн хан аймгийн Чин ачит вангийн хошууны захирагчийн тушаалд ажиллаж, Манжийн эрхшээлийн эсрэг тэмцэлд оролцож, Монгол Улс тусгаар тогтнолоо сэргээсэн цагаас төр, цэргийн хэрэгт зүтгэх болжээ
~ Огноо: 9-10, 6:50 ~ Сэтгэгдлийн тоо: 0Хүннүгийн үеийн археологийн олдвор. 1924 онд П.К.Козловын удирдсан Монгол-Түвдийн шинжилгээний анги Ноён уулын Хүннүгийн язгууртны булшнаас анх эсгий ширмэл ширдэг илрүүлэн олсон байдаг. Хожим 2005 онд Монгол-Францын хамтарсан шинжилгээний анги Гол модны дурсгалт газрын 20-р булш, 2006 онд Монгол-Оросын хамтарсан экспедиц Ноён уулын 20-р булш, 2007 онд Монгол-Солонгосын хамтарсан экспедиц Дуурлиг нарсны 2-р булш зэрэг Хүннүгийн язгууртны булшнаас төстэй эсгий ширмэл ширдэгний тасархай хэсгүүдийг илрүүлж байв. Хүннүгийн булшнаас олдсон ширдэгнүүдийн дийлэнх нь жижиг өөдөс, тасархайнууд бөгөөд хадгалалт их муутай байдаг бол Ноён уулын булшнаас 1924 онд илрүүлсэн эсгий ширмэл ширдэг нь харьцангуй бүтэн, маш сайн хадгалалттай байжээ. Ноён уулнаас илэрсэн эсгий ширмэл ширдэг нь 2.6 м урт, 1.95 м өргөн хэмжээтэй
~ Огноо: 9-9, 6:40 ~ Сэтгэгдлийн тоо: 0Эртний нүүдэлчдийн тахил, тайлгын байгууламжийн бүрдэл. Зэл чулуу буюу балбал гэдэг нь эртний Түрэгийн үед хэрэглэгдэж байсан үг хэллэг бөгөөд тухайн үеийн түрэг бичээс бүхий гэрэлт хөшөөнд “балбал” хэмээн гардаг тул шинжлэх ухааны ном зохиолд тэр хэвээр нь авч хэрэглэсэн байдаг. Энэ нь тахилын онгоны зүүн талд тусгайлан босгосон чулуун хөшөө бөгөөд тооны хувьд хамгийн багадаа 3 байх ба үүнээс дээш хэдэн арав, бүр хэдэн зуу хүртэл тоотойгоор зүүн урд зүгт цуварсан байдалтайгаар үргэлжилж төгсгөл нь зүүн хойш эргэж дуусдаг
~ Огноо: 9-6, 6:40 ~ Сэтгэгдлийн тоо: 0Улсын тариалан эрхлэх аж ахуйн байгууллага Ардынзасгийнгазраас тариаланхөгжүүлэхбодлогыгхэрэгжүүлж, анхныСАА-г 1922 онд Хараад байгуулж, 1927 онд өргөтгөж, Борнуурт, Жаргалант хэмээх хоёр салбартай болжээ. Сангийн аж ахуйн үүсэл, хөгжлийг гурван үед хуваана. Үүнд, нэгдүгээр үе нь1922-1940 он, хоёрдугаар үе нь 1940-1957, гуравдугаар үе нь 1958-1994 он. 1955 оноос Сангийн аж ахуйнуудын үйл ажиллагааны чиглэлийг тодруулан ангилжээ
~ Огноо: 9-4, 6:40 ~ Сэтгэгдлийн тоо: 0Монгол, Төвд хоёр улс харилцан тусгаар тогтнолоо хүлээн зөвшөөрсөн гэрээ Монголчууд 1911 оны 12 дугаар сарын 29-нд тусгаар тогтнолоо сэргээн тунхаглажээ. Үүний зэрэгцээ хятадад өрнөсөн хувьсгалын нөлөөгөөр Чин улсын сүүлчийн хаан Пү И-г хаан ширээнээс буулган 1912 оны 1 дүгээр сарын 1-нд Дундад Иргэн улсыг байгуулснаа зарласан
~ Огноо: 9-3, 6:40 ~ Сэтгэгдлийн тоо: 0XVIII зууны үеийн улс төр, цэргийн зүтгэлтэн. Цэнгүнжав бол эфү Цэрэнгийн хүү бөгөөд залуу цагаасаа дайн тулалдаанд оролцож явжээ. 1720 онд Манжийн цэргийг дагалдаж Зүүнгарын зайсан Бүйхүнийг барьжээ
~ Огноо: 8-30, 7:04 ~ Сэтгэгдлийн тоо: 1Монголын эртний түүх археологийн нэгэн түүхэн үеийн археологийн дурсгалуудын нэгдсэн тойм. Монгол улсад Дорнод, Архангай, Баянхонгор, Баян-Өлгий аймгийн нутагт энеолитийн үеийн булш оршуулга илрүүлэн малтсан бол Архангай аймгийн Чулуут гол, Баян-Өлгий аймгийн Цагаан Салаа-Бага Ойгор зэрэг дурсгалд тухайн үеийн хадны зургын нээж судалсан болно. Түүнчлэн Дорноговь аймгийн Мандах сум, Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутагт эртний зэсийн ухмалуудыг илрүүлэн судалжээ
~ Огноо: 8-29, 8:55 ~ Сэтгэгдлийн тоо: 0Ангич, намч үзэл сурталд нийцүүлж, ядуу дунд ангийн эрх ашгийг хамгаалж, анги ялгаварлах үзлийн үүднээс хийгдсэн үйл ажиллагаа. Намын анхдугаар цэвэрлэгээ МАХН-ын IV их хурлын дараа, “Намд шургалсан феодал болон ангийн бус этгээдийг намын эгнээнээс зайлуулах зорилгоор” хийгдэж, НТХ-ны шийдвэрээр төв, орон нутагт байгуулсан комиссууд тус онд, 7606 гишүүд орлогчдыг шалгаж, түүний 24%-ийг намаас хассанаа намын эгнээг ард ангийн бус этгээдээс цэвэрлэн, намын нийгмийн бүрэлдэхүүнийг ядуу, дунд ардын тэргүүний хүмүүсээр өргөтгөн бэхжүүлсэн хэмээн дүгнэсэн байдаг. Хоёрдугаар цэвэрлэгээ МАХН-ын VII их хурлын шийдвэрээр (1928) явагдаж, 1929 оны зунаас 1930 оны эхэн хүртэл намын 18 618 гишүүдийг шалгаж, 5306 хүнийг намаас хөөжээ
~ Огноо: 8-25, 7:03 ~ Сэтгэгдлийн тоо: 0XIV зууны эцэст Мин улсаас Хянганы нурууны зүүн хэсэгт байгуулсан Монгол урианхайн 3 харуул. “Урианхайн 3 харуул” гэдэг нь Доянь харуул, Тайнин харуул, Фуюй харуулыг хэлнэ. 1380-аад оны эцсээр Мин улс монголын зүүн өмнөд хэсгийн зарим аймгийг эрхэндээ оруулж, тэднээр 1389 онд Хянганы нурууны орчимд 3 харуул байгуулжээ
~ Огноо: 8-24, 7:14 ~ Сэтгэгдлийн тоо: 0Түрүү хүрлийн үеийн Хэмцэгийн соёлын оршуулга ба хүн чулууны цогцолбор. Ховд аймгийн Булган сумын төвийн зүүн талын хөндийг Ягшийн Хөдөө гэнэ. Энд 2003 онд Монгол-Оросын хамтарсан судалгааны анги Хэмцэгийн соёлд хамаарах 3 булшийг малтжээ
~ Огноо: 8-23, 8:47 ~ Сэтгэгдлийн тоо: 0Хятаны үсэг бичиг. Хятан нарыг VIII зуунаас дүрс бичигтэй болж хэрэг явдал тэмдэглэх болсон гэж сурвалжид өгүүлсэн байдаг. Тэд түүхэндээ их, бага хэмээх хоёр зүйлийн бичиг зохион хэрэглэж байжээ. Хятан их бичиг нь 920 онд зохиогдсон гэх бөгөөд хэдэн мянган тэмдэгттэй тул нэг дүрс нь нэг тодорхой утга илэрхийлдэг санаа бичгийн шинжтэй гэж үзэх ажээ
~ Огноо: 8-22, 7:28 ~ Сэтгэгдлийн тоо: 0Лаошан гэдэг нь Хүннүгийн шаньюйн өргөмж цол. Өөрийн нэр нь Цзиюй. Модун шаньюйн хүү нь бөгөөд залгамжлагч нь болно. “Наран сарнаа
~ Огноо: 8-19, 8:13 ~ Сэтгэгдлийн тоо: 0Өндөр тэрэгтний (Токуз огузын) томоохон түрэг хэлт аймаг угсаа Тус аймгийн нэрийг Bugu гэж Шлегель анх оноосныг Ф.Хирт зохиолдоо дурджээ. 1955 онд Ж.Хамильтон Пугу нэрийг Buqut\Buqu гэж үзсэн
~ Огноо: 8-18, 13:48 ~ Сэтгэгдлийн тоо: 0Урианхан түмэн XV зуунаас хойшхи үеийн Зүүн Монголыг бүрдүүлэгч 6 түмний нэг. Урианхай хэмээх угсаатны нэр анх X зууны эхнээс түүхэн сурвалжуудад тэмдэглэгджээ. “Ляо улсын түүх (Ляо ши)”-д гарч буй “嗢娘罕 (ванянхань)”-ыг “урианхан” мөн гэж эрдэмтэд үздэг
~ Огноо: 7-26, 6:40 ~ Сэтгэгдлийн тоо: 0Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын нутагт байсан хийд Сэцэн хан аймгийн Эрдэнэ далай вангийн хошуу одоогийн Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Номын Дов хэмээх газар оршино. Анх 1780 онд үүсгэн байгуулагджээ
~ Огноо: 7-8, 6:40 ~ Сэтгэгдлийн тоо: 0Хаант Орос улс-Дундад Иргэн улсын хооронд байгуулсан монголын тухай гэрээ. Хаант Орос улс Манж чин улстай байгуулсан 1881 оны Петербургийн гэрээгээр Хаант Орос улс Манж чин улсын зарим нутаг дэвсгэр дээр худалдаа хийх онц эрхээ баталгаажуулсан. Энэ гэрээг 10 жилийн хугацаатайгаар 1891 он, 1901 онуудад хоёр удаа сунган баталсан
~ Огноо: 7-7, 6:40 ~ Сэтгэгдлийн тоо: 0Ил хаант улсын төрийн сайд, “Судрын чуулган” алдарт зохиолын зохиогч нарын нэг. 1247 онд Хамаданид Абу’л-Хейрын хүү болон мэндэлсэн бөгөөд гучин настайдаа исламын шашинд орж улмаар Гайхату (1291-1295) хааны үеэс төрийн алба хаших болж, шадар сайдын албанд 19 жил зүтгэсэн байна. Тэрбээр еврей гаралтай, үнэн сүсэгт мусульман хүн байснаас гадна Гайхату (1291-1295), Газан (1295-1304), Өлзийт (1304-1316) хааны үед төрийн хэрэгт зүтгэн тухайн үеийн Ираны Тебриз, Анатоли зэрэг газруудад өөрийн асар том эзэмшилтэй болж чаджээ. Рашид ад-дины өөрийн гэрээслэлээр бол бэлэн мөнгө 2750 түмэн динар, мөн мөнгөн динар, мөн 37.500.000 динар болон 5000 мискал (1 мискал = 4.8105 грамм) алт бүхий хөрөнгө бүхий алдартай, баян чинээлэг нэгэн байсан гэдэг
~ Огноо: 7-6, 6:40 ~ Сэтгэгдлийн тоо: 0Монгол нутгаас анх удаа олдсон эртний хүний гавлын ясны дээд талын хэсэг. Хэнтий аймгийн Норовлин сумын нутаг Салхитад үйл ажиллагаа явуулж байсан “Баян Айраг” ХХК-ийн алтны уурхайн ашиглалтын талбайгаас 2006 онд олдсон. Уг олдвор нь уул уурхайн хөрс хуулах явцад хөндөгдөж, анхны байрлал алдагдаж, хөрсний ямар давхаргаас гарсан нь тодорхой бус хэдий ч Монгол орны нутаг дэвсгэрээс анх удаа олдож буй эртний хүний ясны үлдэгдэл гэдэг утгаараа эрдэм шинжилгээний онцгой ач холбогдолтой
~ Огноо: 7-4, 6:40 ~ Сэтгэгдлийн тоо: 0Монгол улсын анхдугаар их хурал. 1924.11.26
~ Огноо: 7-1, 6:35 ~ Сэтгэгдлийн тоо: 0Японы түрэмгийлэгчдээс Хятад, Өвөр монголын ард түмнийг чөлөөлөх зорилгоор Монгол, Зөвлөлтийн армийн хамтарсан хүчээр явуулсан дайн БНМАУ-ын Бага Хурлын Тэргүүлэгчид, Ардын Сайд нарын Зөвлөлийн гишүүдийн 1945 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн хамтарсан онц хурлаас БНМАУ-аас Японд дайн зарлах тухай тунхаглалыг баталжээ. Энэ дайнд Монгол Ардын Хувьсгалт Цэргээс дөрвөн морьт дивиз, механикжуулсан хуягт бригад, Нисэх дивиз, Их буу, Холбоо, Танкийн тусгай хороо оролцсон байна. Мөн Хилийн цэргийн найман хөдөлгөөнт отряд болон Дотоод Явдлын Яамны Улсыг аюулаас хамгаалах байгууллагын тусгай бүлэг, Ардын Өөрийгөө Хамгаалах Сайн Дурын Морьт Отряд оролцжээ
~ Огноо: 6-30, 6:35 ~ Сэтгэгдлийн тоо: 0Их хаан Гүюгийн их хатан, Их Монгол улсын төрийг түр хамаарагч. Огул Хаймиш бол Ойрад аймгийн Хутуга бэхийн охин юм. Гүюг хааныг нас барсны дараа, уламжлал ёсоор түүний бэлбэсэн хатан Огул Хаймиш 1249-1251 онд Бат болон олон ноёдын зөвшөөрснөөр төрийн хэргийг түр хамаарчээ. Огул Хаймишийг төр барихад Сорхугтани бэх, Чингай түшмэл нар их үүрэгтэй байсан байна. Гүюг хааныг нас бармагц Бат хаан элч зарж Огул Хаймишид бэлбэсрэлийн ёс гүйцэтгүүлээд төрийн хэргийг Огул Хаймиш, Чингай чинсан нарын санал харж шийтгэж байгтун гэж алтан ургийн хан хөвгүүдэд зөвлөсөн байна
~ Огноо: 6-28, 7:50 ~ Сэтгэгдлийн тоо: 0Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт Өндөр гэгээний байгуулсан хийд Түшээт хан аймгийн Дархан Чин вангийн хошуу одоогийн Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг Бага Хэнтийн нурууны салбар Сарьдаг уулын энгэрт оршино. Уг хийдийг анх Халхын Өндөр гэгээн Занабазар өргөөгөө улам өргөтгөн шарын шашны төв болгохоор 1654 онд Хэнтий уулын өвөрт Рибогэжайганданшадублин гэдэг хийд байгуулжээ. Албан ёсоор 1680 онд барьж дуусгажээ
~ Огноо: 6-27, 7:50 ~ Сэтгэгдлийн тоо: 0Манж Чин улсын төр барьсан сүүлчийн арван хоёрдахь хаан, Хятад орны түүхэн дэх сүүлчийн эзэн хаан байв. Мөн 1932 оноос Манж-го улсын ерөнхий захирагч,1934 онд Манж-го улсын эзэн байв
~ Огноо: 6-24, 6:45 ~ Сэтгэгдлийн тоо: 0Булган аймгийн Гурванбулаг сумын нутагт байсан хийд Түшээт хан аймгийн Үйзэн гүний хүрээ буюу одоогийн Булган аймгийн Гурванбулаг сум Найтаг уул, Мялан уул хэмээх газар оршино. Тус хийдийг анх Манжийн Тэнгэрийн Тэтгэсний дөчин дөрөвдүгээр /1779/ онд засаг улсад туслагч гүн Цэрэндоржийн үед дээдийн түмэн өлзийг бататгах хамаг амьтнытусын тулд харьяат хошууны нутаг Найтаг хэмээх уулын өвөрт байгуулсан. Хүрээ, хийд өдөр бүрийн жасаа хурал, жил бүрийн Хангал, Яр-Хайлан, Ганжуур ном, ерөөл зэргийг хурж Цанид Жүд хоёр дацанд хурал номын сургууль үйлдэн буй. Энэ хийдэд 50 гаруй ламтай гэж бүртгэгджээ
~ Огноо: 6-23, 6:40 ~ Сэтгэгдлийн тоо: 0XVII-XVIII зууны үеийн Монголын төр, шашны зүтгэлтэн, гүн ухаантан, соён гэгээрүүлэгч. Зая бандида Лувсанпринлэй 1642 онд Халхын Сайн ноёны хошууны ард Сунтарын хоёрдугаар хөвгүүн болон мэндэлжээ. Тэрээр 1645 онд Түвэдээс Монголд заларсан хутагт Лодойжамцаас санваар авч, 1653 онд Өндөр гэгээнд бараалхан шавь оржээ
~ Огноо: 6-21, 6:40 ~ Сэтгэгдлийн тоо: 0ХХ зууны Монголын нийгэм, төрийн зүтгэлтэн, төрийн сайд Сэцэн хан аймгийн Дайчин бэйсийн хошууны баяд отгийн харъяат. Есөн наснаас лам болж, шашны боловсрол олсон.18-20 насанд Хятадын зүүн хойт муж, Бээжин, Оросын Петербург, Москвад очиж байв. Өвөр Монголыг чөлөөлөх Таван замын цэрэгт ламаар явж, хүчин зүтгэсний учир цоржийн ямба цол зэрэг шагнагдсан. Консулын бүлгийн гишүүн, ЗОУ-аас тусламж олохоор одсон төлөөлөгчдийн 3 дахь хэсэгт явж Эрхүү, Омскт очиж, 1921 оны эхээр эргэж ирэн хувьсгалын бэлтгэл ажлыг хангахад хүчин зүтгэсэн
~ Огноо: 6-20, 6:40 ~ Сэтгэгдлийн тоо: 0Ардын хувийн аж ахуйтныг нэгдэлжүүлсэн үйл явц Монголын хөдөөг нэгдэлжүүлэн хоршоолох хөдөлгөөнийг тухайн үеийн улс төрийн эрх баригч хүчин болох МАХН, түүний ерөнхий нарийн бичгийн дарга бөгөөд Сайд нарын зөвлөлийн дарга Ю.Цэдэнбал хошуучлан удирдаж хэрэгжүүлсэн юм. Тэрбээр хожим “Монгол оронд нэгдэлжих хөдөлгөөн ялсан нь 1921 оны ардын хувьсгалтай эн тэнцэхүйц үйл явдал болсон” хэмээн тэмдэглэн үлдээсэн байдаг. ХААН-ийн амины малыг нийгэмчлэх ажил улс даяар 1959 оны 8 дугаар сард зохион байгуулалттай явагдаж дуусав
~ Огноо: 6-19, 8:57 ~ Сэтгэгдлийн тоо: 1Түрүү төмрийн үеийн Алтайн нурууны археологийн соёл. Монгол Алтайтай хил залгаа Орос, Хятад, Казахстаны Алтайд МЭӨ VI-II зуунд холбогдох Пазырыкийн соёл бий. Мөнх цэвдэгт Алтайн нуруунд амьдарч байсан нүүдэлчдийн дурсгалыг Оросын нутагт XIX зуунаас малтаж эхэлсэн бөгөөд анхны малтлага хийсэн “Пазырык” хэмээх газрынх нь нэрээр нэрийдсэн байдаг
~ Огноо: 6-17, 6:40 ~ Сэтгэгдлийн тоо: 0Олон улсын коммунист хөдөлгөөний байгууллага. 1919 оны 3сарын эхээр Москва хотноо Европ, Америк, Азийн 21 орны 35 байгууллагын 52 төлөөлөгчид цуглан олон улсын коммунист хөдөлгөөний Мөрийн хөтөлбөр, Коммунист III Интернационалыг байгуулах асуудлыг хэлэлцэж, Гүйцэтгэх хороо [Коминтерний Гүйцэтгэх хороо]-г сонгон Коммунист Интернационалын тунхаг, “Бүх орны ажилчдад” уриалгыг гаргаснаар энэ байгууллагын түүх эхэлжээ. II их хурлаар Коминтернд элсэх “Хорин нэгэн болзол” баримт бичиг ба Дүрмийг баталж, III их хурлаар КИГХ-г өргөтгөн Тэргүүлэгчид, ерөнхий нарийн бичгийн даргын албыг бий болгожээ
~ Огноо: 6-16, 6:40 ~ Сэтгэгдлийн тоо: 0Халх түмний нэг хэсэг, өнөөгийн Өвөр Монголыг бүрдүүлэгч угсаатны бүлгийн нэг. XVI зууны эхэн хагаст Батмөнх даян хаан харьяат улс иргэнээ хөвгүүддээ өмч болгон хуваахад 5-р хөвгүүн Алчуболд, хөвгүүн Гэрсэнз нарт Халх түмнийг бүрдүүлж байсан 12 отгийг хуваан өгчээ.
~ Огноо: 6-15, 6:40 ~ Сэтгэгдлийн тоо: 0Монгол улсын анхны Ерөнхий сайд. 1911 оны үндэсний хувьсгалын удирдагчдын нэг Халхын Гэрсэнз Жалайр хунтайжийн ач хүү Түмэнхэний 14 дүгээр үе
~ Огноо: 6-14, 6:35 ~ Сэтгэгдлийн тоо: 0Манж Чин улсын төрөөс зарлан хэрэгжүүлэх гэсэн эдийн засгийн шинэчлэлийн бодлого XIX зууны хоёрдугаар хагас ХХ зууны эхэнд Чин улсын дотоод гадаад байдал ихээхэн сулран доройтсон тул өөрийн улсын хэмжээнд 1901 онд “Шинэ засгийн бодлого” хэмээн эдийн засгийн шинэчлэлийн хөтөлбөрийг зарласан. Шинэ засгийн бодлого нь 4 том хэсгээс бүрэлдэж байсан
~ Огноо: 6-13, 6:40 ~ Сэтгэгдлийн тоо: 1