Үндэстнээрээ ялагч болж үр дүнг нь хамгийн хурдан үзэх хувьсгал бол “Хүнсний хувьсгал” мөн

7:50 , 2023-3-6
0

-Хүнс үйлдвэрлэгчдэд 3%-5% хүүтэй зээл санал болгож, жилийн 1.5 тэрбум төгрөгөөс доош борлуулалтын орлоготой ААН-үүдийн орлогын албан татварыг 90 хувиар хөнгөлнө

Дэлхийн Хүнсний хөтөлбөрөөс дэлхий дээр 4 хүн тутмын нэг нь өлсгөлөн байна, харин 5 хүн тутмын нэг нь шим тэжээлийн дутагдалтай гэх өвөрмөц дүгнэлт гаргасан нь хүнсний асуудал хүн төрөлхтний өмнө тулгамдсан асуудал болоод байгааг өгүүлдэг. Мөн НҮБ-ын Хүнс хөдөө аж ахуйн байгууллага /FAO-Food and Agriculture Organization/, Олон улсын валютын сан зэрэг байгууллага 2023 онд хүн төрөлхтний өмнө тулгамдаж буй асуудлуудаар ОХУ Украины дайн, уур амьсгалын өөрчлөлт, хүн амын өсөлт, эдийн засгийн шок зэргийг нэрлэжээ.

Ийнхүү бөмбөрцгөөр нь хүнсний хомсдол, өлсгөлөн, хүнсний хямралыг эрчимжүүлж буй хамгийн том хүчин зүйлс нь ОХУ-Украины дайн болон сүүлийн 10-аад жил олон улсын анхаарлын төвд байгаа уур амьсгалын өөчлөлт гэж судлаачид үзэж байгаа аж. Өнгөрсөн оны хувьд ОХУ Украины дайн, Тайваны хоолойн хямрал, хүнсний худалдааны саатал, дэлхийн санхүү, эдийн засгийн шок, Европын эрчим хүчний хямрал зэрэг томоохон үндэстэн дамнасан бэрхшээл тулгарсан жил байв. Ялангуяа ОХУ Украины дайн дэлхийн үр тариа, биологийн болон химийн бордоо, наранцэцгийн үр, тос, мал амьтны тэжээлийн нийлүүлэлтэд хүчтэй нөлөөлж дэлхийн зах зээл дээр огцом үнийн өсөлт үүсгэж байгаа нь ядуу, буурай, хөгжиж буй орнуудад хүндээр тусаж байна гэдгийг зарласаар байгаа юм.
Тэд дэлхий нийтийн өмнө тулгамдаж буй дээрх асуудлууд нь хэтдээ дараагийн том сорилт хүнсний хомсдол, “хүнсний хямрал”-д хүргэнэ гэдгийг зарласан хэвээр байгаа бөгөөд үүнд өнгөрч буй өвөл түүхэнд байгаагүй хамгийн дулаан өвөл болсон, улмаар 2023 оны зун хүчтэй халж, ган болж магадгүй гэж таамаглажээ.
Дэлхийн Хүнсний Хөтөлбөрт /WFP–World Food Program/ дэлхийн хүнсний даац 8 тэрбум хүртэлх хүнийг тэжээх чадвартай, 8 тэрбум давсан тохиолдолд олон улсын хэмжээнд өлсөглөн, шим тэжээлийн дутагдал, хүнсний хомсдол үүсэх эрсдэлтэй гэж үздэг. Гэтэл НҮБ-ын хүн ам зүйн судалгаагаар 2030 он гэхэд дэлхийн хүн ам 9 тэрбум, 2050 он гэхэд 11.5 тэрбум хүрнэ гэсэн тооцоо бий. Эндээс үзэхэд дэлхийн хүнсний хямрал 2030 онд ноцтой асуудал болж 2050 онд сүйрлийн хэмжээнд хүрэх түгшүүр харагдаж буй.
Өөрөөр хэлбэл, дэлхий дахин хүн амаа өлсгөхгүй байхыг зорьж байхад монголчууд бид цөөн хүн амтай, гадаад хамаарал ихтэй эдийн засагтай орны хувьд хүн амаа эрүүл, аюулгүй хүнсээр хангах нь амин чухал асуудал яах аргагүй мөн. Тиймээс ч Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачлан хэрэгжүүлж буй “Хүнсний хувьсгал” нь улс орны аюулгүй байдалтай холбоотой бөгөөд анхаарахгүй өнгөрөх аргагүй сэдэв юм. Ерөнхийлөгч өнгөрсөн оны тавдугаар сард ҮАБЗ-өөр уг асуудлыг хэлэлцэж зөвлөмж гаргасан. Мөн орон даяар Хүнсний хувьсгал эхлүүлэхээр УИХ-ын нэгдсэн чуулганд мэдээлэл хийж үүний дараа УИХ “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” тогтоолын төслийг 2022 оны 6 дугаар сарын 17-нд баталсан байдаг.
Одоогийн байдлаар “Хүнсний хангамж, аюулгүй байдал”-ыг Үндэсний хэмжээний хөдөлгөөн бүрэн хэрэгжих болсноо зарлалаа. Өөрөөр хэлбэл УИХ, Засгийн газраас шаардлагатай бодлого шийдвэрүүдээ гаргачихсан. Үүний үр дүнд ямар бодитой үр дүн гарах вэ гэдгээ одоогоор ингэж тодорхойлсон байна.
Юуны өмнө “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд хүнс үйлдвэрлэгчид баялаг бүтээгчдээ зээл, татварын бодлогоор дэмжинэ. Үүнд: 2023 онд банкны салбараас Засгийн газрын хүүгүй татаастай жилийн 3%-5% хүүтэй, 3-5 жилийн хугацаанд нийт 1 их наяд төгрөг хүртэлх хөнгөлөлттэй зээл олгоно. Мөн жилийн 1.5 тэрбум төгрөгөөс доош борлуулалтын орлоготой ААН-үүдийн орлогын албан татварыг 90 хувиар хөнгөлнө. Үр тариа, төмс, хүнсний ногоо, сүү, жимс жимсгэнэ, тэжээл, тэжээлийн ургамал, эрчимжсэн тахианы аж ахуйн үйлдвэрлэсэн мах, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн, тариалсан ААН-үүдийн орлогын албан татварыг 50%-иар хөнгөлнө. Гаалийн албан татвараас хүнс, хөдөө аж ахуйн гаралтай түүхий эд боловсруулах зориулалттай, тухайн үйлдвэрийн үндсэн хөрөнгөөр бүртгэгдэх шинэ тоног төхөөрөмжийг 2027 он хүртэл импортын гаалийн албан татвараас бүрэн чөлөөлнө гэсэн шийдвэрүүдийг гаргаад байна.
Түүнчлэн дараах төрлийн барааг НӨАТ-аас бүрэн чөлөөлөхөөр болжээ. Үүнд: газар тариалан эрхлэгчдийн дотооддоо тарьж борлуулсан үр тариа, төмс, хүнсний ногоо, суулгац, жимс жимсгэнэ, үйлдвэрлэсэн гурил, Монгол Улсын нутаг дэвсгэрт үйлдвэрийн аргаар төхөөрч бэлтгэн дотооддоо борлуулсан тураг болон шулж ангилсан мах, боловсруулаагүй дотор эрхтэн, дайвар бүтээгдэхүүн, Монгол Улсын нутаг дэвсгэрт дотоодын түүхий эдээр боловсруулсан хүнсний сүү, сүүн бүтээгдэхүүн зэрэг багтжээ. Мөн импортын болон дотоодод борлуулсан хөдөө аж ахуйн зориулалттай шинэ трактор, комбайн, машин механизм, усалгаа, хүлэмжийн тоног төхөөрөмж, ойн болон шувууны аж ахуйн техник, тоног төхөөрөмж, бордоо, ургамал хамгааллын бодисыг 2025 он хүртэл НӨАТ-аас бүрэн чөлөөлөх юм байна.
Энэ бол “Хүнсний хувьсгал”-аас үйлдвэрлэгчид, баялаг бүтээгчдийн олох том олз биш гэж үү. Үр дүнд нь хүн ардаараа эрүүл, аюулгүй хүнсээр хангагдаж дээр дурдсан хүн төрөлхтөнд тулгарсан өлсгөлөнгийн аюулыг даван туулах юм. Тиймээс “Хүнсний хангамж, аюулгүй байдал” Үндэсний хөдөлгөөн бол цаг үеэ, нөхцлөө хамгийн зөв мэдэрсэн амин чухал ажил” гэдгийг дахин хэлэх ёстой.


ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Үндэстнээрээ ялагч болж үр дүнг нь хамгийн хурдан үзэх хувьсгал бол “Хүнсний хувьсгал” мөн3-6, 7:50С.Эрдэнийн шантааж "шалдаа буун", дөрвөн тойрог гуйжээ3-6, 7:49Намуудын санхүүжилтээ, "халаас"-ны намуудаа ч шилэн болгоё!3-6, 7:42Л.Норовсүрэн: Сэтгүүл зүй “хоточ” биш “хөтөч” байх ёстой3-6, 7:41Л.Оюун-Эрдэнэ: Авлигатай тэмцэх ажилд эмэгтэйчүүд манлайлж, нөлөөлж оролцох цаг болсон байна3-2, 16:53Монголчууд аа, дулаан арал худалдаж авъя1-23, 10:20АТГ: Нэгжлэгийн ажиллагааны явцад илэрсэн 630 сая төгрөг, 230 мянган ам.долларыг хураан авлаа1-23, 10:14Лос-Анжелес хотод буудалцаан болж есөн хүн амиа алджээ1-23, 8:48К.Хипкинс Шинэ Зеландын шинэ Ерөнхий сайдаар сонгогдов1-23, 7:46Ерөнхий сайд асан Борис Жонсон Украинд дахин зочлов1-23, 7:40Түүхэн товчоон: Хүрлийн үеийн тахилгын онгон1-23, 6:40Энэ өдрийн зурхай1-23, 6:35Цаг агаарын урьдчилсан мэдээ1-23, 6:30Хятадад ядуурлаас гарсан иргэдийн цэвэр орлого 2022 онд14.3 хувиар өсчээ 1-22, 8:38Назарбаев зүрхний хагалгаанд оржээ1-22, 7:50Герман Украинд танк нийлүүлэх шийдвэрээ хойшлуулав1-22, 7:30Хятадтай хиллэдэг авто замын боомтууд 01-р сарын 22-24-нд амарна1-21, 16:05Уушги цэвэрлэх арга1-21, 14:50Цас орж, цасан шуурга шуурна1-21, 14:20Улаан армийн ЧВК Вагнер (1)1-21, 13:33МСНЭ: Ерөнхийлөгч бүрэн эрхийнхээ хүрээнд хориг тавихыг шаардаж байна1-21, 12:40Ван Вэньбинь: Хятадын хилээр орж гарах иргэдийн тоо нэмэгдсээр байна1-21, 12:38Ц.Элбэгдорж: Монголын аврал бол Монгол хүний эрх1-21, 12:04Зайсан тойруугийн хөдөлгөөн зохион байгуулалтад дараах байдлаар өөрчлөлт оров1-21, 11:50Сар шинийн баярын үзэсгэлэн худалдаатай холбогдуулан нийтийн тээврийн чиглэлд өөрчлөлт орлоо1-21, 11:10Түүхий нүүрс хэрэглэдэг зуухнуудыг үе шаттайгаар хийн түлш рүү шилжүүлнэ1-21, 10:30Н.Энэрэлсайхан: Шинэ жилийн үеэр өдөр алгасаагүй дуулсан ч "B production"-аас ямар ч цалин өгөөгүй1-21, 10:23У.Хүрэлсүх: Монгол бичиг бол монголчууд бидний оршин тогтнохын үндэс, тусгаар тогтнолын дархлаа1-21, 9:52У.Хүрэлсүх: Монгол, БНСУ-ын иргэдийн харилцан зорчих нөхцөлийг хөнгөвчлөх чиглэлд үр дүнтэй ажиллах нь чухал1-21, 9:48Хөгжлийн банктай холбоотой нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол өндөрлөлөө1-21, 9:40ХӨСҮТ: Ковид-19 болон ханиадны вирусээр давхар халдварлах эрсдэлтэй1-21, 9:38ШЕЗ-ийн тогтоол Хөгжлийн банкны хэргийг "гацаажээ"1-21, 9:34Шороог нь шүүгээгүй эсвэл мөстсөн давс нийлүүлсэн гэх тайлбарыг Нийслэлээс хийв1-21, 9:27Г.Занданшатар: Төр ард иргэдийн харилцаа холбоо, итгэл суларчээ1-21, 9:09Финлянд улс Украинд 400 сая еврогийн цэргийн тусламж илгээнэ1-21, 8:37Монгол дорнын зурхай1-21, 8:00 Раммштейны уулзалт ба Холбоотнуудын Украинд амалсан шинэ багцууд1-21, 7:47Цаг агаарын мэдээ1-21, 7:30“Тамгагүй төр” жүжиг Лондонгийн West End-н тайзнаа “Монгол хаан” нэрээр амилна1-20, 16:50Нэгдүгээр сарын 22-ноос хүйтний эрч эрс чангарна1-20, 16:20

"Хойд урсгал"-ын  сүйрлийн анхны бичлэг нийтлэгджээ10-19, 8:20 Х.Янжингаажид: Т.Ганболдын хамаг бузар булай нь ил болмогц хүүхэд, хөрөнгийн маргаанаа УЛС ТӨРТЭЙ холбож, намайг явдалтай болгож байна4-26, 11:08 Кёкүшюзан Д.Батбаярын хэргийн учиг тайлагдаж эхлэв үү3-2, 9:08 УКРАИН: Гуравдугаар сарын 7-ны өглөөний шуурхай мэдээ3-7, 17:05 ШУУРХАЙ: Начин цолны хүндэтгэлийн барилдаанд Завхан аймгийн Даян дэвжээний бөхчүүд барилдахгүй гэж мэдэгдлээ2-27, 12:48 Хардалтын улмаас эхнэрээ найз эмэгтэйнх нь хамт хөнөөжээ3-29, 15:11 Барууны орнууд Украинд зэвсэг нийлүүлэх нь ямар үр дагавар авчрахыг Орос анхаарууллаа3-4, 11:44 ОХУ-ын Батлан ​​хамгаалах яам Украины хохирлыг мэдээлэв3-21, 8:30 Цэргийн шинжээч: Оростой эн тэнцүү тулалдаж чадах цорын ганц армийг нэрлэжээ6-22, 8:20 МУИС-ийн 1800 гаруй оюутнууд Б.Ариунзаяаг сургуулиас нь хөөлгөхөөр гарын үсэг цуглуулаад байна3-3, 7:32 Путин дайныг зогсоох гурван нөхцөлийг нэрлэлээ3-2, 14:30 УКРАИН: Өнөөдрийн цагийн байдлын бүрэн тойм3-2, 17:46 Түүхий махаар хооллож, хээрээр гэр хийх дуртай тэрбумтан Liver King Монголд иржээ10-26, 11:47 "Оросын цэргүүд намайг хүчиндэж, нөхрийг минь хөнөөсөн"4-12, 10:50 Оросуудын хайж байгаа "Цуст лам" хэмээх А.ТУРЧИНОВ гэж хэн бэ3-9, 7:20 Украйн Оросын хооронд хэлэлцээр эхэлжээ  2-28, 7:20 Украйнд тулалдах хүсэлтэй гадаадын иргэдийг  визгүй хүлээн авна3-1, 13:38 Баруунд Зеленскийн ард байгаа "эзэн"-ийг нэрлэжээ9-10, 7:20 Москва найтаачихсан шүү, монголчууд аа?!3-2, 18:40 Түүхэн товчоон: Мэргэд12-31, 6:40 Хүүхнүүдийн террор: Украйны тусгай албаны банзалтэй алуурчид8-26, 8:00 Залуусын жагсаалын үеэр гэмтсэн цагдаа нарын зураг ил боллоо4-8, 11:51 УКРАИН: Гуравдугаар сарын 18. Гол үйл явдлын хураангуй3-19, 8:20 УКРАИН: Өнгөрсөн шөнийн үйл явдлын хураангуй3-1, 14:05 Зогсоол булаацалдсан хоёр иргэн ганц хором л тэвчсэн бол нэг нь шороонд, нөгөө нь шоронд орохгүй байлаа3-16, 11:43 Аймгуудын наадмын товыг зарлалаа6-8, 13:27 Украины хувь заяаны тухай "гашуун үнэн"-ийг Герман сануулав8-26, 8:20 Энгийн иргэний амийг хөнөөсөн Оросын цэргийн ШҮҮХ ХУРАЛ: Надад буудах тушаал өгсөн5-15, 9:20 Зеленский шинэ видео мэдэгдэлдээ юун тухай дурдав3-6, 8:20 УКРАИНЫ ЖАНЖИН ШТАБ:  Оросын армийн хохирлыг шинэчлсэн байдлаар мэдээлэв3-21, 7:20 Хатан хааны оршуулах ёслолын тогтсон журмыг Арменийн Ерөнхийлөгч зөрчжээ9-19, 12:16 ХАТАН ХААНЫ ОРШУУЛГА: Хэн уригдаж, хэнийг үлдээв9-16, 7:20 Улсын даян аварга Н.Батсуурь: “Алдаж болохгүй, заавал дарж унана шүү” гэх бодол толгойд зурвас орж ирсэн. Яг энэ хоромд Орхонбаяр хөмөрчихсөн1-7, 10:44 Украин  Оростой хэлэлцээр хийхээс татгалзсан гэдгээ баталлаа2-27, 7:20 Украинд цөмийн зэвсэг хэрэглэх эсэх асуултад Кремль хариулав9-18, 7:20 Шинжээч Абэгийн амь насанд халдсан  шалтгааныг нэрлэжээ7-9, 8:20 Улсын аварга цолтон допингийн шинжилгээнд бүдэрсэн гэв үү8-18, 9:10 "Алтжин" группийн захирал Г.Алтан таалал төгсжээ3-1, 18:54 Д.Кёкүшюзанбатбаяр, Т.Баясгалан нарт холбогдох хэргийг шүүхээс хэрхэн шийдвэрлэсэн талаар үнэн бодит мэдээллийг сурвалжиллаа...3-4, 18:56 УКРАЙН: Гуравдугаар сарын 12. Сүүлийн хоногийн гол үйл явдлын хураангуй3-13, 7:20 Путин буруу тооцоолсон, гэхдээ тэр илүү хүчтэй цохилт өгч чадна3-5, 7:20 Украины арми ганцхан өдрийн дотор Николайев, Херсон мужид 500 орчим цэргээ алджээ9-16, 8:20 ОХУ: Украин дахь АНУ-ын нууц био лабораториудын талаарх баримт бичгүүдийг нийтэллээ3-11, 7:20 Жо Байден Путины талаар хийсэн мэдэгдлээсээ буцжээ3-29, 11:18 Энэ сард болон бөхийн барилдааны хуваарийг танилцуулж байна4-11, 9:41 Путин Киевийг эзлэх зорилгоосоо буцсан уу3-21, 14:15 Цемент тойрсон асуудал ба талуудын байр суурь9-20, 16:21 ЭБЕРХАРД ЦОРН: Орос хоёр дахь фронт нээж магадгүй9-2, 8:20 ЦЭРГИЙН ШИНЖЭЭЧ ХАТЫЛЕВ: Орос улс НАТО-д онцгой сюрприз бэлдсэн5-27, 7:20 Гутамшиг4-4, 8:10 НАТО-гийн тэргүүн "УДАХГҮЙ ТҮҮХЭН ҮЙЛ ЯВДАЛ” болно гэж мэдэгдэв6-26, 10:10 Киев ОХУ-тай энхийн хэлэлцээр байгуулах хугацааг нэрлэв3-16, 7:20 Орос улс өөртөө "найрсаг бус" улсуудын жагсаалтыг шинээр батлав3-8, 8:30 ОРОС, УКРАЙНЫ ДАЙН: Хоёр талын хохирлын мэдээ /3-рсарын 6-ны байдлаар/3-7, 7:20  ХЕРСОНЫГ АВАХ УКРАИНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ: Олон сар ярьсан сөрөг довтолгооны олз, гарз юу байв 9-1, 8:00 Ерөнхий сайд аа, хормой дор чинь “хомхой шуналтнууд” нуугдаж байна1-3, 7:15 ШОЛЬЦ:Оросын эсрэг цохилт өгөх зэвсэг Украинд нийлүүлэхээс татгалзав8-27, 8:20 Осолд холбогдсон Ч.Маралмаа, Г .Батсүх нар хэн байв10-19, 10:04 УКРАИНЫ АРМИЙН АМЖИЛТЫН ШАЛТГААН. Ёс суртахуун, тактик, номлол3-28, 7:28 ТЕГ: Улстөрчийн амь насыг бүрэлгэхээр бэлтгэж байсан таван иргэнийг баривчилсан4-6, 11:10 Дарья Дугинагийн амийг  хөнөөх захиалгыг урьдчилан өгсөн байжээ8-22, 8:20 Пинк Флойдын үүсгэн байгуулагч Байденыг дайны гэмт хэрэгтэн гэж нэрлэв8-8, 8:20 Л.Оюун-Эрдэнэд ирсэн урилга Монгол Улсыг ОХУ, Белорусь, Мьянмараас ялгаатайг харуулснаараа ач холбогдолтой9-18, 7:15 Маргаашаас нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна10-23, 12:46 Шойгу: Зорилгодоо хүрэх хүртэл цэргийн ажиллагааг үргэлжлүүлнэ3-1, 20:00 Д.Ангар: Оросын эдийн засаг сүйрлийн ирмэгт очиж байна3-4, 12:24 ОХУ-ын Батлан ​​хамгаалах яам Украины хохирлын шинэ тоо баримтыг зарлав3-13, 10:32 Дарья Дугинагийн аминд хүрсэн хэргийн эргэн тойронд: Шинэ баримтууд 8-24, 8:00 Луганск Ард Улс: Фронтын шугам ойртож байгааг мэдээлэв9-15, 8:20 Оросууд Украины нийслэл Киевийг бөмбөгдөж эхэллээ2-25, 10:59 С.Бямбацогт: Дарханы замын ажлын явцтай хэл чимээгүй очоод танилцлаа9-26, 9:34 УКРАИН: Гуравдугаар сарын 10. Гол үйл явдлын хураангуй 3-11, 9:20 МУГТ Олимпын хүрэл медальт боксчин Н.Энхбат таалал төгсжээ4-6, 14:47 Энэ оны үндэсний бөхийн анхны барилдаан өнөөдөр болно1-7, 10:24 Украинд Оросын хэчнээн цэргийн албан хаагч амь үрэгдсэн бэ3-22, 8:20 Оросын зэвсэгт хүчин Украинд НАТО-гийн 45 мянган тонн сум бүхий зэвсгийн агуулахыг устгажээ8-8, 7:20 Кремль Украины нөхцөл байдлын талаар мэдээлэв3-1, 19:41 МҮБХ: Барилдааны дүрэмд дараах өөрчлөлтийг орууллаа1-20, 15:35 Монгол Улсаас БНСУ-д суугаа Элчин сайдын яамнаас мэдэгдэл гаргалаа3-6, 10:36 ОХУ-ын Батлан ​​хамгаалах яамны өчигдөр өглөөний мэдээлэл3-29, 8:34 УКРАИН: Үйл явдлын өглөөний онцлох  мэдээ3-17, 10:55 Хятадын коммунист намтай далд холбоотой ажилладаг Монголын сүм хийдүүдийн талаар Jamestown.org сайт нийтлэл гаргаж байжээ3-29, 13:21 Херсон дахь нөхцөл байдлыг мужийн эрх баригчид үнэлэв9-12, 8:00 Нийслэлийн авто замын түгжрэлийг бодитой бууруулах саналыг хүргэж байна3-1, 19:34 УКРАИН. Гуравдугаар сарын 03.Өнгөрсөн шөнө болсон гол үйл явдлууд3-3, 14:52 Барууныхныг эсэргүүцсэн Орос Ираны холбоо АНУ-ыг түгшээж байна8-29, 8:20 БНСУ визгүй зорчихтой холбоотой мэдэгдэл гаргажээ9-29, 9:54 УКРАИН: Дайны 28 дахь өдөр.  Украины Зэвсэгт хүчний жанжин штабын мэдээ3-24, 8:57 Л.Оюун-Эрдэнэ, Х.Баттулга хоёр Төрийн ордонд муудалцаж, С.Баярцогт хүүхдийнхээ хурим дээр АН-ын даргад зүтгэх “урилга” авчээ6-20, 7:30 ШУУРХАЙ:Зеленский ОХУ-тай Крымын асуудлыг хэлэлцэхийг зөвшөөрөв3-9, 8:20 Мэдүүлэг өгөхөөр очсон иргэнийг түлхэж, зодсон цагдаад албаны шалгалт хийж байна3-2, 10:51 В.ЗЕЛЕНСКИЙ: "Тэд биднээс арав дахин их. Гэхдээ манай газар нутаг дээр тэд биднээс арав дахин бага"3-5, 8:00 Ц.Ганзориг: Найруулагч Б.Тамир "Жингээ хас, үс сахлаа ургуул" гэдэг даалгавар өгсөн3-9, 9:00 ЗУРГАА ДАХЬ ӨДӨР: Зеленский ЕХ-нд Украиныг сонгохыг уриалж, ЮНЕСКО-гийн дэлхийн өв халдлагад өртөв3-2, 10:05 ДЭМБ бүх улс орнуудыг амны хаалтны хэрэглээндээ эргэн орохыг уриалав7-14, 8:20 Европын холбоонд нэн даруй элсэх Украины хүсэлтэд ямар хариу өгч байна вэ3-1, 10:40 ДОТООД ХЭРГИЙН ЯАМ: "Азов"-ын командлагчдыг баривчлахад тусалсан хүн бүрд сая рубль амлав8-25, 8:20 ШИНЖЭЭЧ: Кремль тусгай ажиллагааны статусыг өөрчлөхөө зарлаж болзошгүй9-21, 8:00  Киев Сталинградын түүхийг давтаж магадгүй3-13, 7:20 ШОЙГУ: Мариуполийг Оросын армийн мэдэлд авлаа5-5, 7:20

Онцлох

Сэдэв