Л.Норовсүрэн: Сэтгүүл зүй “хоточ” биш “хөтөч” байх ёстой

7:41 , 2023-3-6
0

Д.ЦЭРЭННАДМИД

 

Шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор, сэтгүүл зүй судлаач Л.Норовсүрэнтэй ярилцлаа. 

 

-Монгол Улсад анхны тогтмол хэвлэл гарч сэтгүүл зүйн эх суурь тавигдсанаас хойш 110 жил улирчээ.  Та түүхийг нь  судалдаг хүний хувьд өнгөрсөн хугацаанд сэтгүүл зүйн салбар ямар замыг туулж өнөөдрийг хүрсэн талаар дүгнэж ярина уу?


-1913 оны гуравдугаар сарын 6-нд соён гэгээрүүлэгч эрдэмтэн Ж.Цэвээний үүсгэн байгуулсан “Шинэ толь хэмээх бичиг” сонин гарснаар Монгол Улсад үндэсний сэтгүүл зүй үүссэн гэж үздэг. Өнөөдөр  110 жилийн тэгш ой нь тохиож байна. Социализмын үед уг сониныг феодалын нийгмийн хэвлэл гэж үзэн төдий л их хэрэгсдэггүй байснаас  хилийн чанадад “Монголын үнэн” хэмээх хувьсгалт сонин гарсан 1920 оны арваннэгдүгээр сарын 10-ныг Хэвлэлийн өдөр болгон тэмдэглэдэг байлаа. Улс орон нийгмийн ардчилсан тогтолцоонд шилжиж үзэл суртлын хатуу хориг  үгүй болсноор бид түүхээ, түүний дотор соёлынхоо түүхийг үнэн зөв  бүтээх сайхан боломж гарсан юм.


 1992 онд болсон Монголын сэтгүүлчдийн VII их хурлаас “Шинэ толь хэмээх бичиг” сонин гарч эхэлсэн гуравдугаар сарын 6-ныг Монголд үндэсний сэтгүүл зүй үүссэн өдөр болгон тэмдэглэж байх шийдвэр гаргасан юм. Тэр цагаас эхлэн хэвлэл мэдээллийн хэрэгсэл урьдын адил үзэл суртлын зэвсэг байхаа больж, нийгмийн харилцаанд эзлэх байр сууриа дэлхий нийтийн жишгээр тодорхойлж, дөрөв дэх засаглалын үүрэг гүйцэтгэх чиг баримжаагаар явж ирлээ. Өнөөдөр сэтгүүл зүй үүссэн өдрийг 31 дэх удаагаа тэмдэглэж байна.


Монголын сэтгүүл зүйг дэлхийн жишигтэй жишиж үзэхэд харьцангуй залуу боловч гурван төрийн нүүр үзсэн нийгмийн оюун санааны хөтөч гэж хэлж болно. Богд хаант Монгол Улсын үед гарч байсан тогтмол хэвлэлүүд дэвшилт ардчилсан үзлийг номлож, үндэсний тусгаар тогтнолыг хамгаалан бэхжүүлэх, хүн ардыг соён гэгээрүүлэхэд гол анхаарлаа хандуулж байсан бол, далан жил үргэлжилсэн коммунист сэтгүүл зүйд ололт амжилт их байсан боловч  хэвлэл мэдээллийг намын үзэл суртлын дайчин зэвсэг хэмээн үзэж чөлөөт үгийг хясан боогдуулж, мэдээллийг зөвхөн дээрээс доош буусан нэг талын урсгалтай болгон гажуудуулж байлаа. 1990 оны ардчилсан хувьсгалын үр дүнд сэтгүүл зүй эрх баригчдын үгийг дамжуулдаг биш, харин тэдний үйл ажиллагаанд тавих олон нийтийн хяналтын хэрэгсэл болж жам ёсныхоо гольдролд орсон юм.  Ингэснээр үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөө жинхэнэ утгаараа хэрэгжиж, сэтгүүл зүй “дөрөв дэх засаглал”, эрх мэдэлтнүүдийг  тунгалаг байлгах “хоточ нохой”-н үүрэг гүйцэтгэх болсон.


-Сэтгүүл зүйн нийгэмд гүйцэтгэх үүрэгт гарсан өөрчлөлтийг та тодорхой хэлчихлээ. Сэтгүүл зүйн жинхэнэ “гал тогоо” болсон хэвлэл мэдээллийн  хэрэгслийн контент үйлдвэрлэл, сэтгүлчдийн ур чадварт гарсан ахиц дэвшлийг хэрхэн  дүгнэх вэ?


-Өнгөрсөн 110 жилийн хугацаанд Монголын сэтгүүл зүйд гурван том ололт гарсан юм. Тэр нь нэгд, хэвлэл мэдээллийн хэрэгслийн бүхэл бүтэн тогтолцоо бий болж бэхжсэн, хоёрт, сэтгүүл зүйн туурвилын  бүрэн төрөл зүйл төлөвшсөн, гуравт, мэргэжлийн сэтгүүлчдийн хэд хэдэн үеийг төрүүлж гаргасан явдал юм. Өнөөдөр монголын сэтгүүл зүй хөгжингүй сэтгүүл зүйн жишигт ойртож, нийгэм улс төрийн амьдралд хүчтэй нөлөөлөх боллоо. Улс төр, бизнесийн бүлэглэлд бугшсан олон бусармаг явдлыг илчилж, шударга ёс тогтооход хэвлэл мэдээллийн хэрэгсэл чухал үүрэг гүйцэтгэх боллоо. 


-Сэтгүүл зүйн сургалт, судалгаа ямар түвшинд байна гэж үздэг вэ?


-Сэтгүүл зүйн үр нөлөөг сайжруулахад сургалт судалгаа чухал үүрэгтэй. Энэ салбарт дөчөөд жил ажилласан хүний хувьд би сайн мэдэх юм. Манай улсад сэтгүүл зүйн сургалт, судалгаа өнгөрсөн зууны жараад оны дунд үеэс жинхэнэ утгаараа эхэлсэн байдаг. Доктор Г.Дэлэгийн Монголын хэвлэлийн түүхийн гурван боть ном уг ажлын эхлэл болсон. Түүнээс хойш сэтгүүл зүйн онол, түүх, арга зүйн чиглэлээр 400 гаруй ном бүтээл хэвлэгдэж, жар шахам эрдэмтэн судлаач төрж гарсан байна, Тавиад оны дунд үеэс тухайн үеийн ЗХУ-д сэтгүүлчийн мэргэжлээр хүмүүсийг сургаж, 1960 онд МУИС-д сэтгүүлчийн анги нээсэн зэрэг нь сэтгүүл зүйг мэргэжлийн түвшинд авч явахад том түлхэц болсон юм. 


Далаад онд биднийг сурч байх үед МУИС-д бичгийн машин, фото зургийг оролцуулаад түүх голдуу мэргэжлийн долоохон хичээл үзэж судалдаг байсан бол, одоо хорь гаруй хичээл үздэг болсон байна. Сургалтад сэтгүүл зүй өндөр хөгжсөн гаднын орнуудын туршлага, шинэ технологи эрчимтэй нэвтэрч байна. Эрдмийн зэрэгтэй, мэдлэг туршлагатай багш нартай болсон, үзэж судлах ном сурах бичиг олширсон гээд олон ахиц дэвшлийг нэрлэж болно. Хувийн хэвшлийн сургуулиуд сэтгүүлч бэлтгэх болсон нь сайн хэрэг боловч чанар жигд биш байна. Иймээс их, дээд сургуулиуд сургалтын нэгдсэн стандарттай болох шаардлага гарсан гэх мэт засч залруулах  юм байсаар л байна.


-Сэтгүүл зүйн үйл ажиллагаанд гарч байгаа шинэ чиглэл, арга барилын талаар та юу хэлэх вэ?


-Улс орон нээлттэй бодлого баримтлах болсны ачаар сэтгүүл зүйд эргэлтийн шинжтэй өөрчлөлт гарсан. Бид саяхан болтол иргэний сэтгүүл зүй, экологийн сэтгүүл зүй, парламентын сэтгүүл зүй, эрэн сурвалжлах сэтгүүл зүйг сэтгүүл зүйн шинэ чиглэлүүд гэж үздэг байлаа.  Гэтэл өнөөдөр дата сэтгүүл зүй, тогтвортой хөгжлийн сэтгүүл зүй, алгоритм сэтгүүл зүйн тухай ярьж бичих боллоо.


Бид 30 гаруй жилийн туршид хэвлэл мэдээллийн үүргийг “дөрөв дэх засаглал”, “хоточ нохой” гэх мэтээр томъёолж ирсэн. Үүнийг ялимгүй зүйрлэлтэйгээр тайлбарлавал эрх мэдэлтнүүдийг элдэв бусармаг юм хийлгэхгүй цэвэр тунгалаг ажиллуулах, ингэхийн тулд хууль хэмээх “хашаа”-нд  оруулаад үүдийг нь манаж байх үүрэгтэй гэсэн үг юм. Өнөөдөр Өрнөдийн сэтгүүл зүйд хамгийн хүчтэй дэлгэрч байгаа шинэ  чиглэл  нь шийдлийн сэтгүүл болж байна.  Сэтгүүл зүй зөвхөн хоточ нохой  байх нь хангалтгүй, харин хөтөч нохой болох ёстой  гэж тэд үзэж байна. Энэ нь сэтгүүл зүй амьдралын үзэгдэл, үйл явдлыг  зүгээр нэг мэдээлээд суух биш,  нийгмийн хөгжилд ашигтай шинэ гарц гаргалгааг хайж, улмаар хөгжлийн түүчээ, оюун санааны хошуучлагч болох ёстой гэсэн үг юм. 


-Сүүлийн үед Монголын сэтгүүл зүйг монголчууд өөрсдөө үүсгэсэн гэдэгт эргэлзэх үзэл цухалзах боллоо. Энэ талаар та ямар бодолтой байдаг вэ?


-Тийм үзэл бодол цухалзаж байгаа нь үнэн. Гэхдээ энэ нь ямар ч үндэслэлгүй хоосон цэцэрхэл төдий юм. Бид хуучны юм бүхнийг ад шоо үзэж социализмын үед феодалын соёл, ардчиллын үед  үзэл  суртлын зэвсэг хэмээн гадуурхаж ирсэн. Ардчилал гэдэг нь өнгөрсөн түүхийг засварлагч биш, өнөөгийн амьдралыг урагш давшуулагч байх ёстойг зарим хүн огоордог бололтой. Би тодорхой жишээ хэлье. Тухайлбал, Монголын үндэсний сэтгүүл зүйн эхлэлийг тавьсан “Шинэ толь хэмээх бичиг” сониныг соён гэгээрүүлэгч эрдэмтэн Ж.Цэвээн биш, Оросын дипломатч И.Я.Коростовец үүсгэн байгуулсан гэж үздэг хүмүүс гарч ирсэн.  Гэтэл тэр Коростовец гэгч нь Оросын хаант засгийн түрэмгий бодлогыг хэрэгжүүлэхээр Монголд ирсэн дарангуйлагч байсан юм.


Түүний шаргуу тулгалтаар 1912 оны араВдугаар сарын 21-нд гарын үсэг зурсан Орос-Монголын гэрээ нь мөн чанартаа их гүрний тулгалтаар хүлээлгэсэн дээрмийн гэрээ байсан юм. Уг гэрээнд Монголын талаас оруулахыг хүссэн Монголын нутаг дэвсгэрийн хил хязгаар халдашгүй байх, Орос, Монгол хоёр улс харилцан төлөөний сайд солилцох гэх мэт заалтуудыг хүчээр хасч, Монгол Улс Оросоос өөр улстай зөвшилцөх, гэрээ байгуулах эрхгүй гэсэн заалт оруулсан байдаг. Түүнчлэн  Монгол Улс Хаант Оросын худалдааны онц эрхийг хангах, Оросын барааг гаалийн татваргүй нэвтрүүлэх, гадаад улстай худалдаа хийхдээ Оростой байгуулсан гэрээний заалтыг зөрчихгүй байх гэх мэт хатуу заалтыг тулган хүлээлгэсэн байдаг.     


И.Я.Коростовец монгол сонин гаргаж монголчуудын санаа сэтгэлийг Оросын зүгт эргүүлэх, хүчээр хүлээлгэсэн гэрээгээ сурталчлахыг хүсч, тэр сониноо эрхлүүлэхээр Петербургт сууж байсан Базар Барадинд хүсэлт тавьж, захидал бичиж байсан боловч тэр нь бүтэлгүйтэж, аргагүйн эрхэнд Ж.Цэвээний гаргасан сонины нэрийг өөртөө  хамаатуулахыг оролдсон гэж үзмээр байдаг. Учир нь “Шинэ толь хэмээх бичиг” сонины үйл ажиллагаа, нийтлэлийн бодлогод Коростовец оролцжээ гэх баримт сэлт байхгүй. Тэрээр уг сонины ажилд биечлэн оролцож ганц өгүүлэл ч бичиж байгаагүй.  Тийм боломж ч үгүй юм. Коростовец Монголд байх хугацаандаа Ж.Цэвээнтэй арав гаруй удаа уулзаж ярилцсан байдаг. Тэдний  уулзалт бүхэн үр дүнгүй өнгөрч байжээ. Ж.Цэвээн монголчуудыг сониноор соён гэгээрүүлэхийг зорьж байсан бол, Коростовец монголчуудын тархийг угаах замаар Оросын нөлөөг идэвхжүүлэхийг хүсч байсан нь тэдний зорилго, үзэл бодлын гол ялгаа юм. Гэтэл сонины  хөлд  “Эрхлэгч Цэвээн” гэсэн гарын үсэг байсаар байтал Коростовец гаргасан гээд байгаа нь ойлгомжгүй байгаа юм. И.Я.Коростовец “Шинэ толь хэмээх бичиг” сониныг гаргахад ямар нэг байдлаар тус дэм болжээ гэж үзэхэд хүрвэл тэр нь колоничлох бодлогоо хэрэгжүүлж, монголчуудыг Оросын зүгт хандуулах төлөвлөгөөнийх нь  нэг хэсэг төдийгөөс өөр юм биш байжээ. 
 Эцэст нь хэлэхэд их гүрний колоничлох бодлогыг хэрэгжүүлж, дээрмийн гэрээгээ сурталчлахыг санаархаж  байсан харийн дарангуйлагчийг Монголын сэтгүүл зүйг үндэслэгч, анхны сонины эх баригч гэж хүлээн зөвшөөрөх боломжгүй юм.


-Судлаач хүний хувьд өнөөгийн Монголын сэтгүүл зүйн үйл ажиллагааг хэрхэн дүгнэж байна вэ?


-Хөгжингүй сэтгүүл зүйн жишигт ойртсон гэж би дээр хэлсэн. Манай сэтгүүл зүй нийгмийн сонор чих, соргог хараа, гэрэл сүүдрийн толь болж үүргээ нэр төртэй гүйцэтгэж байгааг түүхэн хөгжлийн 110 жилийн ойн энэ өдөр итгэлтэй хэлж болно. Өөгүй цэвэрхэн юм гэж хаа ч байдаггүй болохоор засч залруулах юм байлгүй яахав. Сэтгүүлчдийн мэргэжлийн мэдлэг, ёс зүйг сайжруулах нь бараг мөнхийн хэрэгцээ юм. Тэр тусмаа улс төр, бизнесийн бүлэглэлийн нөлөөнд автаж захиалгаар бичих, бусдыг намнах, эх сурвалж, гэрч баримтгүй зүйл бичих гэх мэт зөрчил дутагдал бүрэн арилахгүй байна. Энэ бүхэн бол засч болох зүйл. Би Монголын сэтгүүл зүйн ирээдүйг өөдрөгөөр хардаг.

 


ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Үндэстнээрээ ялагч болж үр дүнг нь хамгийн хурдан үзэх хувьсгал бол “Хүнсний хувьсгал” мөн3-6, 7:50С.Эрдэнийн шантааж "шалдаа буун", дөрвөн тойрог гуйжээ3-6, 7:49Намуудын санхүүжилтээ, "халаас"-ны намуудаа ч шилэн болгоё!3-6, 7:42Л.Норовсүрэн: Сэтгүүл зүй “хоточ” биш “хөтөч” байх ёстой3-6, 7:41Л.Оюун-Эрдэнэ: Авлигатай тэмцэх ажилд эмэгтэйчүүд манлайлж, нөлөөлж оролцох цаг болсон байна3-2, 16:53Монголчууд аа, дулаан арал худалдаж авъя1-23, 10:20АТГ: Нэгжлэгийн ажиллагааны явцад илэрсэн 630 сая төгрөг, 230 мянган ам.долларыг хураан авлаа1-23, 10:14Лос-Анжелес хотод буудалцаан болж есөн хүн амиа алджээ1-23, 8:48К.Хипкинс Шинэ Зеландын шинэ Ерөнхий сайдаар сонгогдов1-23, 7:46Ерөнхий сайд асан Борис Жонсон Украинд дахин зочлов1-23, 7:40Түүхэн товчоон: Хүрлийн үеийн тахилгын онгон1-23, 6:40Энэ өдрийн зурхай1-23, 6:35Цаг агаарын урьдчилсан мэдээ1-23, 6:30Хятадад ядуурлаас гарсан иргэдийн цэвэр орлого 2022 онд14.3 хувиар өсчээ 1-22, 8:38Назарбаев зүрхний хагалгаанд оржээ1-22, 7:50Герман Украинд танк нийлүүлэх шийдвэрээ хойшлуулав1-22, 7:30Хятадтай хиллэдэг авто замын боомтууд 01-р сарын 22-24-нд амарна1-21, 16:05Уушги цэвэрлэх арга1-21, 14:50Цас орж, цасан шуурга шуурна1-21, 14:20Улаан армийн ЧВК Вагнер (1)1-21, 13:33МСНЭ: Ерөнхийлөгч бүрэн эрхийнхээ хүрээнд хориг тавихыг шаардаж байна1-21, 12:40Ван Вэньбинь: Хятадын хилээр орж гарах иргэдийн тоо нэмэгдсээр байна1-21, 12:38Ц.Элбэгдорж: Монголын аврал бол Монгол хүний эрх1-21, 12:04Зайсан тойруугийн хөдөлгөөн зохион байгуулалтад дараах байдлаар өөрчлөлт оров1-21, 11:50Сар шинийн баярын үзэсгэлэн худалдаатай холбогдуулан нийтийн тээврийн чиглэлд өөрчлөлт орлоо1-21, 11:10Түүхий нүүрс хэрэглэдэг зуухнуудыг үе шаттайгаар хийн түлш рүү шилжүүлнэ1-21, 10:30Н.Энэрэлсайхан: Шинэ жилийн үеэр өдөр алгасаагүй дуулсан ч "B production"-аас ямар ч цалин өгөөгүй1-21, 10:23У.Хүрэлсүх: Монгол бичиг бол монголчууд бидний оршин тогтнохын үндэс, тусгаар тогтнолын дархлаа1-21, 9:52У.Хүрэлсүх: Монгол, БНСУ-ын иргэдийн харилцан зорчих нөхцөлийг хөнгөвчлөх чиглэлд үр дүнтэй ажиллах нь чухал1-21, 9:48Хөгжлийн банктай холбоотой нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол өндөрлөлөө1-21, 9:40ХӨСҮТ: Ковид-19 болон ханиадны вирусээр давхар халдварлах эрсдэлтэй1-21, 9:38ШЕЗ-ийн тогтоол Хөгжлийн банкны хэргийг "гацаажээ"1-21, 9:34Шороог нь шүүгээгүй эсвэл мөстсөн давс нийлүүлсэн гэх тайлбарыг Нийслэлээс хийв1-21, 9:27Г.Занданшатар: Төр ард иргэдийн харилцаа холбоо, итгэл суларчээ1-21, 9:09Финлянд улс Украинд 400 сая еврогийн цэргийн тусламж илгээнэ1-21, 8:37Монгол дорнын зурхай1-21, 8:00 Раммштейны уулзалт ба Холбоотнуудын Украинд амалсан шинэ багцууд1-21, 7:47Цаг агаарын мэдээ1-21, 7:30“Тамгагүй төр” жүжиг Лондонгийн West End-н тайзнаа “Монгол хаан” нэрээр амилна1-20, 16:50Нэгдүгээр сарын 22-ноос хүйтний эрч эрс чангарна1-20, 16:20

"Хойд урсгал"-ын  сүйрлийн анхны бичлэг нийтлэгджээ10-19, 8:20 Х.Янжингаажид: Т.Ганболдын хамаг бузар булай нь ил болмогц хүүхэд, хөрөнгийн маргаанаа УЛС ТӨРТЭЙ холбож, намайг явдалтай болгож байна4-26, 11:08 Кёкүшюзан Д.Батбаярын хэргийн учиг тайлагдаж эхлэв үү3-2, 9:08 УКРАИН: Гуравдугаар сарын 7-ны өглөөний шуурхай мэдээ3-7, 17:05 ШУУРХАЙ: Начин цолны хүндэтгэлийн барилдаанд Завхан аймгийн Даян дэвжээний бөхчүүд барилдахгүй гэж мэдэгдлээ2-27, 12:48 Хардалтын улмаас эхнэрээ найз эмэгтэйнх нь хамт хөнөөжээ3-29, 15:11 Барууны орнууд Украинд зэвсэг нийлүүлэх нь ямар үр дагавар авчрахыг Орос анхаарууллаа3-4, 11:44 ОХУ-ын Батлан ​​хамгаалах яам Украины хохирлыг мэдээлэв3-21, 8:30 Цэргийн шинжээч: Оростой эн тэнцүү тулалдаж чадах цорын ганц армийг нэрлэжээ6-22, 8:20 МУИС-ийн 1800 гаруй оюутнууд Б.Ариунзаяаг сургуулиас нь хөөлгөхөөр гарын үсэг цуглуулаад байна3-3, 7:32 Путин дайныг зогсоох гурван нөхцөлийг нэрлэлээ3-2, 14:30 УКРАИН: Өнөөдрийн цагийн байдлын бүрэн тойм3-2, 17:46 Түүхий махаар хооллож, хээрээр гэр хийх дуртай тэрбумтан Liver King Монголд иржээ10-26, 11:47 "Оросын цэргүүд намайг хүчиндэж, нөхрийг минь хөнөөсөн"4-12, 10:50 Оросуудын хайж байгаа "Цуст лам" хэмээх А.ТУРЧИНОВ гэж хэн бэ3-9, 7:20 Украйн Оросын хооронд хэлэлцээр эхэлжээ  2-28, 7:20 Украйнд тулалдах хүсэлтэй гадаадын иргэдийг  визгүй хүлээн авна3-1, 13:38 Баруунд Зеленскийн ард байгаа "эзэн"-ийг нэрлэжээ9-10, 7:20 Москва найтаачихсан шүү, монголчууд аа?!3-2, 18:40 Түүхэн товчоон: Мэргэд12-31, 6:40 Хүүхнүүдийн террор: Украйны тусгай албаны банзалтэй алуурчид8-26, 8:00 Залуусын жагсаалын үеэр гэмтсэн цагдаа нарын зураг ил боллоо4-8, 11:51 УКРАИН: Гуравдугаар сарын 18. Гол үйл явдлын хураангуй3-19, 8:20 УКРАИН: Өнгөрсөн шөнийн үйл явдлын хураангуй3-1, 14:05 Зогсоол булаацалдсан хоёр иргэн ганц хором л тэвчсэн бол нэг нь шороонд, нөгөө нь шоронд орохгүй байлаа3-16, 11:43 Аймгуудын наадмын товыг зарлалаа6-8, 13:27 Украины хувь заяаны тухай "гашуун үнэн"-ийг Герман сануулав8-26, 8:20 Энгийн иргэний амийг хөнөөсөн Оросын цэргийн ШҮҮХ ХУРАЛ: Надад буудах тушаал өгсөн5-15, 9:20 Зеленский шинэ видео мэдэгдэлдээ юун тухай дурдав3-6, 8:20 УКРАИНЫ ЖАНЖИН ШТАБ:  Оросын армийн хохирлыг шинэчлсэн байдлаар мэдээлэв3-21, 7:20 Хатан хааны оршуулах ёслолын тогтсон журмыг Арменийн Ерөнхийлөгч зөрчжээ9-19, 12:16 ХАТАН ХААНЫ ОРШУУЛГА: Хэн уригдаж, хэнийг үлдээв9-16, 7:20 Улсын даян аварга Н.Батсуурь: “Алдаж болохгүй, заавал дарж унана шүү” гэх бодол толгойд зурвас орж ирсэн. Яг энэ хоромд Орхонбаяр хөмөрчихсөн1-7, 10:44 Украин  Оростой хэлэлцээр хийхээс татгалзсан гэдгээ баталлаа2-27, 7:20 Украинд цөмийн зэвсэг хэрэглэх эсэх асуултад Кремль хариулав9-18, 7:20 Шинжээч Абэгийн амь насанд халдсан  шалтгааныг нэрлэжээ7-9, 8:20 Улсын аварга цолтон допингийн шинжилгээнд бүдэрсэн гэв үү8-18, 9:10 "Алтжин" группийн захирал Г.Алтан таалал төгсжээ3-1, 18:54 Д.Кёкүшюзанбатбаяр, Т.Баясгалан нарт холбогдох хэргийг шүүхээс хэрхэн шийдвэрлэсэн талаар үнэн бодит мэдээллийг сурвалжиллаа...3-4, 18:56 УКРАЙН: Гуравдугаар сарын 12. Сүүлийн хоногийн гол үйл явдлын хураангуй3-13, 7:20 Путин буруу тооцоолсон, гэхдээ тэр илүү хүчтэй цохилт өгч чадна3-5, 7:20 Украины арми ганцхан өдрийн дотор Николайев, Херсон мужид 500 орчим цэргээ алджээ9-16, 8:20 ОХУ: Украин дахь АНУ-ын нууц био лабораториудын талаарх баримт бичгүүдийг нийтэллээ3-11, 7:20 Жо Байден Путины талаар хийсэн мэдэгдлээсээ буцжээ3-29, 11:18 Энэ сард болон бөхийн барилдааны хуваарийг танилцуулж байна4-11, 9:41 Путин Киевийг эзлэх зорилгоосоо буцсан уу3-21, 14:15 Цемент тойрсон асуудал ба талуудын байр суурь9-20, 16:21 ЭБЕРХАРД ЦОРН: Орос хоёр дахь фронт нээж магадгүй9-2, 8:20 ЦЭРГИЙН ШИНЖЭЭЧ ХАТЫЛЕВ: Орос улс НАТО-д онцгой сюрприз бэлдсэн5-27, 7:20 Гутамшиг4-4, 8:10 НАТО-гийн тэргүүн "УДАХГҮЙ ТҮҮХЭН ҮЙЛ ЯВДАЛ” болно гэж мэдэгдэв6-26, 10:10 Киев ОХУ-тай энхийн хэлэлцээр байгуулах хугацааг нэрлэв3-16, 7:20 Орос улс өөртөө "найрсаг бус" улсуудын жагсаалтыг шинээр батлав3-8, 8:30 ОРОС, УКРАЙНЫ ДАЙН: Хоёр талын хохирлын мэдээ /3-рсарын 6-ны байдлаар/3-7, 7:20  ХЕРСОНЫГ АВАХ УКРАИНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ: Олон сар ярьсан сөрөг довтолгооны олз, гарз юу байв 9-1, 8:00 Ерөнхий сайд аа, хормой дор чинь “хомхой шуналтнууд” нуугдаж байна1-3, 7:15 ШОЛЬЦ:Оросын эсрэг цохилт өгөх зэвсэг Украинд нийлүүлэхээс татгалзав8-27, 8:20 Осолд холбогдсон Ч.Маралмаа, Г .Батсүх нар хэн байв10-19, 10:04 УКРАИНЫ АРМИЙН АМЖИЛТЫН ШАЛТГААН. Ёс суртахуун, тактик, номлол3-28, 7:28 ТЕГ: Улстөрчийн амь насыг бүрэлгэхээр бэлтгэж байсан таван иргэнийг баривчилсан4-6, 11:10 Дарья Дугинагийн амийг  хөнөөх захиалгыг урьдчилан өгсөн байжээ8-22, 8:20 Пинк Флойдын үүсгэн байгуулагч Байденыг дайны гэмт хэрэгтэн гэж нэрлэв8-8, 8:20 Л.Оюун-Эрдэнэд ирсэн урилга Монгол Улсыг ОХУ, Белорусь, Мьянмараас ялгаатайг харуулснаараа ач холбогдолтой9-18, 7:15 Маргаашаас нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна10-23, 12:46 Шойгу: Зорилгодоо хүрэх хүртэл цэргийн ажиллагааг үргэлжлүүлнэ3-1, 20:00 Д.Ангар: Оросын эдийн засаг сүйрлийн ирмэгт очиж байна3-4, 12:24 ОХУ-ын Батлан ​​хамгаалах яам Украины хохирлын шинэ тоо баримтыг зарлав3-13, 10:32 Дарья Дугинагийн аминд хүрсэн хэргийн эргэн тойронд: Шинэ баримтууд 8-24, 8:00 Луганск Ард Улс: Фронтын шугам ойртож байгааг мэдээлэв9-15, 8:20 Оросууд Украины нийслэл Киевийг бөмбөгдөж эхэллээ2-25, 10:59 С.Бямбацогт: Дарханы замын ажлын явцтай хэл чимээгүй очоод танилцлаа9-26, 9:34 УКРАИН: Гуравдугаар сарын 10. Гол үйл явдлын хураангуй 3-11, 9:20 МУГТ Олимпын хүрэл медальт боксчин Н.Энхбат таалал төгсжээ4-6, 14:47 Энэ оны үндэсний бөхийн анхны барилдаан өнөөдөр болно1-7, 10:24 Украинд Оросын хэчнээн цэргийн албан хаагч амь үрэгдсэн бэ3-22, 8:20 Оросын зэвсэгт хүчин Украинд НАТО-гийн 45 мянган тонн сум бүхий зэвсгийн агуулахыг устгажээ8-8, 7:20 Кремль Украины нөхцөл байдлын талаар мэдээлэв3-1, 19:41 МҮБХ: Барилдааны дүрэмд дараах өөрчлөлтийг орууллаа1-20, 15:35 Монгол Улсаас БНСУ-д суугаа Элчин сайдын яамнаас мэдэгдэл гаргалаа3-6, 10:36 ОХУ-ын Батлан ​​хамгаалах яамны өчигдөр өглөөний мэдээлэл3-29, 8:34 УКРАИН: Үйл явдлын өглөөний онцлох  мэдээ3-17, 10:55 Хятадын коммунист намтай далд холбоотой ажилладаг Монголын сүм хийдүүдийн талаар Jamestown.org сайт нийтлэл гаргаж байжээ3-29, 13:21 Херсон дахь нөхцөл байдлыг мужийн эрх баригчид үнэлэв9-12, 8:00 Нийслэлийн авто замын түгжрэлийг бодитой бууруулах саналыг хүргэж байна3-1, 19:34 УКРАИН. Гуравдугаар сарын 03.Өнгөрсөн шөнө болсон гол үйл явдлууд3-3, 14:52 Барууныхныг эсэргүүцсэн Орос Ираны холбоо АНУ-ыг түгшээж байна8-29, 8:20 БНСУ визгүй зорчихтой холбоотой мэдэгдэл гаргажээ9-29, 9:54 УКРАИН: Дайны 28 дахь өдөр.  Украины Зэвсэгт хүчний жанжин штабын мэдээ3-24, 8:57 Л.Оюун-Эрдэнэ, Х.Баттулга хоёр Төрийн ордонд муудалцаж, С.Баярцогт хүүхдийнхээ хурим дээр АН-ын даргад зүтгэх “урилга” авчээ6-20, 7:30 ШУУРХАЙ:Зеленский ОХУ-тай Крымын асуудлыг хэлэлцэхийг зөвшөөрөв3-9, 8:20 Мэдүүлэг өгөхөөр очсон иргэнийг түлхэж, зодсон цагдаад албаны шалгалт хийж байна3-2, 10:51 В.ЗЕЛЕНСКИЙ: "Тэд биднээс арав дахин их. Гэхдээ манай газар нутаг дээр тэд биднээс арав дахин бага"3-5, 8:00 Ц.Ганзориг: Найруулагч Б.Тамир "Жингээ хас, үс сахлаа ургуул" гэдэг даалгавар өгсөн3-9, 9:00 ЗУРГАА ДАХЬ ӨДӨР: Зеленский ЕХ-нд Украиныг сонгохыг уриалж, ЮНЕСКО-гийн дэлхийн өв халдлагад өртөв3-2, 10:05 ДЭМБ бүх улс орнуудыг амны хаалтны хэрэглээндээ эргэн орохыг уриалав7-14, 8:20 Европын холбоонд нэн даруй элсэх Украины хүсэлтэд ямар хариу өгч байна вэ3-1, 10:40 ДОТООД ХЭРГИЙН ЯАМ: "Азов"-ын командлагчдыг баривчлахад тусалсан хүн бүрд сая рубль амлав8-25, 8:20 ШИНЖЭЭЧ: Кремль тусгай ажиллагааны статусыг өөрчлөхөө зарлаж болзошгүй9-21, 8:00  Киев Сталинградын түүхийг давтаж магадгүй3-13, 7:20 ШОЙГУ: Мариуполийг Оросын армийн мэдэлд авлаа5-5, 7:20

Онцлох

Сэдэв